Дөнгөж хоёрхон өдрийн өмнө Galaxy S7 утасны танилцуулгын тов албан ёсоор зарлагдсан бол тун удаан хугацаанд таамаглал төдий байсан Samsung-ын 360 градусаар бичдэг камертай холбоотой мэдээлэл гарч эхэллээ.
Ирэх сарын 21-ний өдөр буюу S цувралын шинэ загвараа танилцуулах үеэрээ өөрсдийн VR камерын тухай дурдаж магадгүй аж. SamMobile сайтад бичсэнээр энэхүү камерыг Gear 360 гэж нэрлэх бөгөөд хоёр ширхэг 180 градусын өнцгөөр харах загасан нүд бүхий дурантай байх юм байна.
Камер дотроо батарейтай байх учир нэмэлт тэжээлд залгах шаардлагагүй бөгөөд Bluetooth ашиглан гар утастай холбогдож/зөвхөн S7 утас байх болов уу гэж таамаглаж байна/ Gear 360 аппликейшнтэй байх аж.
Түүнчлэн 180 градус болон 360 градусаар бичих гэсэн хоёр горимтой. Хэдийгээр Samsung албан ёсоор ийм нэртэй, тийм төхөөрөмж гэж батлаагүй ч гэсэн дээрх зурагт харагдаж буй “Beyond” төслийн хүрээнд бүтээж байгаа бүтээгдэхүүн нь Gear VR-тэй хорших дараагийн төхөөрөмж байж болох талтай юм.