Хоёр жилийн дараа Мексик улсад “Оддын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
“ESPN Deportes”-ийн мэдээлж байгаагаар энэхүү тэмцээн Монтеррей, Гуадалахара болон Мехико хотуудад болох бөгөөд 12 улс оролцохоо мэдэгдээд байгаа юм байна.
Тэмцээнд 35-аас 45 насны тоглогчид оролцох бөгөөд нэг тоглолт 60 минут үргэлжилнэ. Мөн нэг тоглолтод сэлгээг хэдэн ч удаа хийж болох юм байна. Энэхүү тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ирэх оны нэгдүгээр сард тодорхой болох бөгөөд тэмцээний зорилго нь “буяны үйлс” байх гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэмцээнд оролцохоо мэдэгдсэн 12 улсын 6 нь Европ, 4 нь Америк, үлдсэн хоёр нь Өмнөд Африк болон Японы багууд юм байна.
Оддын ДАШТ-нд оролцох багууд:
- Англи
- Герман
- Франц
- Испани
- Итали
- Нидерланд
- Мексик
- АНУ
- Бразил
- Аргентина
- Өмнөд Африк
- Япон
Түүнчлэн “ESPN”-ээс тус тэмцээнд оролцох зарим тамирчдын нэрсийг зарлажээ.
Дэлгэрүүлбэл, Нидерландын шигшээ багт Деннис Бергкамп, Патрик Клюйверт, Кларенс Зеедорф, Рүд Гүллит, дасгалжуулагчаар нь Франк Райкаард нэрлэгдэж байгаа бол Германы шигшээд Лотар Маттеус, Михаэль Баллак, Аргентины шигшээд Хуан Себастьян Верон нар багтсан мэдээлэл байна. Мөн агуу Зинедин Зидан ч Францын шигшээдээ тоглох гэнэ.
Харин “EuroSport”-ийн зүгээс энэ тэмцээнд оролцуулахыг хүсч байгаа тоглогчдын жагсаалтыг гаргажээ. Тэдний нэрлэснээр:
- Дэвид Бекхэм
- Рауль
- Роберто Карлос
- Роналдиньо
- Алессандро Дель Пьеро
- Эрнан Креспо
- Карлес Пуйоль
- Тьерри Анри
- Хидэтоши Наката
- Бенни МакКарти
Харин таны хувьд хэн жагсаалтад хэн хэн дутуу байна...?
Эх сурвалж: EuroSport