2016 онд анх удаа дефляцид орсон хэрэглээний үнийн индекс оны эцэст эргээд өсөж эхэлсэн гэж шинжээчид үзэж байгаа аж. Энэхүү өсөлт нь Төв банкны зорилтот хоёр хувиас хавьгүй доогуур түвшинд байх хүлээлттэй байгаа талаар “Bloomberg”-ээс явуулсан судалгаанд оролцсон эдийн засагчид онцолж байна.
Жилийн эцсийн байдлаар хэрэглээний үнийн индексийн өсөлт нэг хувь орчимд байна гэж үзжээ. Харин өсөлтийн доод таамаг 0.3 хувь байсан юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд 0.2 хувиар өсөөд байсан бөгөөд үнийн өсөлт жилийн сүүлийн сард ч үргэлжилсэн гэх дүгнэлтэд хүрч болохоор байна.
Мөн 11 дүгээр сар хүртэлх гурван сарын хугацаанд үргэлжилсэн дефляци нь улирлын шинжтэй хүчин зүйлээс шалтгаалсан гэх Монголбанкны тайлбарыг баталж байгаа юм. 2017 оны эхний хагаст хэрэглээний үнийн индекс 1-2 хувиар буурна гэх таамгийг Монголбанк дэвшүүлж байна.
Б.Дуламхорлоо