Олон улсын нүдний эмч нарын “Орбис” нисдэг эмнэлгийнхэн энэ сарын 20-нд Монголд ирлээ. Монголд зургаа дахь удаагаа ирж байгаа эмч нар ирэх наймдугаар сарын 1-нийг хүртэл манай улсад ажиллана.
Эрүүл мэндийн яамны урилгаар “Вирту Фаундэйшн” ТББ-ын шугамаар нүдний мэс заслын багийнхан ЭХЭМҮТ, Улсын нэгдсэн гуравдугаар төв эмнэлэгт ажиллах юм байна.
Тэд өчигдөр ЭХЭМҮТ-д ажиллаж, үзлэг хийжээ. Харин өнөөдөр нисдэг эмнэлгийнхэн манай эмч нартай хамтарч онгоцондоо мэс засал хийж байгаа гэнэ. Тус эмнэлгээр үйлчлүүлэх хүнд эмгэгтэй хүмүүсийг манай эмч нар урьдчилан бэлтгэдэг аж.
Онгоцтой эмнэлэгт орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд тэд нүдний нарийн мэргэжлийн багаж хэрэгсэл, эмчилгээ болон сургалтын тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон нисдэг эмнэлэг хөгжиж буй орнуудын нүдний эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах үндсэн зорилготой.
Сургалт явуулахын зэрэгцээ нүдний хүнд өвчин эмгэгтэй иргэдэд үзлэг, эмчилгээ хийдэг юм.