-Нэг хүний хандивласан цус гурван хүний амь нас аварсантай тэнцдэг-
Хууль зүйн яам болон тус яамны харьяа агентлагуудын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” есдүгээр сарын 13-ны өдөр болно.
Тус өдөрлөгийг угтаж, “Эрх чөлөөтэй Монгол хүн” 10 хоногийн аяныг харъяа агентлагуудынхаа дунд зарлажээ. Аяны хүрээнд ШШГЕГ-аас санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийтэд тустай үйл бүтээх зорилгоор “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аяныг өрнүүлж байгаа аж.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр ШШГЕГ болон Хорих 411, Цагдан хорих 461 дүгээр ангийн нийт 150 гаруй албан хаагч цусаа өгч уг аяныг үргэлжлүүллээ.