Сурагч хөвгүүд хар тамхины төрлийн бодис хэрэглэж байсныг цагдаа нар саяхан илрүүлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна гэсэн мэдээлэл Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст ирсэн аж.
Мэдээллийн мөрөөр тус албаныхан шалгалт явуулж нэгэн сургуулийн төгсөх ангийн Г, Т, Х гэх гурван сурагчийг мансууруулах төрлийн үйлчилгээтэй ургамлын төрөлд ордог каннабис хэрэглэж байсныг тогтоожээ. Тэд 17-18 насныхан байсан бөгөөд каннабисыг хууль бусаар олж авч хадгалдаг байсан байна. Сурагчдад Эрүүгийн хуулийн 192.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Цагдаа нар хэрэгт холбогдсон сурагчдын сургуулийн 100 гаруй сурагчийн дунд хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар сургалт зохион байгуулсныг албаныхан мэдээллээ.
Эрүүл мэнд, амь нас, эдийн засгийн хувьд сөхрөөгөөд зогсохгүй хуулийн өндөр хариуцлагатай хар тамхины хэрэгт холбогдогсод жил бүр нэмэгдсээр байгаа судалгааг цагдаагийн байгууллагаас танилцуулдаг. Яг хүүхдүүдэд чиглэсэн судалгааг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс одоо-гоос таван жилийн өмнө хийж байжээ. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисын хэрэглээ, ойлголтын талаарх судалгаанд оролцсон хүүхдүүдийн 30 орчим хувь нь энэ төрлийн эм бэлдмэл хэрэглэх санал ирж байсан гэжээ. Тэгээд ч зогсохгүй бодисыг сорох, татах, уух, үнэрлэх, тарих зэргээр хэрэглэж үзсэнээ ч хүлээн зөвшөөрсөн байна. Мансууруулах бодис хэрэглэж үзсэн хүүхдүүдийн дийлэнх нь хотын төвийн сургуулийнх байжээ.
Б.Заяа