УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: Тухайн үед "Онтрэ" гэж компанийн тухай яриагүй.
ҮАБЗ 6 удаа хэлэлцсэн. Энэ асуудал албаны л нууц. Н.Энхбаяр дарга хоёр ч удаа 51 хувьд хүргэнэ гэж ҮАБЗ-ийн гурван гишүүн гарын үсэг зурсан. 34 хувь бол Ашигт малтмалын тухай хуульд заасан тоо. Гэтэл одоо санхүүжилт хүндэрлээ хэмээн 34 хувиа шүүмжилж байгаа нь хуулийг, УИХ-ын болон ҮАБЗ-ийн шийдвэрийг эсэргүүцэж байна. "Онтрэ"-гийн тухай мэдээлэл бидэнд байгаагүй. 300 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт бол УИХ заавал хэлэлцсэн байх ёстой.
Гэтэл тэр үед гэрээ байгуулсан гэж би сонсоод их гайхаж байна. Хэрэв тусгай зөвшөөрлөө хуулийн дагуу аваагүй бол тусгай зөвшөөрлийг хураах ёстой. 34 хувийг үнэгүйдүүлэх гэж оролдож байна. 34 хувийн менежментийг муу хийсэн. Тухайн үед Рио Тинто юу гэж танилцуулсан билээ? Монголын эрх ашиг хангагдана гэж амлаж байв. Гэтэл өнөөдөр огт өөр зүйл ярьж байна.
Бид ОТ-оос 5 хувийн АМНАТ авдаг атлаа Рио Тинто энэ төслөөс 6 хувийн менежментийн төлбөрийг үйл ажиллагааны зардлаас авах нь зөв үү? Мөн Рио Тинто зөв менежмент явуулсан уу? Шинэ захирал ирсэн бол шшинэ менежмент хэрэгжүүлээрэй.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулъя гээд манай Засгийн газарт гал ирсэн. Бид нээлттэй сонсгол хийсэн. Хоёрхон минутад энэ том төслийг багтаан ярих боломжгүй. О.Батнайрамдал чи яриул л даа. Д.Ганхуяг сайд эдгээр лицензийг түдгэлзүүлсэн шүү дээ.
Энэ асуудлын улмаас манай Засгийн газар огцорсон. Дараахан нь Риогийн нэг захирал бүтэлгүй Засгийн газар огцорлоо гэж ярьсан. Тэгээд юу болов? Дубайн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан шүү дээ. Манай Засгийн газрын үед 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2 тэрбумаар хэтрүүлсэн. Энэ асуудлыг нь сөхөнгүүт буудаж эхэлсэн дээ. Асуудал дотор туучсан хүний хувьд хэлэхэд гадаад, дотоодтойгоо зэрэг үзэлцэнэ шүү дээ. Хаалттай сонсгол байсан бол би илүү дэлгэрэнгүй ярих байв. Гэтэл одоо бидний өр 12 тэрбум ам.доллар болчихлоо.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Монголын эдийн засгийг зэс биш нүүрс авч яваа. Рио Тинто 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэсэн ч одоо 20 тэрбумыг давав. Энэ нь хөрөнгө оруулалт уу, зээл үү? Оюутолгой орж ирээд л хөгжөөд байгаа зүйл байхгүй. Эд нар юу хийсэн юм бэ?