Цагдаагийн байгууллага нь аравдугаар сарын 13-наас 27-ны хооронд 11-н холбогдогчтой хар тамхины дөрвөн гэмт хэргийг илрүүлжээ.
Аравдугаар сарын 13-ны өдөр. Баянгол дүүргийн 16-р хорооны нутагт дэвсгэрт байрлах Playback интернет тоглоомын газарт иргэн Ч,М, Б,А,Г, Б нар нь 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хадгалан хэрэглэжээ.
Аравдугаар сарын 15-ны өдөр. Баянгол дүүргийн 15-р хороонд оршин суудаг иргэн А гэгч нь 23 грамм Канабисийг иргэн С-аас хууль бусаар олж аван хадгалж иргэн С нь иргэн М, А нартай бүлэглэн мансууруулах төрлийн канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч зарсан үйлдлийг нь шалгаж байгаа аж. Эдгээр иргэдээс 1 кг 629 грамм канабисыг хураан аваад байгаа юм.
Аравдугаар сарын 22-ны өдөр. Баянгол дүүргийн 12-р хороонд оршин суух иргэн Л, М нар нь хар тамхи мансууруулах төрлийн мөс буюу ice-ийг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан хадгалсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ.
Аравдугаар сарын 27-ны өдөр. Баянзүрх дүүргийн 4-р хороонд оршин суух иргэн Ч гэгч нь 8 кг Канабис буюу мансууруулах төрлийн ургамлын хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-оор сэжигтнээр баривчлан шалгаж байна.
Цагдаагийн байгууллага нь сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 11 кг Канабис буюу мансууруулах төрлийн ургамал 34 грамм ice буюу мөсийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Мөн цагдаагийн байгууллага нь 2014 он гарсаар энэ төрлийн 44 гэмт хэрэгт 123 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явагдаж байна. Эдгээр гэмт хэргийг 20-35 насны залуучууд үйлдэж байна.