АНУ-ын Клевленд хотноо Cleveland Cavaliers багийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ОУ-ын Хүүхдийн Континентал Кап тэмцээнд оролцох Монголын өсвөрийн баг тамирчид маргааш /07.01/ АНУ-ыг зориход бэлэн боллоо.
Монголын өсвөрийн баг тамирчид энэхүү тэмцээнд гурав дахь жилээ оролцох гэж байна. 2013 онд U14 насны шигшээ баг, 2014 онд U13, U15 насны эмэгтэй, U13, U15, U18 насны эрэгтэй насны ангиллаар таван баг 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцсон билээ.
2014 оны тэмцээнд эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэй багууд 5, 9, 11-р байруудад шалгарсан амжилт үзүүлсэн.
Харин энэ жилийн хувьд бага, ахлах насны ангиллаар эрэгтэй хоёр баг, эмэгтэй нэг баг оролцохоор болж бэлтгэл сургуулилтаа ханган 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй АНУ-ыг зорих гэж байна.
Дэлхийн 31 улсын 5100 гаруй тамирчид спортын гурван төрлөөр өрсөлддөг энэхүү тэмцээнд Монголын өсвөрийн баг тамирчид жил бүр оролцон туршлага солилцсоноор ур чадвараа дээшлүүлэхэд томоохон түлхэц болдог юм.
МҮСБХ-ноос өсвөрийн тамирчдаа бэлтгэн энэхүү наадамд оролцуулан, ирээдүйд НБА-д оролцох зорилго тавин хичээллэж буй үе тэнгийн тамирчидтай өрсөлдөж байгаа манай өсвөрийн тамирчид Монголынхоо одоо цагийн өсвөр үеийн шилдэг тамирчдаар зүй ёсоор нэрлэгдэж ирээдүйд ч сагсан бөмбөгийн хөгжлийн өнгө төрхийг тодорхойлох шилдэг тамирчид болно гэдэгт итгэлтэй байна.