“Адуучин-2014” тэмцээн өнөөдөр Хүй долоо худагт боллоо. Энэхүү тэмцээнд Монгол улсын нийт 21 аймгаас эр зориг, ур чадвараар өрсөлдүүлэхээр 22 адуучин оролцсон юм.
Тэдний дунд Ховд аймгийн Буянт сумын 17 настай Н.Одгэрэл хэмээх хүү адуучин ах нартайгаа авхаалж самбаараа өрсөлдөж байсан нь үнэхээр бахархмаар. Учир нь сумандаа түрүүлж, дараагаар нь аймгийнхаа тэмцээнд орж шалгарсан шилдэг адуучид тус тэмцээнд оролцож байгаа. Тэгэхээр тэрээр Ховд аймгийн хамгийн шилдэг адуучин гэсэн үг юм.
Мөн тэрээр өнөөдрийн тэмцээнд эхний шат болох уурга, ташуурыг газраас шүүрэх тэмцээнд 15 оноогоо бүтэн авч чадсан юм. Шилдэг адуучин хүүүтэй хэсэгхэн зуур хөөрөлдсөнөө хүргэе.
- Юуны түрүүнд аймгаасаа шалгарч энэхүү тэмцээнд орж байгаад тань баяр хүргэе.
- Баярлалаа. Би анх удаа орж байгаа.
- Өөрөө энэхүү тэмцээнд оролцож байгаа хамгийн залуу адуучин юм байна. Адуучин ах нартайгаа өрсөлдөж буй сэтгэгдэл ямар байна?
- Гоё байна.
- Хэдэн наснаасаа морь унаж эхэлсэн бэ?
- Дөрвөн наснаасаа эхэлж морь унасан.
- Өмнө нь хурдан морь унадаг байсан уу?
- Тийм. Өмнө нь улсын наадамд түрүүлж, айрагдаж байсан.
-Өнөөдрийн тэмцээнд нь амжилт хүсье
-Баярлалаа.