Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах хоёр сарын аян эхэллээ. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулсантай холбогдуулан уг аяныг зохион байгуулах тушаалыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд гаргажээ.
Тэтгэвэр тогтоолгон авч байгаа нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, үр дүнг тэтгэвэр авагчдад мэдээлэх, тэтгэвэр авагчдаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэх, аяныг улсын хэмжээнд нэгдүгээр сарын 16-наас гуравдугаар сарын 15-ныг хүртэл өрнүүлнэ.
Иргэд тэтгэврээ хэрхэн тогтоосныг шалгуулахыг хүсвэл харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандаж бололх юм байна.
Энэхүү ажлын хүрээнд нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Говьсүмбэр, Багахангай аймаг, дүүргийн нийт 2591 тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолтыг Нийслэлийн дүүргийн Хяналт, шалгалтын зургаан байцаагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллан шалгаж эхлээд байна.