Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас байгаль эх дэлхий маань жилээс жилд устаж үгүй болсоор байна.
Монгол улсад гэхэд гол усны нэгдсэн тооллогыг хамгийн сүүлд 2011 онд зохион байгуулсан бөгөөд 2007 онд 18610 гол нуур, горхи булаг тоологдсоноос 2011 он гэхэд 5749 гол горхи ширгэж үгүй болсон нь манай орны бүх гол усны гуравны нэгийг эзэлж байгаа юм.
Мөн Улаанбаатарчууд бидний ундны эх үүсвэр болсон Хатан туул гол ч гэсэн жилээс жилд хог хаягдлаар дүүрч бохирдож устаж үгүй болоход ойрхон байна.
Иймд Загасчлалд Яваад Ирлээ НҮТББ-с санаачлаж буй “Нүүдэлчин 2015” хог цэвэрлэх аянаа эхлүүлж, Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяа Хэрлэн голын эхийг цэвэрлэх гэж байна.
Хэрлэн гол Монголын дорнод хэсгийн дундуур Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгийг дамжин урсаж улмаар улсын хилээс гадагш гарч Далай нуурт цутгана. Хэрлэнгийн тунгалаг усыг түшиглэж түүний уудам хөндий дагуу Хэнтий, Дорнод аймгиин эдийн засгийн чухал төвүүд, газар тариалан, мал аж ахуй зэрэг үилдвэрлэлийн үндсэн салбар байрших тул эдийн засгийн их ач холбогдолтой.
Иймд бид Хамаг голын эх болсон Хэрлэн голын эхийг цэвэрлэснээр мал аж ахуй, байгаль орчин, газар тариаланд томоохон хөрөнгө оруулж байгаа юм.
"Загасчлалд Яваад Ирлээ НҮТББ"-с санаачлан зохион байгуулж буй "Нүүдэлчин 2015" хог цэвэрлэх аян 2015 оны тавдугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын ЗДТГ-тай хамтран Хэрлэн голын ойр орчмыг цэвэрлэх ажлаар эхэлж байна.
Иймд бидэнтэй хамтран ажиллах хүрээлэн буй орчиндоо хайртай загасчлалын баг, хамт олон болон Эх орондоо хайртаа залуусыг дэмжиж оролцоно уу хэмээн хүсэж байна.
Мөн бидний үйл ажиллагааг дэмжин сайн үйлсийн аянд гар нэгдэн ажиллах албан байгууллага хамт олон байвал дараах 91918376 (Э.Мөнхжаргал ) утсаар холбоо барина уу? Хандивийн данс: Яваад Ирлээ НҮТББ
Голомт банк: 2805 100 393 /Төгрөг/
Мэдээлэл авах хаяг: https://www.facebook.com/groups/yavaadirlee/