Америкийн цэргийн шинжээч Ральф Питерс Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Барак Обамагаас илүү алсын хараатай хэмээн үзэж байгаа тухай “RT” агентлаг мэдээлжээ. Питерсийн үзэж байгаагаар саяхан Женевт болсон зөвшилцөл Путины хувьд ялалт байсан бол АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд ялагдал байсан гэнэ.
Тиймдээ ч Оросын Ерөнхийлөгч өнөөдөр олон улсын тавцан дээрх хамгийн хүчтэй, үр дүнтэй, тэргүүлэгч улс төрч болж байна хэмээн шинжээч үзсэн байна. Харин Обамагийн тухайд Оросын Ерөнхийлөгчид байгаа шиг алсын хараа, ойрын ирээдүйд болох үйл явдлыг урьдчилан харах зэрэг чанар дутагдаж байгааг шинжээч өгүүлсэн байна.
Мөн Путин алсын хараатай байгаа нь түүнд асар их хүч өгдөг хэмээжээ.
Сануулахад, дөрөвдүгээр сарын 17-ны өдөр ОХУ, АНУ, Европын холбоо, Украины төлөөлөгчид Женев хотноо Украины хямралын асуудлаар баримт бичиг боловсруулан гаргаж, аливаа хүчирхийлэл, өдөөн хатгалга, сөргөлдөөнөөс зайлсхийж, хууль бусаар эзлэн авсан барилга байгууламжийг чөлөөлөх, Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар үндэсний хэлэлцээр эхлүүлэхийг уриалсан юм.
Эх сурвалж: РИА Новости