Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Цагдаагийн алба хаагчдын хувцасны загвар, материалыг сайжруулан шинэчлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны есдүгээр сарын 4-ний өдрийн 143 дугаар зарлигаар батлагдсан билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 122 дугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулснаар цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцас, хэрэглэл бэлтгэх ажлыг эхлүүлэн алба хаагчид эхний ээлжийн шинэ хувцаснуудаа өмсөөд байгаа юм. Харин өвлийн хувцасны хангалт хэзээ хийх талаар ЦЕГ-ын Санхүү, ар талын газрын хувцасны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Ганзоригоос тодрууллаа.
-Ирэх сарын 1-ээс цагдаагийн алба хаагчид шинэ өвлийн хувцаснуудаа өмсөх мэдээлэл байсан. Бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Энэ онд цагдаагийн шинээр томилогдсон алба хаагчид болон дотоодын цэргээс цагдаагийн албанд шилжин томилогдсон алба хаагч нарт шинэ загварын өвлийн хувцасны хангалт хийнэ. Төсөв мөнгөний хуваарилалтаас шалтгаалаад бусад алба хаагчид энэ жилдээ хуучин хувцсаа өмсөнө.
-Нийтдээ хэдэн албан хаагч шинэ загварын хувцас өмсөх вэ?
-Алба хаагчдын тоо бол албаны нууц учраас хэлэх боломжгүй байна. Шинэ загварын өвлийн хувцас, малгай, өвлийн дотортой гутал гээд иж бүрнээр нь хангана. Харин малгайн төмөр тэмдэг солигдсон учраас бүх алба хаагч нарт олгоно.
-Хувцаснуудыг хаана үйлдвэрлэж байгаа вэ?
-Энэ хүрээнд гадаадын болон үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 23 жижиг, дунд үйлдвэр, компаниудад 37 нэр төрлийн дүрэмт хувцас, материал хэрэглэл нийлүүлэх хугацааны болон нэгж үнийн санал ирүүлэн оролцох урилга, албан бичгүүдийг хүргүүлж, нийт шалгаруулалтад оролцож санал ирүүлсэн компани, аж ахуй нэгжүүдээс гүйцэтгэгч байгууллагаар шалгарсан гадаадын болон үндэсний үйлдвэрлэгч 25 компанитай гэрээ хэлцэл хийж, хангалт үйлчилгээний тасагт татан авч, алба хаагчдад хувцасны хангалтыг хийж байна.
Х.Өнөр