УИХ-ын дэд дарга М.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийсэн Канадын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрдийг өчигдөр хүлээн авч уулзжээ.
УИХ-ын дэд дарга М.Энхболд уулзалтьн эхэнд УИХ-ын дарга З.Энхболдын 2013 онд Канад Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай хэрэгжсэнийг онцлоод ноён Жон Рассэл Бэйрдийг Монгол улсад тавтай айлчлахыг хүссэн юм.
Мөн тэрээр хоёр орны парламентын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, өндөр хэмжээний айлчлалууд тогтмолжиж байгааг дурдаад цаашид хоёр талын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд тулгуурлан бусад салбарыг идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбар төдийгүй хоёр улсын батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.