Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар болон Тайваний үндэсний хааны ордон музэй хамтран "Эш хөргийн ивээл, Эв эеийн ерөөл" сэдэвт тусгай үзэсгэлэнг дэлгэж байна.
2026.07.10-2026.09.16-ны хооронд Тайваний үндэсний хааны ордон музейд үргэлжлэх энэхүү тусгай үзэсгэлэнгийн хүрээнд 13 жил олон нийтэд дэлгээгүй Чингис хааны эш хөргийг олон нийтэд дэлгэн толилуулах гэж буй.
Мөн долоодугаар сарын 6-ны өдөр Чингис хаанд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
Өнгөрсөн 13 жилийн хугацаанд Чингис хааны эш хөргийг олон нийтэд дэлгэн толилуулаагүй тул энэхүү удаагийн тусгай үзэсгэлэн нь түүхэн болоод судалгаа, эрдэм шинжилгээний нэн өндөр ач холбогдолтой юм.
Тусгай үзэсгэлэнд Чингис хааны эш хөргөөс гадна Тайваний Үндэсний Хааны Ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж буй “Хубилай хаан авд мордсон нь” тэргүүтэй бусад түүхэн дурсгалуудsu үзмэрт тавина.
Энэхүү үзэсгэлэн нь Монголын эзэнт гүрний ан агнуур, спортын тэмцээн уралдаан, үндэсний соёлын үзэл санааг тод томруунаар харуулаад зогсохгүй хоёр орон цаг хугацаа, орон зайг дамнан соёлын өвийн асуудлаар өрнүүлж буй үнэтэй харилцан яриа болох юм.
Тусгай үзэсгэлэн нь өргөн цар хүрээг хамарч, хосгүй нандин түүхэн дурсгал, эд өлгийн зүйлсийг олон нийтийн хүртээл болгож буй Тайвань, Монголын соёлын хамтын ажиллагааны чухал үйл явдал хэмээн онцолж болох юм.
Эх сурвалж: Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар