-Манай улсад ДОХ-ын вирусын халдвар тээгч 179 хүн албан ёсоор бүртгэгджээ-
Манай улсад анх 1992 онд “хөл тавьсан” ДОХ-ын вирусын халдварын талаар монголчууд бүгд сонссон. Гэвч энэ талаарх залуусын ойлголт дутуугаас залуучууд ДОХ, бэлгийн замын халдварт өртөх нь нэмэгдсээр байна. өнөөдөр улсын хэмжээнд 179 хүн ДОХ вирусын халдвартай хэмээн бүртгэгдсэний 60 хувь өсвөр насны хүүхэд, залуус байна.
Монгол Улс ХДХВ, ДОХ-ын вирусын халдварын тархалт багатай орны тоонд багтдаг. Гэвч эрсдэлт бүлгийнхний дундах ДОХ-ын вирусын тархалтаар дунд зэргийн тархалттай орны хэмжээнд хүрснийг ДЭМБ-аас анхааруулжээ. ДОХ-ын вирусын тархалтын өнөөгийн байдал болон халдвараас хэрхэн сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан, клиникийн профессор Ч.Уртнасантай ярилцлаа.
-ДОХ-ын вирусын халдвартай хоёр хүн шинээр бүртгэгдсэн гэж дууллаа. Та эхлээд энэ талаар мэдээлэл өгнө үү?
-2014 оны аравдугаар сард ХДХВ-ын халдвар авсан 29 хүн бүртгэгдлээ. Хамгийн сүүлийн хоёр тохиолдол нь энэ сарын эхээр бүртгэгдсэн. Эмч нар энэ талаар судалгаа хийж, эмчилгээг эхлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Манайд гарч байгаа халдвар 100 хувь бэлгийн замаар дамжсан байна. Эмнэлгийн багаж хэрэгсэл, цус сэлбэлтийн явцад халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй. Дэлхий дахинд ч гэсэн ДОХ-ын халдварын талаас илүү хувь нь бэлгийн замаар дамжиж байгаа.
ХДХВ, ДОХ-ын вирусын халдвар авсан хүмүүсийн дунд 15-19 насныхан дөрвөн хувийг эзэлж байна. Халдвар авсан хүмүүсийн 50 орчим хувийг өсвөр үе, залуучууд эзэлж байгаа нь анхаарал татаж эхэллээ.
2001 онд НҮБ-ын чуулганаар 2001-2015 оны хооронд бүх нийтээрээ ДОХ-ын асуудалд анхаарал хандуулж, энэ дотор 15-24 насны залуучуудын доторх халдварын тархалтыг 50 хувь бууруулъя гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтод хүрэхийн тулд улс орнууд өөр өөрийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, зорилтоо дэвшүүлэн ажилласан.
Одоо тэрхүү зорилтоо дүгнэхэд нэг жил орчмын хугацаа үлдлээ. Манай улс ч ялгаагүй НҮБ-ын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд залуучуудын бэлгийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгож, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал зуршилтай болгоход чиглэгдсэн ажлыг зохион байгуулж байна.
-Бэлгийн замаар дамжих халдвар манай улсад ямар түвшинд байна вэ?
-Монгол Улсад сүүлийн 10-15 жилийн байдлаар бэлгийн замаар дамжих халдварыг аваад үзэхэд заг, хүйтэн, трихомониаз өвчний халдвар буурах хандлагатай. Ялангуяа трихомониазын халдвар нэлээд буурсан. Харин тэмбүүгийн халдвар нэмэгдэж, сүүлийн арван жилд бараг гурав дахин өслөө. Үүнийг дагаад ХДХВ-ын халдварын бэлгийн замаар дамжих тохиолдлын тоо нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар ДОХ-ын вирусын халдвартай 179 хүн бүртгэгдээд байна.
-ДОХ-ын вирусын халдвар авсан хүмүүсийн дунд өсвөр үеийнхэн, залуус хэдэн хувийг эзэлж байна вэ?
-ХДХВ, ДОХ-ын вирусын халдвар авсан хүмүүсийн дунд 15-19 насныхан дөрвөн хувийг эзэлж байна. Халдвар авсан хүмүүсийн 50 орчим хувийг өсвөр үе, залуучууд эзэлж байгаа нь анхаарал татаж эхэллээ. Бид залуучуудыг шинжилгээнд хамруулж, дараа нь бэлгийн замаар дамжих халдварын талаарх мэдлэг, зан үйлийн судалгаа авч байгаа.
Хоёр жил тутамд судалдаг бөгөөд энэ жил найм дахь судалгаагаа хийж байна. Залуусаас хоёр бүлэг, арван асуудлаар асуулга авдаг. Нэгдүгээр бүлэг нь ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг хэр зэрэг байна вэ. ХДХВ, ДОХ-ын талаар андуу ташаа, буруу ойлголтыг үгүйсгэж чадаж байгаа хүмүүс залуусын дунд хэр зэрэг байна гэдэг үзүүлэлтээр дэлхий дахинд залуусын мэдлэгийг дүгнэдэг. Судалгааны дүнгээс харахад ХДХВ, ДОХ-ын вирусын талаар залуусын 80-90 хувь нь сонссон, мэдсэн байна.
Харин цогц мэдлэг гээд яривал 50-60 хувь нь ХДХВ-ын халдвараас өөрийгөө хамгаалах түвшний мэдлэгтэй байна. Тэгэхээр бид мэдлэгийг илүү сайжруулах шаардлагатай. Манай улсын нийт хүн амын дунд ХДХВ-ын халдвар нийт хүн амын дунд 0.1 хувиас бага боловч халдварт өртөх эрсдэл өндөртэй бүлэг гэж үздэг эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн дунд тархалт 7.3 хувьд хүрсэн. Эрсдэлтэй бүлгийн хүн амын доторх тархалтаараа сүүлийн хоёр жилд Монгол Улс дунд зэргийн тархалттай орны нэг боллоо.
-Манай улсад халдвар авсан нь бүртгэгдсэн хүний тоо сүүлийн 2-3 жилд жилдээ 20 гаруйгаар нэмэгдэх боллоо. ДОХ-ын вирусын халдвар эрчимтэй нэмэгдэж байх шиг?
-2014 он гарснаас хойш халдвар авсан хэмээн бүртгэгдсэн хүний тоо 29 боллоо. Анх жилдээ нэг хүн бүртгэгддэг байсан бол сүүлдээ 10 гаруйгаар нэмэгдсэн. Даруй 20 гаруй болсон, одоо 30 руу дөхөж байна. Залуусын дунд халдвараас сэргийлэх мэдлэгийн түвшин 50-60 хувьтай байхад тархалт ингэж өсөж байна. Тэгэхээр сурталчилгааг илүү сайжруулах шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд бид ДОХ-ын талаар хангалттай л ярилаа. Үүнийг мэдэхгүй хүн гэж юу байдаг юм гэж бодож болно. Гэтэл тийм биш аж. Биднийг хэлж яриад байхад хүлээн авч, ойлгосон мэдлэгийн түвшин 50-60 хувьтай байхад халдварын тоо нэмэгдээд байна. Тэгэхээр бид илүү сайн ярих, ойлгуулах хэрэгцээ байгаа юм.
2014 он гарснаас хойш халдвар авсан хэмээн бүртгэгдсэн хүний тоо 29 боллоо. Анх жилдээ нэг хүн бүртгэгддэг байсан бол сүүлдээ 10 гаруйгаар нэмэгдсэн. Даруй 20 гаруй болсон, одоо 30 руу дөхөж байна.
-ДОХ-ын вирусын халдвараас сэргийлэх болон энэ талаар зохицуулалт хийх хууль эрх зүйн орчин ямар түвшинд байна вэ?
-Анх манай улсад АИХ-ын тэргүүлэгчдийн 103 тоот зарлиг 1988 онд гарч байсан. Түүний дараа 1993 онд анх хууль баталсан. 2009 онд ХДХВ, ДОХ-оос сэргийлэх тухай Монгол Улсын хуульдаа хоёрдахь нэмэлт өөрчлөлт, 2012 онд гурав дахь нэмэлт өөрчлөлтийг орууллаа. Бодлогын түвшний баримт бичгүүд сайн болсон гэж үздэг. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эмчилгээний, тандалтын, тусламж үйлчилгээний гэх мэт мэргэжлийн арга зүйн олон улсын хэмжээнд нийцүүлсэн баримт бичгүүд бол сайн. Түүнийгээ гол эрсдэлт бүлгийн хүн ам, залуучуудад хүргэж, хүмүүсээ халдвараас сэргийлэх ажлыг үргэлжлүүлэн хийгээд байх боломжтой.
-Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Улсын хэмжээнд 50 мянга гаруй аж ахуйн нэгж бий гэдэг. Олон, цөөн хүнтэй, том жижиг байх нь хамаагүй, тэнд ихэвчлэн залуучууд ажилладаг. Албан газрууд ажилчдаа ДОХ-ын вирусын халдварт өртөхөөс сэргийлэх, мэдлэг мэдээлэл олгох чиглэлээр хийх найман зүйл заалт байдаг. Жишээлбэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд албан байгууллага бүр ажилчдадаа бэлгийн замаар дамжих халдварын талаар дөрвөөс доошгүй цагаар хичээл заах болон жил жилийн төсөвтөө ХДВХ-ын халдвараас хамгаалах чиглэлээр хөтөлбөр гаргаж, тэр ажилдаа зориулсан төсөв баталж, зарцуулах зэрэг заалт бий.
Мөн ДОХ-ын вирусын халдварын талаар үнэн зөв мэдээлэл олж авах нөхцөл бүрдүүлэх, хүмүүсийг албадан шинжилгээнд оруулж болохгүй гэх мэтийн заалт бий. Хэрэв танай албан хаагч ХДХВ-ын халдвартай гарах, ийм халдвартай хүн ажилд орохоор ирсэн тохиолдолд ажилд авахаас бүү татгалз гэсэн заалт ч байдаг. Энэ мэтээр халдвараас сэргийлэх, энэ өвчний талаар үнэн зөв мэдээлэл өгөөд байвал ДОХ-ын халдвар авах хүний тоо буурна. ДЭМБ 2020 он хүртэлх прогнозоос харахад халдварын тоо нэмэгдэх хандлагатайг мэдээлсэн. Иймд албан байгууллагууд албан хаагчдаа хамгаалах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллах хэрэгтэй байна.
Нөгөө талаас хувь хүмүүс эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд тохиолдлын бэлгийн харьцаанд орохоос татгалз. Хэрэв орох бол бэлгэвч хэрэглэ. Хоёрдугаарт, арьс салстын бүрэн бүтэн байдлыг хангаж, арьсаа аль болох гэмтээхгүйг хичээ. Тариа хийлгэх, арьс шалбарах, мэс засалд орох зэрэг нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн шинжилж, баталгаажуулаагүй цус, цусан бэлдмэл сэлбүүлэхээс зайлсхий. Хэрэв халдвартай эсэхээ мэдэхгүй байгаа бол жилдээ нэг удаа сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд хамрагд. Тохиолдлын бэлгийн харьцаанд орсон, хаа нэг газар явахдаа шүд эмчлүүлсэн бол заавал шинжилгээ хийлгэ.
-Халдвар авах эрсдэлтэй үйлдэл хийсэн бол ямар хугацааны шинжилгээ хийлгэх нь зүйтэй вэ?
-ХДХВ-ийн халдвар авсан бол зургаан долоо хоногийн дараа хүний цусанд тэр вирусийн эсрэг бие үүснэ. Тэрийг илрүүлэх чадалтай дэлхий дахинд хэрэглэж буй оношлуурыг бид хэрэглэж байна. Улсын хэмжээнд бүх аймаг, дүүрэг, гурван суманд, тусгай мэргэжлийн төвүүд гэх зэрэг 47 цэгт сайн дурын зөвлөгөө өгч, ДОХ-ын шинжилгээг үнэ төлбөргүй авч байна. Мөн хувийн эмнэлэг, лабораториудад шинжилгээ авч байгаа.
-ДОХ-ын вирусын халдвартай ч эрүүл мэнддээ анхаарал тавьж, эмчийн зөвлөгөөг дагаад удаан амьдарч буй олон хүн байгаа биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. ХДХВ-ын халдвартай 179 хүн бүртгэгдсэнээс 23 нь нас барсан. Одоо 120-иод хүн эмчилгээ хийлгэж байна. 1997 онд халдвар авсан хүн хамгийн удаан буюу 17 дахь жилдээ амьдарч байна. Тэр хүний биеийн байдал хэвийн, эмнэлгийн хяналт дор эмээ уугаад явж байгаа. Тэгсэн хэр нь түүнээс сүүлд халдвар авсан хүн нас барчихаад байна. Нэмж халдвар авахгүй бол удаан хугацаагаар амьдрах боломжтой. Анх буюу 1992, 1995 онд халдвар авсан хоёр хүн нас барсан.
-ДОХ-ын вирусын халдвартай хүмүүсийн уудаг эм хүрэлцээтэй байдаг уу?
-Эмээр дутна гэж байхгүй болсон. Олон сайн эм гарч байна. Эмийн төрөл олширч, сонголт өргөн болсон. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч нэг хүнд тохирсон эм, өөр хүнд таарахгүй гаж нөлөө үзүүлж болно. Хүн хүний биеийн онцлогт тохирсон эмийн сонголт хийх боломж бүрдсэн. Хэдэн жилийн өмнө халдвар авсан хүний цусан дахь дархлалын эс цөөрөөд ирэхэд эмчилгээ эхэлнэ гэсэн заалттай байлаа.
Харин одоо эм нь олдоцтой болж, үнэ нь ч хямдарсан тул халдвартай гэж илэрвэл шууд эм уулгадаг болсон. Тэр эм нь ХДХВ-ын вирус ДОХ-ын шат руугаа шилжих хугацааг удаашруулдаг. ХӨСҮТ-ийн ДОХ/Бэлгийн замаар дамжих халдварын Тандалт судалгааны алба болон орон нутгийн харьяа эмнэлгийн байнгын хяналтад ДОХ-ын вирусын халдвар тээгч 142 хүн байдгаас өнөөдрийн байдлаар 117 нь ретровирусын эсрэг эм ууж байна.
ДОХ-ын вирусын халдвартай арван эх амаржсан. Эхээс хүүхдэд ХДХВ-ын халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн хүмүүс хугацаа алдалгүй авснаар арван эхээс төрсөн 11 хүүхдэд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд, халдваргүй болох нь батлагдсан. Халдвартай нэг эх давтан төрсөн.
-Манай улсад ДОХ-ын вирусын халдвартай 179 хүний ард ийм халдвар тээж яваа хэчнээн хүн байж болох талаар сүүлийн үеийн тооцоо гарсан уу?
-2013 онд хийсэн шинэчилсэн тооцооллоор Монгол Улсад 2013 оны эцсээр ХДХВ-ын халдвартай 659 хүн, 2014 онд 771 хүн байж болох тооцоолол гаргасан байна.
-ДОХ-ын вирусын халдвартай хэдэн эх төрсөн бэ. Эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бий юү?
-Өнөөг хүртэл ДОХ-ын вирусын халдвартай арван эх амаржсан. Эхээс хүүхдэд ХДХВ-ын халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн хүмүүс хугацаа алдалгүй авдаг. Үүний үр дүнд арван эхээс төрсөн 11 хүүхдэд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг хийж халдваргүй болохыг баталсан. Хүүхдүүд эрүүл саруул бойжиж байна. Халдвартай нэг эх давтан төрсөн.
-ДОХ-ын вирусын халдвараас сэргийлэх чиглэлийн нээлттэй мэдээллийн дунд бид амьдарч байна. Гэсэн ч халдвар авах хүний тоо ихсэх хандлагатай. Шинээр халдвар авсан хүмүүс энэ өвчний талаар ямар мэдлэгтэй байна вэ?
-Бүгд мэднэ гэдэг. Жишээлбэл, ДОХ-ын вирусын халдвар тээж байгааг нь мэдсээр байж хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж халдвар авсан хүн байна.
-Энэ тохиолдолд халдвар тээж байгаа хүн өөрийнхөө талаар мэдээлэл өгч, халдвар авах эрсдэлтэй гэдгийг нь сайтар ойлгуулах хэрэгтэй байсан юм биш үү?
-ХДХВ-ын халдвартай хүмүүсийн нэг нь би. Тэгэхээр хоёулаа яах вэ гэхэд нөгөө хүн нь “Хамаагүй ээ, би тэр халдвараас айхгүй. Чи л зөвшөөрвөл болно” гэдэг. Тэгээд дараа нь шинжилгээ хийлгэхэд нөгөө хүн халдвар авсан байсан.
Тэгэхээр нь эмч хяналтад байдаг өнөөх халдвартай хүнээ дуудаж “Яагаад халдвартай байж, хүнд дамжуулж байгаа юм” гэж асууна аа даа. Хариуд нь “Би энэ хүнд халдвартай гэдгээ хэлсэн. Тэгэхэд хамаагүй, би тэрнээс айхгүй байна. Би чамд хайртай” гэсээр байгаад бэлгийн хавьталд орсон. Гэтэл манай хуульд энэ харилцааг зохицуулах, хариуцлага хүлээлгэх заалт байхгүй. Манайд ийм тохиолдол нэг биш удаа гарлаа. Харин халдвар тээж яваагаа хэлэхгүй бусдад тараасан бол хариуцлага хүлээлгэх заалт Эрүүгийн хуульд бий.
-Энэ жишээнд дурдсан хүмүүс нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд үү?
-Тийм ээ. ХДХВ, ДОХ-ын халдвартай хэмээн бүртгэгдсэн хүмүүсийн 82 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Үүний 79 хувь буюу 116 нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд байгаа юм.
-Монголчууд дээхнэ үед ДОХ-ын вирусын халдварыг гадаадын хүн болон гадаадаас ирсэн хүнээс авч байсан. Харин одоо?
-Одоо монголчууд дандаа дотроосоо халдвар авч байна. ХДХВ-ын халдвартай болох нь тогтоогдсон гадаадын 20 хүн Монголд байгаа. Тэднийг хяналтдаа авч тархвар судлалын ажлыг явуулсан. Тэдэнтэй бэлгийн харьцаанд орсон гэх таван хүнийг үзлэг шинжилгээнд хамруулахад гурав нь халдвар авсан нь тогтоогдож, эмчийн хяналтад орлоо.
-ХДХВ-ын халдварыг бууруулах, тогтоон барих чиглэлээр ДЭМБ-аас Монгол Улсад ямар зөвлөмж өгч байна вэ?
-Нийт хүн амын мэдлэгийг сайжруул, тэр дундаа эрсдэлт бүлгийн хүн амд хүрч ажилла гэж байгаа. Жишээлбэл, Монгол Улсад 6000 гей эрчүүд байна гэдэг. Тэр хүмүүс болон биеэ үнэлэгчидтэй тулж ажиллах шаардлага байна.
-ДОХ-ын вирусын халдвар авсан хүмүүсийн боловсролын түвшин ямар байгаа бол?
-ДОХ-ын вирусын халдвар авсан хүмүүсийг харахад бага болон боловсролгүй хүн ховор. Арван жилийн сургууль төгссөн болон тал дээд боловсролтой хүмүүс байна. Боловсролгүйгээс мэдээлэл авч чадахгүй халдвар авчээ гэж дүгнэх боломжгүй байгаа юм.