Орхон аймгийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан болжээ. Хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна.
1.Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих Аймгийн бодлого, төлөвлөгөөний тухай илтгэлийг Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр тавьж хэлэлцүүлэв. Орхон аймагт жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг төлөөлөгчид хэлэлцээд, тодорхой саналууд гаргасан. Редакцийн комисс тэргүүлэгчдийн гаргасан тодорхой саналуудыг бодлогын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж баталлаа.
2.Аймгийн хэмжээнд хүний эрхийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөөний тухай илтгэлийг Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Эрхзүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Р.Цэрэндорж тавьж хэлэлцүүлэв.
Энэ асуудлыг Аймгийн ИТХ-ын Эрхзүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Өргөдөл гомдлын хороо хамтран санаачилж, хуралдаанд оруулснаараа онцлог. Төлөөлөгчид энэ асуудлыг хэлэлцээд Хүний эрхийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөөг дэмжиж баталлаа.
3.Багуудын нэгдсэн байрны тухай илтгэлийг Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх тавьж хэлэлцүүлэв. Энэ асуудлын хүрээнд Баян-Өндөр сумын Цагаанчулуут, Рашаант, Уртын гол, Наран багуудыг Багийн нэгдсэн төвтэй болгох тухай яригдсан.
Нэгдсэн төвтэй болсноор дээрх багуудын ИНХ, Засаг даргын ажлын алба, Нэг цонхны үйлчилгээ болон хэв журам сахиулах үйлчилгээ, Иргэний танхим, Яаралтай түргэн тусламжийн 103, Өрхийн эрүүл мэндийн төв нэг газар төвлөрч байрлах юм.
Хуралдаанаар багуудын нэгдсэн төвийг байршуулах объект худалдаж авах асуудал яригдсан. Уг объект нь үйлчилгээний зориулалтаар баригдсан, гэр хорооллын төв гудамж, төв зам дагуу байрлалтай, 402 м2 өмчлөлийн газартай, 5 давхар /суурийн давхар ороод/ нийт 1440 м2 талбайтай.
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр тус обьектын үнэ 1 525 000 000 /нэг тэрбум таван зуун хорин таван сая/ төгрөгөөр үнэлэгдсэн байна. Барилгын зураг төслийг “Вилкон” ХХК зохиож, “Мон-Ор” ХХК барилгын ажлыг гүйцэтгэн, 2013 онд улсын комисс хүлээж авсан байна. Төлөөлөгчид асуудлыг хэлэлцээд олонхын саналаар дээрх 4 багийг нэгдсэн төвтэй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.Концессийн зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай илтгэлийг Аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр тавьж хэлэлцүүллээ. Аймгийн ИТХ-ын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний хуралдаанаар орон нутгийн концессийн зүйлийн жагсаалтыг баталсан. Концессийн зүйлийн жагсаалтын дотор зарим нэг өөрчлөлт хийх саналыг Хөгжлийн бодлогын хэлтсээс оруулсныг төлөөлөгчид дэмжиж баталлаа.