Дархан-Уул аймгийн Хонгор суманд Монгол малын удмын сангийн цогцолборыг барьж байна. Монгол малын удмын санг хадгалж, хамгаалах мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр тус цогцолборыг бүтээн босгож байгаа юм.
Энд эцэг малыг тэжээн, хиймлээр нийлүүлэгт оруулан, үрийг нь авч, азотод хадгалж, түүнийгээ эх малд хиймлээр суулган үржүүлэх ажлыг хийх аж. Мөн сайн үүлдрийн малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах байр, монгол малын ашиг шимийг дэлгэн харуулсан музей зэрэг байгуулагдах юм.
Барилгын ажил 70 гаруй хувьтай байна. Өнгөрсөн жил гадна талын хашаа болон газар доогуурхи дэд бүтцээ бүрэн дуусгасан бол энэ жил зарим блокуудыг барьжээ. Цогцолборын бүтээн байгуулалт ирэх жил дуусна. Гэвч дотор нь суурьлуулах техник хэрэгсэлд хөрөнгө шаардагдах учраас салбарын сайд Ш.Түвдэндорж ажлын явцтай нь танилцжээ.