Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Монгол Улс үйлдвэржилтийн орон болох зорилт тавьсан учраас Аж үйлдвэрийн яам гэдгийг тусгайлан байгуулсан байх гэж бодож байна. Гэхдээ өнөөдрийн эрх баригчдын сонгуулийн бүрэн эрх дуусахад хоёр жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ хооронд танай яам юу амжуулж чадах бол?
Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эдийн засаг руу шилжих хэрэгтэй гэдгийг дээр, дооргүй ойлгох шиг боллоо.
-Монгол Улсыг үйлдвэртэй болгох асуудлаар төрийн бодлого, баримт бичиг эртнээс гарч байсныг үгүйсгэхгүй. Гэвч сүүлийн 25 жил бид ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш аж үйлдвэрийн бодлогоо яаж авч явсан билээ гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Аж үйлдвэрийн салбарыг уул уурхайгаар төсөөлж ирсэн нь нууц биш. Уул уурхай бол шавхагддаг, тодорхой хязгаартай газар доорх баялаг. Дээрээс нь байгаль орчин, гадаад зах зээлээс эхлээд эрсдэх шалтгаан ихтэй салбар. Гэтэл монголчууд чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш уул уурхайгаас хараат, худалдааны орон болж хувирсан.
Уул уурхайгаас орж ирсэн мөнгөний нэг хэсгийг өмсч, зүүх, идэж уухдаа зарцуулсан. Үлдсэн хэсгийг нь халамж хэлбэрээр цацсан. Үндсэндээ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай умартсан. Харин одоо олсон мөнгө бүрийг идэж, ууж дуусгах ёсгүй юм байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эдийн засаг руу шилжих хэрэгтэй гэдгийг дээр, дооргүй ойлгох шиг боллоо. Тиймээс л Аж үйлдвэрийн яамыг байгуулсан. Үлдсэн 1.5 жилийн хугацаанд Монгол Улс бүхэлдээ аж үйлдвэрийн орон болчихно гэж байхгүй л дээ. Үйлдвэр барина гэдэг нүд ирмэхийн зуур бүтдэг ажил ч биш.
-Тэгээд юу бүтээнэ гэж?
-Зөвхөн худалдан авагч байх хэрэглээний сэтгэлгээ, уул уурхайжсан эдийн засгаас үйлдвэржсэн бодлого руу шилжих зөв эхлэлийг л тавина. Манай яам байгуулагдаад хоёр сар болж байна. Энэ хугацаанд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, УИХ-д өргөн барилаа. Хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг бодитоор зохион байгуулж эхэлж байна. Өнөөдөр Монгол Улсад боловсруулах үйлдвэр алга. Үүнийг хийх стратегийг боловсруулах хэрэгтэй. Тийм учраас бид төрөөс баримтлах бодлогын баримт бичигт Монгол Улсын тэргүүлэх салбар нь аж үйлдвэр байна гэдэг томъёолол оруулж өгсөн. Монгол Улс юуны төлөө явах юм гэдэг зорилго тодорхой байх ёстой.
-Ямар ч байсан үйлдвэртэй болох ёстой гэдэг зорилго нь тодорхой болчихож. Тэгвэл юу хийх юм бэ?
-Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлсон зураглал гаргаж байна. Хуучин аймаг аймгаар нь бүсчлэн хувааж, хөгжүүлэх асуудлыг ярьдаг байсан. Тэгвэл одоо эдийн засгийн үр өгөөж, хүн амын төвлөрөл гэх мэт шалгуураар Монгол орныг таван бүсэд хуваасан. Хаана нь хүнд, хөнгөн үйлдвэр байгуулж болох вэ гэдэг зураглалаа хийнэ гэсэн үг. Ингээд үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн зохистой орчин бүрдүүлнэ. 2015-2030 он хүртэл тав, таван жилээр аж үйлдвэрийн хөгжлийн зорилтыг тодорхойлоод явах юм. Экспортыг нэмэгдүүлэх ямар үйлдвэрүүд байх юм, үр дүнд нь юунд хүрэх юм, уул уурхайн түүхий эдээс бусад бэлэн барааны экспортын хэмжээг хэдэн хувиар өсгөх юм гэдгээ эхлээд тодорхойлж байна.
Ийм маягаар гараанаас зөв гарах хэрэгтэй байна. Харамсалтай нь өнгөрсөн жилүүдэд бид үйлдвэр барина гэж сайхан ярьснаас биш төлөвлөж, тооцоолсонгүй. Хүн болгон цаасан төсөл бичиж гүйлдсэн мөртөө эцсийн дүндээ худалдан авагч хэвээрээ үлдсэн. Энэ алдааг давтахгүйн тулд бодлогын суурийг зөв тавих хэрэгтэй.
-Яг яаж гэдгийг энгийн жишээгээр тайлбарлавал?
-Хүнд үйлдвэрүүдийн тухайд яръя л даа. Бид сайхан төслүүд биччихдэг. Хэрэгжүүлье гэхээр манай суурь салбар, дэд бүтэц нь хангагдаагүй байдаг. Ингээд л асуудал үүсдэг. Бодлогын суурийг зөв тавих хэрэгтэй гээд байгаагийн учир тэр.
Тийм амар байсан юм бол өдийд ядаж нэг үйлдвэр ашиглалтад орчихсон байгаа. Өнөөдөр Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай 15 төсөл байна.
-Хүнд гэдэг нь бидний олон жил яриад хийж чадахгүй байгаа нефть, ган, зэсийн үйлдвэрүүд биз дээ?
-Мэдээж. Хар ухаанаар бодоод үздээ. Зэс хайлуулах хэдэн үйлдвэр манайд хэрэгтэй юм. Уурхайн ам болгон дээр үйлдвэр барих ёстой юм уу. Эсвэл Монгол Улс нэгдсэн бодлогоор зангидаж нэг үйлдвэр байгуулах юм уу. Үйлдвэр байгуулаад зэс хайлуулдаг боллоо гэхэд хааш нь экспортлох юм. Түүхий эдээ хаанаас авах юм. Гэх мэтийн маш олон шийдэл хүлээсэн асуудал гарч ирдэг. Үүнийг шийдсэний дараа үйлдвэр барина шүү дээ.
-Өчнөөн жил бодлого ярихдаа үүнийгээ ч шийдэж чадаагүй гэж үү. Одоо танай яам ямар хугацаанд энэ асуудлуудыг нэг тийш болгох юм бэ. Дахиад хэдэн жил шаардлагатай бол. Гэтэл бид өөрсдөө нефтиэ нэрж, Оросын хараанаас гарахыг л хүсээд байдаг?
-Нэг зүйлийг шулуухан хэлчихье. Нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг талхны үйлдвэр барихтай адилгүй. Хэрэв тийм амар байсан юм бол өдийд ядаж нэг үйлдвэр ашиглалтад орчихсон байгаа. Өнөөдөр Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай 15 төсөл байна. Нэг нь ч хэрэгжсэнгүй.
-Яагаад юунаас болоод урагшаа явахгүй байгаа юм бэ. Нийгэмд бол төр бүхнийг гацаагаад байна гэдэг ерөнхий ойлголт явдаг?
-Нефть боловсруулах үйлдвэрийг зайлшгүй төрийн оролцоотой хийхээс өөр арга байхгүй. Нефть бол стратегийн бүтээгдэхүүн учраас тэр. Монгол Улс хоёр хөршдөө “Та нараас нефть авахгүй ээ. Бид өөрсдөө шатахуунаа нэрнэ” гээд хэлчихлээ гэж бодъё. Гэтэл бидний хэрэгцээг бүрэн хангах түүхий эд хангалттай бил үү.
-Манайд түүхий эд хангалтгүй гэж үү. Занарын асар их нөөцийг ашиглаж, нефть нэрнэ гээд байдаггүй бил үү?
-Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй юм аа. Ярих шиг амархан юм алга. Ярьж ханалаа, одоо ажил хийе. Ямар ч байлаа гэсэн бодлогын суурийг нь зөв тавихгүй бол наад төслүүд чинь явахгүй. Дарханы нефть боловсруулах үйлдвэрийг олон жил ярьсан. ТЭЗҮ-г нь Японы компаниар хийлгэсэн, төсөл нь сайн.
Гэвч түүхий эдээ Оросоос авна гэдэг ТЭЗҮ-тэй. Ингээд л зогсчихсон. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар нефтийн үйлдвэр байгуулах төсөл бас байна. Бид стратегийн бүтээгдэхүүнээ гадны 100 хувийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэж болох юм уу. Нэг л өдөр айл крантаа хаагаад явчихбал бид яах юм. Үүний тулд төр нэгдсэн бодлогын түвшинд гэрээ хэлэлцээрээр асуудлыг шийднэ. Тийм учраас төрийн оролцоо хэрэгтэй гээд байгаа юм.
Монголд нефтийн үйлдвэр байгуулна гэсэн цүнх барьсан нөхөр яваад очихоор “За тэг тэг. Та нар өөрсдөө нэфтиэ нэрдэг бол. Бид түүхий эдийг нь нийлүүлье” гээд толгой дохиод сууж байдаг төртэй улс байхгүй. Нарийндаа ийм асуудал байгаа юм. Нефтийн үйлдвэр байгуулах 15 төслийн 50 хувьд нь төр зөвшөөрөл олгосон. Харамсалтай нь сая миний хэлсэн шалтгаанаар урагшаа яваагүй. Гэхдээ төр саад болоогүй.
Монголд нефтийн үйлдвэр байгуулна гэсэн цүнх барьсан нөхөр яваад очихоор “За тэг тэг. Та нар өөрсдөө нэфтиэ нэрдэг бол. Бид түүхий эдийг нь нийлүүлье” гээд толгой дохиод сууж байдаг төртэй улс байхгүй.
-Тэгвэл бид хэзээ зэс хайлуулах, ган боловсруулах үйлдвэртэй болох вэ?
-Оюу толгой, Эрдэнэт, МАК гурвын зэсийг нэг л үйлдвэр боловсруулдаг байхад Монголд хангалттай. Тийм учраас энэ гурав хамтраад ТЭЗҮ боловсруулж, нэг үйлдвэр барих тухай ярилцаж байна. Дарханы гангийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж байгаа. Сайншандын гангийн үйлдвэрийг ирээдүйн төлөвлөлтөд оруулсан.
-Гурван том газар дундаа нэг зэс хайлуулах үйлдвэр байгуулна гэдэг нь хэр оновчтой юм бол. Тус тусдаа байсан нь ашигтай юм биш үү. Тэгээд ч Оюу толгой гацаанд орчихсон байхад бүтэшгүй санагдах юм?
-Тус тусдаа гэвэл зардал ихтэй. Оюу толгойн хувьд баяжмалаа гаргаж байгаа шүү дээ. Энэ нь Оюу толгойн гэрээнээс хамаарах асуудал биш. Тэртэй тэргүй Монголд боловсруулах үйлдвэр баригдвал Оюу толгойн бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийг гэрээгээрээ хүлээчихсэн. Тиймээс бид үйлдвэрээ байгуулах хэрэгтэй байна.
-Хэзээ байгуулах юм бэ?
-Зэс, нефть, гангийн үйлдвэрийн асуудлыг энэ жил шийднэ. УИХ-аас эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай хөтөлбөрийг баталлаа. Үүнд ч тодорхой туссан асуудал. Гэхдээ шийднэ гэдэг нь үйлдвэр барина гэсэн үг биш. Бодлогын зохицуулалтыг нь зөв хийж эхлэхийг хэлээд байгаа юм. Ойрын үед нефтийн асуудлыг Засгийн газарт оруулна. Дараа нь зэс хайлуулах үйлдвэрийн асуудлыг оруулна. Та нар битгий яаруул л даа. 20, 30 жил яваагүй ажлыг хоёрхон сар болж байгаа яамнаас нэхээд байх юм.
-Тэгэхээр төр үйлдвэрлэгчдийг яаж дэмжих вэ. Бодлогын баримт бичигт юу гэж тусч байгаа юм бол?
-Өнөөдрийг хүртэл Монголд стратегийн зөв бодлоготой үйлдвэр байсангүй. Ноос ноолуурынхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг эс тооцвол бусад нь асуудалтай. Тиймээс энэ цагаас эхлэн үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг ерөнхий утгаар ярихгүй. Та үйлдвэр байгуулж болно. Гэхдээ наад захын мэдлэг туршлагатай, үйлдвэрлэсэн бараа нь чанартай, үнийн зөв зохицуулалттай, техник технологийн шаардлага хангасан, бусадтай өрсөлдөх чадвартай байвал дэмжинэ гэдэг зарчимд төрийн бодлого чиглэж байгаа.
Дэмжинэ гэдэг нэрийн дор толгойтой бүхнийг үйлдвэр байгуул гэхгүй. Суурь баазтай үйдвэрийг дэмжинэ. Дотоодын үйлдвэрлэгчид хамтраад ажилла, дэлхийн зах зээлд нэг дуу хоолойтой гарч, бараа бүтээгдэхүүнээ үнэ цэнэтэй байлга. Ганзагын наймаачин шиг байхаа больё гэдэг зарчим руу шилжиж байна. Энэ хавар ноолуурын үйлдвэрүүдийг ноолуур авахад нь дэмжлэг үзүүлэх асуудал ярьж байгаа. Ноолуурын салбарынхан ч өөрсдөө “Бид нэгдсэн ТЭЗҮ-ээ боловсруулъя” гэдэг санал тавьж байна.
-Хүн болгон үйлдвэрлэгч сэтгэлгээтэй байж Монгол Улс үйлдвэрлэгч болохгүй гэж үү?
-Хүн болгон үйлдвэрлэгч байдаггүй юм. Өнөөдрийг хүртэл бид төслийн социалистуралдаан хангалттай зарласан. Төсөл гэдэг нэрийн дор зарим хэсэг нь худалдаачин болж хувирсан шүү дээ. Төсөл гэдгийг банкнаас мөнгө зээлэх арга хэрэгсэл болгон ашигласан. Энэ байдлаас гарах арга замыг хайж байна. Түүнээс биш хааж боогоод байгаа асуудал байхгүй. Жишээ хэлье. Өнгөрсөн жил “888 төсөл” шалгаруулсан. Бондын мөнгөөр сурагчийн дүрэмт хувцас хийлгэсэн. Харамсалтай нь зарим нь мөнгө авчихаад Хятад явж, дамын наймаа хийсэн байдаг. Энэ мэтээр дуртай нь төсөл бичиж мөнгө авдаг явдлыг өөгшүүлж болохгүй. Цаас болгоныг дэмжихгүй. Төслүүдээс нь амьдрах чадвартайг нь сонгож санхүүжүүлнэ. Үүний төлөө надад талархах хүн олон байгаа шүү. Түрүүчээсээ талархлын бичиг ирүүлж байна лээ. Надад одоо хэн нэгний лоббинд автах эрх байхгүй. Нэгэнт энэ ажлыг хийнэ гээд авсан бол үндэс суурийг зөв тавина. Жишигнь зөв тогтох ёстой юм.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн санд хичнээн төгрөг байгаа вэ?
-Энэ санд өнгөрсөн жил 100 тэрбумыг зарцуулсанюм билээ. Өнөө жил 70 тэрбумыг батлуулж авсан. Энэ мөнгийг үр өгөөжтэй зарцуулна. Хов хоосон тал дээр ийм зүйл хийнэ гээд цоо шинэ юм яриад ороод ирвэл хэцүү. Үйлдвэрлэдэг арван ширхэг бараагаа 20 болгоё, техник технологио шинэчилж, чадавхиа дээшлүүлье, ажлын байр нэмэгдүүльегэсэн төслийг дэмжинэ. Тэгвэл асар богино хугацаанд үр дүнгээ өгнө шүү дээ.
-888 төслийн зарим нь дамын наймаа болж хувирсан тухай та өөрөө хэллээ. Чингэс бондын мөнгийг үр ашиггүй заржээ гэдгийн нотолгоонууд энэ биз дээ. Ганц барьцтай хийсэн зүйл нь зам. Гэхдээ үр өгөөж нь урт хугацаанд мэдэгдэнэ?
-Аливааг үгүйсгэж, юм бүхнийг хараар будахыг хүсэхгүй байна. 888 төслийн санаа нь зөв байсан юм. Яагаад гэвэл унтаа байдалд орчихоод байсан жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг сэрээсэн. Тиймээс бид алдааг нь засаад энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн чанартай хэрэгжүүлэх ёстой. Ирэх гуравдугаар сард бүх аймгаар явж, төслүүдийн үйл ажиллагаатай танилцаж, мониторинг хийнэ.
Та мөнгө авсан бол ядаж нэг хадаас хийсэн үү гэдгийг нь шалгана. Хийсэн бол хийснийг нь, хийгээгүй бол хийгээгүй нь зарлана. Юун төлөө Аж үйлдвэрийн яамтай болсон билээ. Энэ бүгдийг цэгцэлнэ. Төр, түмний мөнгийг тэгж салхинд хийсгэж болохгүй. Чингис бондын мөнгийг буруу зарлаа гэж та нар байнга зэмлэх юм. Үнэндээ Чингэс бондын үр дүнд ноос ноолуур, арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа өргөжиж, техник технологи нь сайжирсан. Өнөөдөр чамлахааргүй мөнгө олоод явж байна. Тэгэхээр жижиг, дунд бизнест өгсөн зээл элс рүү асгасан ус биш. Бүгд эргэн төлөгдөнө. Замд оруулсан хөрөнгө оруулалтын үр ашиг ч асар өндөр. Замгүй байсан бол өнөөдөр хол аймгууд руу хичнээн өдөр явж хүрэх билээ. Ямар их зардал мөнгө үрэх байснаа тооцоолоод үз. Тэгэхээр ашиг тусаа өгч байгаа биз.
Ингэсний төлөө зэмлэх хэрэггүй. Монгол Улс өнөөдрөөрөө амьдрахгүй шүү дээ. Урьд өмнө нь ямар ч Засгийн газар ийм зоригтой алхам хийж, зам тавих ажлыг хийгээгүй. Хэдэн жилийн дараа Монголын түүхэнд байхгүй гавьяа байгуулсныг бид ойлгох болно. Харин одоо баруун аймгийг авто замаар холбоно. Үүнийг Чингэс бондоор биш концессийн гэрээгээр хийнэ.
-Таны хэлж байгаагаар Н.Алтанхуягийн Засгийн газар Монголын түүхэнд байхгүй гавьяа байгуулсан болж таарлаа. Тэгвэл яагаад огцруулчихсан юм бэ?
-Улс төр рүү битгий оруулаарай. Хоёулаа ажил яръя.
-Бид импортыг орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж их ярьдаг боллоо. Яг ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бэ?
-Ядаж гурил, мах, өндөг, зайрмагаа гаднаас авахаа болчихъё. Монголд хийж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг хямд байлгая. Төрийн байгууллагууд нь дотоодынхоо бараа, бүтээгдэхүүнийг эн тэргүүнд хэрэглэдэг байя гэдэг чиглэл рүү орох гэж байна. Жишээ нь манай өрөөний ширээ, сандал цөм импортынх. Тэгвэл үүнийг болиод дотоодод хийсэн тавилга авъя. Ингэж өөрчлөх тухай яриад байгаа юм. Хаврын чуулган эхлэхээр Үйлдвэржилтийг дэмжих хуулиа өргөн барина.
-Өнгөрсөн жил Хөтөлийн цементийн үйлдвэр ашиглалтад орсон. Үүн шиг энэ жил ашиглалтад орох ямар үйлдвэр байна вэ?
-Төслүүдийн хэрэгжилттэй танилцаж, мониторинг хийхээр тодорхой болно. Хэдэн сард аль үйлдвэр ашиглалтад орох вэ гэдэг графикийг гаргана. Олон нийтэд нээлттэй зарлана. 2015 оны дотор Монголд ийм, ийм үйлдвэр ашиглалтад орно гэдгийг тэр үед зарлана.
-Эсгий шаахайнд мөнгө өгснөөс Хөтөлийн цемент шиг ийм хэдэн том үйлдвэр байгуулчихад Монгол Улс босоод ирэх юм биш үү?
-Үйлдвэр болгон ашигтай. Хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийг аль алийг нь хөгжүүлэх ёстой. Эсгий шаахайг хийж байгаа нь сайн. Худалдан авч байгаа нь бүр сайн. Муу ч сайн ч эх орны минь бүтээгдэхүүн гэдэг сэтгэлгээтэй болж байна шүү дээ, бид. Амьдрал энгийн жижиг зүйлээс эхэлж томордог юм шүү. Шууд агуу юм бодоод нефтийн үйлдвэр барина гээд гүйгээд байвал Монгол Улс энэ хэвээрээ л байна.
-Оюу толгой, Таван толгойн асуудлын талаар танаас асуух гэсэн юм?
-Наадах чинь миний хариуцсан зүйл биш.
-Гэхдээ та энэ Засгийн газрын бүтцэд багтсан сайдын хувиар байр сууриа хэлэхгүй юм уу. Сая Эрдэнэс Таван толгойн захирал Я.Батсуурийг баривчиллаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг шалгаад эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ хаврын улс төр нэлээд бужигнах шинжтэй байна?
- Надад ямар ч мэдээлэл алга.
-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг асуухгүй өнгөрч болохгүй нь. Ажил нь юу болж байгаа вэ?
-Одоо яриад яах вэ. Ямар асуудал байгааг өмнө нь зөндөө хэлчихсэн шүү дээ.
-Өчнөөн жил ярьж, чамгүй мөнгө зарцуулсан төсөл шүү дээ. Одоо ингээд хаях юм уу?
-Сайншандын цогцолборт Монгол Улсын төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө шаардлагатай. Гэхдээ энэ төслийг үгүйсгэж, хаяж болохгүй. Яагаад гэвэл асар их судалгаа хийсэн шүү дээ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын даргад нэг ийм үүрэг өгсөн. “Одоо хэдүүлээ болох юмнаас нь эхлэх гээд үзье. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт гангийн үйлдвэр байгуулах ажлыг эхэлье. Бүх тооцоог нь гаргаад ир. Тэгвэл концессоор явуулах хэлбэрийг хайя гэсэн. Ингээд ажиллаад үзнэ.
-Таны ярьсан ажлуудыг явуулах мөнгө Монголд байна уу?
-Манай яаманд мөнгө байхгүй. Гэхдээ босгох ёстой. 2015 онд импорт нь экспортоосоо бага байх зарчмыг баримталж байна.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ