Сүүлийн үед Монголд бүжгийн спортыг сонирхогч, хичээллэгч хүүхэд залуучууд, клубүүд, сургалтын төвүүд эрчимтэй нэмэгдэж байна. Үүнийг дагаад ч хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэн хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй болж байгаа нь сайшаалтай.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотод үйлчилгээ явуулж буй бүжгийн зарим сургалтын төвүүдийг зорьсон юм.
Aim4R Dance Studio
Монголдоо ганц Хип Хоп, Поппин, Урбан стайл чиглэлээр дагнан сургалт явуулдаг, 7-8 жилийн туршлагатай багш нараас бүрдсэн Aim4R Dance Studio.
Aim4R гэдэг нь Aim for Revolution үгийн товчлол бөгөөд залуусын сэтгэлгээнд хувьсгал хийхийг бэлгэдэж ийнхүү нэрийдсэн байна. Тус сургалтын төвийг үүсгэн байгуулагч Саруултөгс буюу олны хэлж заншснаар Төөгөөг өдгөө танихгүй залуус байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Тэрээр залуусыг үргэлж сайн сайханд, зорьсон зүйлдээ хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөхийг уриалдаг нэгэн.
Энэхүү сурвалжлагыг хийхээр 13-р хорооллын автобусны буудлын Голомт банктай байранд байрладаг Aim4R Dance Studiо-ийг зорьсон юм. Бид нарыг очиход анхан шатны өдрийн анги хичээллэж байлаа.
"Сургалтын төв анх гурван жилийн өмнө байгуулагдсан. Манайх таван шатлал бүхий сургалтын системтэй. Нэгдүгээр шат өглөө, өдөр, орой гэсэн гурван ангитай. Энэ шатанд тухайн хүнийг эвсэлтэй болгох классик хөдөлгөөнүүд, анхлан суралцагчидад зориулсан суурь, техник хичээлүүд ихэнхдээ орно. Харин хоёрдугаар шатанд хип хоп хөдөлгөөнүүд илүү давамгай ордог. Үүнд Groove, Flow, Combination, Rhythm дээр илүү түлхүү ажиллана. Ийнхүү шат дээшлэх тусмаа шалгуур өндөрсдөг" хэмээн тус сургалтын төвийн багш н.Булгаа хэллээ.
Aim4R Dance Studio-д хичээллэгсдийн ихэнх оюутан залуучууд болон арван жилийн хүүхдүүд байгаа нь харагдаж байлаа.

Анх хип хипоор бүжиглээд сурчих юм бол өөр ямар ч төрлийн бүжиг рүү хөрвөх боломжтой. Хүнд хамгийн сайн эхлэл болдог бүжиг бол хип хоп. Тухайн хүн өөрөө хичээх юм бол гурван сарын дотор хип хоп бүжигний ерөнхий хөдөлгөөнүүдийг хангалттай түвшинд сурч чадна гэж багш нар хэлсэн юм.
Харин сургалтын төлбөрийн тухайд 98-120 мянган төгрөгийн хооронд юм байна.
UB Salsa Club
Их хотын олон залуусыг нэгтгэдэг Латин Америк нийтийн бүжгийн үдэш долоо хоног болгон зохион байгуулагддаг. Долоо хоногийн нэг өдрийг оройн турш бүжиглэн, шинэ бүжиг сурч, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх болсон олон залуустай сүүлийн үед таардаг болсоноо нуух юун.
Латин Америкийн нийтийн бүжиг салса, кизомба, бачата зэрэг бүжгийн урсгалууд Монголд орж ирээд удаагүй байгаа бөгөөд “Улаанбаатар салса” клубийнхэн энэхүү бүжгийг залуучуудад сурталчлан таниулж, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд, бүжгээр дамжуулан урлагийн гоо сайхан, таашаалыг мэдрүүлэх, нийгэмд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх үүднээс үйл ажиллагаа явуулан зургаа дахь жилтэйгээ золгох гэж байна.
Анх Латин Америкийн нийтийн бүжгийн урсгалуудыг Монголд түгээх зорилгоор парти зохион байгуулдаг байсан. Харин сүүлийн хоёр жилээс эхлэн тогтмол сургалт явуулж байгаа хэмээн тус сургалтын төвийн багш Ц.Баярмаа хэллээ.
Тэрээр мэргэжлийн бүжигчин биш бөгөөд анх өөрөө бие даагаад салса бүжгийг сурч байжээ. "Улаанбаатар салса" төвөөр 5-55 насны эмэгтэйчүүд, залуучууд хичээллэж байгаа аж. Эдгээрийн ихэнх нь охид бүсгүйчүүд бөгөөд тэд хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, илүүдэл жингээ хасах зорилгоор хичээллэдэг гэдгийг багш хэллээ.
Sun dance
2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа энэ клубийн давуу тал нь дан бүжиг биш, тураах аеробикийн дасгалын хичээлийг ч бас давхар заадаг. Гудамжны жазз, тачаангуй жазз, хип хоп, монгол ардын бүжиг, модерн бүжиг, латин америк зэрэг 20 орчим төрлийн бүжгийг заадаг энэ клуб нь одоогоор хоёр салбартай.
Тус сургалтын төвийн багш Ж.Наранчимэг. Тэрээр Хөгжим бүжгийн коллежийн Ардын бүжгийн ангийг Ардын бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Монголын бүжгийн урлагийг орчин үеийн түвшинд хүргэхээр зүтгэж буй гэдгээ хэлсэн юм.
"Sun dance" сургалтын төвөөр хичээллэж буй хүмүүсийн 70-80 хувь нь охид, бүсгүйчүүд юм.
Ихэнх хүмүүс "Би бүжгийн эвсэлгүй" хэмээн өөрийгөө боддог. Гэвч энэ бол зөвхөн айдас. Эхний нэг сарын хичээл бол бие халаалт байдлаар эвсэл суулгах, хөл гарын байрлал заах, үндсэн хөдөлгөөнүүд орж эхлэх учраас айж, эмээх зүйлгүй гэдгийг Ж.Наранчимэг багш хэллээ.
Бүжгийн хичээлийн хуваарийн хувьд долоо хоногийн дөрвөн өдөр, 1 цаг 30 минутаар хичээллэдэг байна.
Эцэст нь хэлэхэд эрүүл байх хамгийн шилдэг аргуудын нэг бол бүжиг юм. Байнгын дасгал хөдөлгөөн хийх нь зүрхний үйл ажиллагаанд сайн бөгөөд цусны даралт ихсэхээс сэргийлдэг. Долоо хоногт 3-4 удаа 30-40 минут бүжиглэснээр зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэдгийг эрдэмтэд зөвлөж байна.
Хүн бүжиглэхдээ усанд сэлэх, дугуй унахтай адил асар их калори шатаадаг. Хагас цаг идэвхитэй бүжиглэхэд 200-400 ккал зарцуулдаг. Нэгэн судалгааны багийнхан клубт бүжгээр хичээллэж байгаа хүмүүсийн алхааг хэмжжээ. Гайхалтай үр дүн гарч нэг орой бүжгээр хичээллэхэд найм км орчим зам туулдаг гэсэн дүгнэлт хийсэн байна.
Тиймээс та амьдралынхаа хэв маягийг өөрчилж, өөрт таалагддаг бүжгийн урсгалаар хичээллэж үзэхэд яагаад болохгүй гэж.