Тэд өнөөдрөөс Үндэсний түүхийн музейн өмнө суулт хийж, Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжиж буй хүмүүсийн гарын үсгийг цуглуулахаар болжээ. Төрийн тэргүүн Үндсэн хууль зөрчсөн, үгүйг Цэц тогтоосон тохиолдолд л огцруулах, эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гэж “эцэг” хуульд заасан байдаг. Тиймээс тус хөдөлгөөний гишүүн Х.Алтанзаяа, П.Шинжээравдан, Б.Булганбаяр, Д.Цэрэнтогтох, Х.Бээжин нар уржигдар Ерөнхийлөгчийн асуудлаар Цэцэд өргөдөл гаргажээ. Ерөнхийлөгчийг огцруулахтай нь холбоотой зарим зүйлийг тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Х.Бээжингээс тодрууллаа.
-Ерөнхийлөгчийг огцруулах ёстой гэж үзэж буй үндэслэл нь юу вэ?
-Хоёр үндэслэл дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлээгүй, итгэлийг нь алдсан. Хоёрдугаарт, АНУ-ын иргэн Жастин Каплад уучлал үзүүлсэн алхам нь Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн 35.2-т заасны дагуу огцрох нөхцөл бүрдчихсэн.
-Хэчнээн иргэний гарын үсэг цуглуулахаар зорьсон бэ. Энэ нь Төрийн тэргүүнийг огцруулахад нөлөөлөх үү. Үндсэн хуулийн 35.2-т зааснаар Цэцээс Үндсэн хууль зөрчсөн нь үнэн гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд л асуудлыг УИХ-аар хэлэлцэх юм билээ.
-Тооны хязгаар байхгүй. Дэмжсэн иргэдийн гарын үсгийг цуглуулж, санал бодлыг нь сонсоно. Суулт хийх зөвшөөрлөө авчихсан байгаа. Бас бид энэ сарын 12-нд Цэцэд гомдлоо гаргасан.
-МАН-ын Ажлын албаны Б.Энхбаяр гэдэг хүн бас Ерөнхийлөгчийг Цэцэд өгсөн байгаа...
-Тэр тухай мэдэхгүй байна.
С.Уул