УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор:
- Цэнддаваагийн Амартөгс
- Бадамдоржийн Төгсцэнгэл
- Лхагвасүрэнгийн Золзаяа нарыг нэр дэвшүүлжээ.
Ерөнхийлөгчийн тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяаг дэвшүүлэх санал оруулсан байна.
Л.Золзаяа нь:
1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. 1995 онд нийслэлийн 45-р дунд сургууль төгссөн. 1997-2001 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд суралцан төгсөж, эрхзүйч мэргэжил эзэмшсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- Тагнуулын ерөнхий газарт ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 2001-2005 орон нутгийн нэгжид ажилтан
- 2005-2011 онд- ТЕГ-ын Төвийн нэгжид ажилтан, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга
- 2011-2013 онд- АТГ-т ахлах ажилтан
- 2013-2015 онд- ТЕГ-ын орлогч дарга
- 2015- 2019 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-ын ажилтан
- 2019-2023 онп Тайпэй дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн
- 2023-2025 онд ТЕГ-ын орлогч дарга
- 2025 оны 3-р сараас Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж байна.
Тэрбээр ҮАБ, гадаад харилцааны чиглэлээр ажилласан төрийн албаны туршлагатай хэмээн үзэж, ТАЗ-ийн гишүүнээр ажиллуулахаах нэр дэвшүүлж байна гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганболд танилцуулав.