Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүүхэд бүрийг компьютержуулах үүднээс манай улс 2007 оны аравдутаар сард АНУ-ын Массачусэстсийн их сургуулиас хэрэгжүүлдэг “Хүүхэд бүрт комьпютер” хөтөлбөрт хамрагдсан. Үүний хүрээнд 10 мянган ширхэг “Икс Өү” зөөврийн компьютерийг манай улсад бэлэглэж, 10 мянгыг нь худалдаж авах талаар санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Ингэснээр Монголын бүх хүүхдийг компьютержуулахаар болж, эхний ээлжинд хэд хэдэн сургуулийг сонгож хэрэгжүүлсэн юм. Харин сонгогдсон сургуулийн хүүхдүүдээс бусдыг нь одоог хүртэл компьютероор хангаагүй байгаа.
Түүнчлэн тус хөтөлбөр эхэлж байх үед зарим сургууль сурагчиддаа компьютер өгнө гээд хүүхэд бүрээс 10 мянган төгрөг хураасан байна. Тухайлбал, СБД-ийн 58 дугаар сургууль ахлах ангийн хүүхдүүдээс хүртэл 10 мянган төгрөг авсан гэнэ. Гэвч одоог болтол компыотер өгөөгүйгээс гадна мөнгийг нь буцааж олгоогүй байна. Тэдгээр ахлах ангийн хүүхдүүд одоо сургуулиа төгсчихсөн, мөнгөө олж авч чадаагүй талаар тус сургуулийн эцэг эхчүүд гомдоллосон. Тус компьютер нь 221500 төгрөгийн үнэтэй. Гэхдээ бүх зардлыг Засгийн газраас гаргаж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй хэрэглүүлэх тул сурагчдаас ямар ч мөнгө авах ёсгүй юм.
Тиймээс “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн явц, үр дүн, цаашид хэрхэн олгох талаар болон хүүхдүүдээс мөнгө хураасан явдлын талаар “Хүүхэд бүрт компыотер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн сургалт мэдээлэл хариуцсан мэргэжилтэн И.Батхүүгээс тодрууллаа.
-”Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хүрээнд авах ёстой компьютеруудаа бүгдийг нь оруулж ирсэн үү?
-Хөтөлбөрийн хүрээнд 10 мянган ширхэгийг бэлгэнд, 10 мянгыг худалдаж авахаар болсон. Эхлээд 2008 оны нэгдүгээр сард мянган ширхэг орж ирсэн. Дараа нь зургадугаар сард 9088 ширхэгийг авсан. Тэгэхээр бэлгэнд ирэх 10 мянган компьютер нь ороод ирчихсэн гэсэн үг. Харин Засгийн газрын худалдаж авах 10 мянган компьютерийн 4000-ыг нь эхний ээлжинд авахаар гэрээ хийснээс 2000 ширхэг нь орж ирсэн. Үлдсэн 2000-ын мөнгийг дутуу өгснөөс гэрээ цуцлагдаж, авах боломжгүй болсон.
-Эдгээр компьютерийг сурагчдад ямар байдлаар тараасан бэ?
-Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 46 сургуульд тарааж, 11813 хүүхэд тус компьютерийг хэрэглэж байна. Эхний ээлжинд орж ирсэн компьютерийг 4, 51 дүгээр сургуульд туршиж үзсэн. Мөн компьютер өгөх сургуулиудыг БСШУ-ны сайд сонгож аймаг, дүүрэг бүрт нэг нэг сургуульд хэрэгжүүлсэн. Түүнчлэн орон нутгийг бүсчилж хөгжүүлэх тал дээр анхаарах үүднээс БГД-ийн бүх сургуульд хувиарласан. Гэхдээ бүх хүүхдэд өгөх боломжгүй учраас зарим сургууль нь 45 компьютертэй кабинетийн журмаар ашиглуулж байгаа.
-Компьютерийг 2-5 дугаар ангийн хүүхдүүдэд өгнө гэж байсан. Тавдугаар анги төссөн хүүхдүүд компьютерээ шилжүүлдэг үү эсвэл анги өгссөн ч гэсэн хэрэглэх үү?
-”Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн гол зорилго бол 2-5 дугаар ангийн хүүхдүүдийг компьютерээр хангах. Энэ үүднээс 18 аймгийн нэг нэг сургуулийн 2-5 дугаар ангийн хүүхдүүдийг компьютерээр хангасан. Тавдугаар анги төгссөн хүүхдүүдийн компьютерийг сургууль нь хурааж аваад хоёрдугаар ангид орж байгаа хүүхдүүдэд өгөх журмаар явна.
-Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд компьютерийг үнэ төлбөргүй хэрэглүүлнэ гэж байсан. Гэтэл хөтөлбөр эхэлж байх үед СБД-ийн 58 дугаар сургууль хүүхдүүдээсээ 10 мянган төгрөг хураасан гэдгийг эцэг эхчүүд хэлсэн. Энэ талаар танайд гомдол ирсэн үү?
-”Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй хэрэглүүлж байгаа. 10 мянган төгрөг хурааж авсан зүйл байхгүй. 58 дугаар сургууль туршилтад хамрагдаагүй. Тиймээс бизнесийн янз бүрийн байгууллагууд компьютер өгнө гэж залилсан байж болзошгүй. Тухайн үед манайд тийм гомдол ирж байгаагүй. Үүнтэй адил зөрчил илрээгүй. Хэрэв тийм зүйл болсон бол манайд гомдол гаргаж болно.
-“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүн гарч байна вэ?
-Хөтөлбөрийн үр дүн сайн байгаа. Хүүхэд багаасаа мэдээллийн технологийн ертөнцтэй танилцаж, интернэтээс мэдээлэл цуглуулж, боловсруулах чадвартай болж байна. Түүнчлэн компыотерээ гэр орондоо аваачиж, чөлөөт цагаараа ашиглах боломж нь нээлттэй учраас хөтөлбөрийн www.laptop.gov.mn сайтад орж бага боловсролын цахим хичээлүүдээс сурч, дасгал ажлыг нь хийх зэргээр өөрсдийгөө хөгжүүлж байна.
-Цаашид компьютер аваагүй хүүхдүүдэд хэзээ өгч эхлэх вэ?
-Өмнө нь манайд нийлүүлэгдэж байсан “Икс Өү” компьютер технологийн хувьд шинэчлэгдэж “Touch screen” буюу мэдрэмтгий дэлгэцтэй болж байгаа. Тиймээс хуучин компьютерээ нийлүүлэх үү, эсвэл шинийгээ нийлүүлэх үү гэдгийг АНУ-аас асуусан байгаа. Мөн манай улсын Засгийн газар мөнгөний асуудлаа шийдчихвэл хүүхдүүд маань шинэ технологиор бүтээгдсэн компьютерийг ч ашиглаж магадгүй.
-Хөтөлбөрийн хүрээнд өгсөн компыотерийн эвдрэл, гэмтлийг хаана засдаг вэ. Засварын үйлчилгээ үнэ төлбөртэй юу. Эвдэрч, гэмтэх нь хэр байдаг вэ?
-Бага ангийн хүүхдүүд хэрэглэдэг болохоор унагааж дэлгэцийг нь хагалах гэхчилэн эвдрэл гэмтэл их гардаг. Одоогийн байдлаар 70 гаруй дэлгэц сольсон байна. Мөн цэнэглэгчийг нь их сольдог. Засварыг манайх үнэ төлбөргүй хийж байна. Харин сэлбэг нь цаанаасаа төлбөртэй ирдэг. Тэр зардлыг төрөөс дааж байгаа.
-Эвдэрсэн тохиолдолд сургуулиараа дамжуулж танайд ханддаг уу?
-Анх компьютер өгөхдөө бид засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтнийхээ утсыг өгсөн. Тиймээс эвдэрсэн тохиолдолд өөрсдөө ирээд засуулчихдаг.
М.Ариунсувд http://www.niigmiintoli.mn/