Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагч талтай байгуулах гэрээг ойрын хугацаанд дуусгах үүргийг Засгийн газраас Уул уурхайн сайд Р.Жигжидэд өгчээ. Улмаар хөрөнгө оруулагч талаас тавьж буй санал, нөхцөлийг тухай бүрт Засгийн газарт танилцуулах үүргийг ч давхар даалгасан аж.
Засгийн газраас өргөн барьсан уг гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх Ажлын хэсгийг дөрөвдүгээр сарын сүүлчээр Их хурал дээр байгуулсан юм. Л.Эрдэнэчимэг гишүүний ахалж буй Ажлын хэсэг өнөөдрийг хүртэл дүгнэлтээ танилцуулаагүй бөгөөд Засгийн газар зургадугаар сард өргөн барьсан төслөө УИХ-аас буцаан татаад байгаа билээ.
Тэгвэл Засгийн газрын даваа гарагийн хуралдаанаар Таван-толгойн хөрөнгө оруулагчидтай хийх гэрээг хурдлуулах үүргийг салбарын сайдад, хөрөнгө оруулагчдын тавьж буй нөхцөлийг дахин сонсохоор шийджээ.
Б.Энхжаргал