УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 43 нь буюу 84.3 хувь нь дэмжлээ.
Нарийн сухайтаас Гашуун сухайт, Сайншандаас Хангийн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих санал хасагдаж байгаа юм.
Энэ тогтоол батлагдсанаар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар боллоо.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “БНХАУ-ыг чиглэсэн төмөр замын шугамын царигийн өргөн зэрэг асуудлыг цогцоор харж шийдвэрлэх боломжтой хэмээн Засгийн газрын зүгээс үзэж тогтоолын төсөлд тусгасан байна.
Хятадын талтай хийж байгаа хэлэлцээ эерэг үр дүнд хүрсэн тохиолдолд боловсруулах үйлдвэрээс БНХАУ руу чиглэсэн шинээр барих төмөр замын зарим шугамын царигийн өргөний хэмжээ 1435 мм байх боломжтой.
Хэрэв Хятадын талтай төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар хийж байгаа хэлэлцээ амжилттай болсон тохиолдолд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар тогтоолын төслийг боловсруулсан” гэдгийг танилцуулсан.
Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар боллоо.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тогтоолын төслийн 1 дэх заалтын “Сайншанд-Замын-Үүд” гэснийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авчээ.
Ингэснээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн явцад нэмж тусгагдсан Нарийн сухайтаас Гашуун сухайт, Сайншандаас Хангийн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих санал хасагдаж байгаа юм.
Гишүүдийн хувьд төмөр замын царигтай холбоотой асуудал янз бүрээр байр сууриа илэрхийлж байна.
Ц.Даваасүрэн: Ганцхан гарц нээ
Ганцхан гарц нээ. Тэгээд ямар байх вэ гэдгийг нь туршаад үз. Өөрсдийнхөөрөө амьдар. Бүх юмаа заавал битгий нээ л дээ. Хоёр улсын Ерөнхийлөгч айлчлахдаа үүнийг шийд гэж цаанаасаа шаардаад байгаа юм уу. Тэд хүсээгүй байхад өөрсдөө ингэж өмнөөс нь гүйлдээд байгаа юм уу. Эсвэл Петрочайна компанитай холбоотой гэж нээх гээд байгаа” гэв.
Х.Баттулга:Нэг сэтлээд ороод ирвэл Говь-Алтай, Дундговь, Өмнөговь гэсэн аймгууд төмөр зам оруулна гээд лоббидоод ороод ирнэ
"Надад гурван асуулт байна. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг салбарын сайд нь өргөн бариагүй. Ерөнхий сайд энэ бодлогын баримт бичгийг өргөн барьсан нь хууль зөрчих үү. Хэрэв нарийн цариг сэтлэж орж ирлээ гэхэд Хятадын талаас төмөр замаа өөрсдөө барих уу. Эсвэл Монголчууд хөнгөлөлттэй зээл авч барих юм уу. Үүний зөрүүг судалсан уу. Нэг сэтлээд ороод ирвэл Говь-Алтай, Дундговь, Өмнөговь гээд үлдсэн аймгууд төмөр зам оруулна гээд лоббидоод ороод ирнэ. Үүнийг яаж зогсоох вэ" гэсэн асуулт тавилаа.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Засгийн газар санхүүжилтээ шийднэ
Засгийн газраас өргөн барьж болох хуулийн заалт бий. Төмөр замын бодлоготой холбоотой ТЭЗҮ-г олон удаа яригдсан. Энэ олон лоббиг зогсоохын тулд бодлогын баримт бичгээ өөрчлөх шаардлагатай. Санхүүгийн эх үүсвэр, хөрөнгөтэй холбоотой асуудлыг Засгийн газар шийднэ" гэсэн товч хариултыг өглөө.
Төмөр замын асуудлаар өчигдрийн чуулганаар ороход УИХ-ын зарим гишүүд дараахь байр суурийг илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Одоо маргаад байх зүйлгүй. Далан босчихсон
Энэ бол нэлээд дуншсан асуудал. Урагшаа зөвхөн Хятад руу нүүрс гаргах гээд байгаа юм биш. Харин Хятадын нутгаар дамжаад далайн боомтууд руу гаргах, ингэхдээ боломжийн хэмжээний хямдралтай тарифийг Засгийн газрын хооронд тохирч чадсан.
Тиймээс энэ асуудлыг дэмжээд шийдээд явья. Одоо маргаад байх зүйлгүй. Далан босчихсон. Иймд нарийн уу, өргөн үү гэдгийг хүлээж байгаа. Үүнийг шууд шийдэх ёстой.
Мөн Хөөт гэдэг нь Чойбалсангийн хажуу талаас урагшаа Бичигт рүү явж байгаа чиглэл. Нөгөөх нь Сайншандаас Замын-Үүд.
Хятадын нутгаар дамжаад далайн боомтууд руу гаргах, ингэхдээ боломжийн хэмжээний хямдралтай тарифийг Засгийн газрын хооронд тохирч чадсан.
Гэтэл хоёр улсын Ерөнхийлөгч, дарга нарын айлчлалын үеэр бид үндсэн төмөр замдаа модернизаци хийх тухай асуудал хөндөгдсөн учир Сайншанд-Замын-Үүд гэсэн чиглэлийг больё гэж үзсэн.
Гурван улсын хэмжээнд энэ асуудлыг ярьж шийдэх учир Засгийн газрын өргөн барьсан төслөөс Сайншанд-Замын-Үүдийн чиглэл хасагдаж, Тавантолгой-Гашуун сухайт, Хөөт-Бичигт гэсэн маршрутаар барья гэсэн. Харин Байнгын хорооны хуралдаанаас гаргасан саналаар хоёр асуудал нэмэгдсэн байна.
Нэгд, Сайншанд-Ханги гэж орж ирсэн. Үүнийг заавал оруулж ирэх шаардлага байна уу. Засгийн газраас оруулж ирсэн асуудлаас зөрүүтэй байгаад болгоомжилж байна. Хоёр дахь нь Нарийн сухайт-Шивээ хүрэн. Энэ бол ойрхон 40 гаруй км. Үүнийг бас заавал өнөөдөр оруулах хэрэг байна уу. Саяхан том зам бариад дууссан байгаа. Иймд Засгийн газраас оруулж ирснээс өөр асуудал явж байгаад та бүхэн бодолтой хандаарай. Ялангуяа Сайншанд-Ханги чиглэлд боломж муутай. Иймд та бүхэн анхаарал хандуулаарай.
Г.Уянга: МАК-ын асуудлаа оруулж ирэх нь зүйтэй гэсэн саналтай байна
Эхлээд зарчим барья, асуудлыг дэс дараатай явуулья. Иймд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ эхэлж өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Х.Баттулга гишүүний тавьсан саналыг дэмжиж байна. Төр ядаж хэлбэрийн хувьд төр шиг байж асуудлаа хэлэлцдэг байх ёстой.
Сангийн сайд нь байснаар төсөвөө хэлэлцдэг, Зам тээврийн сайд байснаар төмөр замын бодлого, төмөр замтай холбоотой асуудлаа хэлэлцдэг байх хэрэгтэй байна. Эхлээд бодлогын бичиг баримтаа оруулж ирье. Дараа нь МАК-ын асуудлаа оруулж ирэх нь зүйтэй гэсэн саналтай байна.
М.Батчимэг:Монголын төрд гадаад бодлого, төрийн бодлого гэж байдаг бол түүндээ үнэнч байх хэрэгтэй
Монголын эдийн засгийн хөгжилтэй холбоотой том асуудлуудыг талцаж тойрч ярьсаар байгаад ямар ч асуудал шийдэхгүй улс орныхоо эдийн засгийг хэтэрхий олон жил хойш татаж байна. Дээр нь монголын төрд гадаад бодлого, төрийн бодлого гэж байдаг бол түүндээ үнэнч байх хэрэгтэй.
Өнөөдөр төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ утга учиргүйгээр гацаах нь өөрсдөө эдийн засгаа хойш нь татаад зогсохгүй хоёр хөрш оронтойгоо ч цаашид юм ярих эрхгүй хүнд байдалд орно. Тийм учраас төрийн бодлого бол жинхэнэ бодлого болж явах ёстой. Гишүүдийн шүүмжлээд байгаа бидний ажлаа зохион байгуулж байгаа арга хэлбэрт үнэхээр асуудал байна гэдэгтэй санал нэг байна гэдгийг хэлсэн.
ТАНИЛЦУУЛГА /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/
Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын Их Хурлын 2013 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-д тусгагдсан зарим зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор "”Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хангах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолыг төслийг боловсрууллаа.
Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суваргын зэсийн орд, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт, Могойн гол зэрэг нүүрс болон зэс, вольфрам, цайр, жоншны ашигт малтмалын томоохон ордууд ашиглалтад орсноор экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонноос их болохоор байгаа нь төмөр замаар тээвэрлэж байгаа одоогийн нийт ачааны хэмжээнээс 3.5 дахин нэмэгдэх тойм тооцоо байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын тээн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр болон экспорт, импортын ачаа эргэлтийг үр дүнтэй хангах тээвэрлэлтийн оновчтой зохион байгуулалт бүхий төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох асуудал тулгараад байгаа билээ.
"Шинэ төмөр зам" төслийн хүрээнд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр замын суурь бүтцийн ажил хийгдэж, нийт ажлын гүйцэтгэл 40 орчим хувьтай, түүнчлэн Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын техникийн зураг төслийн ажлын гүйцэтгэл 85 хувьтай явагдаж байна.
Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөрш орнууддаа, цаашлаад тэдгээрээр дамжин далайд хүрч гуравдагч улсуудад бараа, бүтээгдэхүүнээ ашигтай нөхцөлөөр экпортлохын тулд зөвхөн төмөр замын дотоодын оновчтой зохион байгуулалт бүхий нэгдсэн сүлжээтэй болохоос гадна төмөр замаар хөрш улсуудын нутгаар дамжин өнгөрөх тээврийн хөнгөлөлттэй нөхцөлийг олж авах нь чухал.
Энэ ч зорилгоор Зам, тээврийн яам Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ажлын уулзалтаар хэлэлцэн дэмжсэн удирдамжийн дагуу Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтын дүнд БНХАУ-ын төмөр замуудтай холбогдох шинэ гарцуудыг хоёр улсын холбогдох гэрээ, хэлэлцээрт тусган баталгаажуулах, Монгол Улсын ашиглах БНХАУ-ын нэр заасан далайн боомтын тоог нэмэгдүүлэх, тэдгээр далайн боомтуудад Хятадын нутгаар дамжин хүрэх төмөр замын тээврийн чиглэл, тээвэрлэх барааны хэмжээ, холбогдох татвар, хураамж, тээврийн хөлсийн хөнгөлөлттэй нөхцөлийг урт хугацаанд тохиролцох чиглэлээр яриа хэлэлцээг Хятадын талтай хийж байна.
Түүнчлэн “Шинэ төмөр зам” төсөл болон шинээр баригдах төмөр замууддаа уялдаатай хэрэгжүүлэх боловсруулах аж үйлдвэрийн бусад томоохон төслүүдэд БНХАУ-ын санхүүжилтийн хөнгөлөлттэй эх үүсвэрийг татан оролцуулах талаар яриа хэлэлцээг Зам, тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам Хятадын талтай хийж байна.
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар Улсын Их Хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр заасан байдаг.
Дамжин өнгөрөх тээврийн урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөлийг тохиролцох, түүнчлэн “Шинэ төмөр зам” төсөл болон түүнтэй уялдаатай хэрэгжих “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, бусад боловсруулах үйлдвэрийн төслүүдэд БНХАУ-ын санхүүжилтийн хөнгөлөлттэй эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг хэлэлцээ үр дүнд хүрсэн тохиолдолд уг боловсруулах үйлдвэрүүдээс БНХАУ-ыг чиглэсэн төмөр замын шугамын царигийн өргөн зэрэг асуудлыг цогцоор харж шийдвэрлэх боломжтой хэмээн Засгийн газрын зүгээс үзэж байна.
Иймд хэрэв дээр дурдсан асуудлаар Хятадын талтай хийж байгаа хэлэлцээ эерэг үр дүнд хүрсэн тохиодолд боловсруулах үйлдвэрээс БНХАУ руу чиглэсэн шинээр барих төмөр замын зарим шугамын царигийн өргөний хэмжээ 1435 мм байх боломжтой байхаар Улсын Их Хуралд танилцуулж байна.
Ингэхдээ хэрэв Хятадын талтай төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар хийж байгаа хэлэлцээ амжилттай болбол Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт- Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан болно.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР