УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-аас 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийг баталж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийг дагаж мөрдөх явцад практикт тулгарсан хүндрэл бэрхшээлийг арилгах, бодлогын өөрчлөлтийн улмаас зарим зохицуулалтыг өөрчлөн найруулах зэрэг шалтгаанаар энэхүү хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарсан байна.
Европын Зөвлөлийн Сайд нарын хорооноос гаргасан “Цагдаагийн ёс зүйн тухай Европын хэм хэмжээний талаарх зөвлөмж”-ийн 16-д цагдаагийн алба хаагч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүй, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бие даан хүлээж байхаар зохицуулсныг зүйтэй гэж үзэж, энэ асуудлыг хуулийн төсөлд оруулжээ. Мөн цагдаагийн алба хаагч нь хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй байх аж.
“Цагдаагийн алба хаагчийн сахилгын болон ёс зүйн хэм хэмжээг ялгавартай тодорхойлж, тэдгээрийг зөрчсөн алба хаагчид оногдуулах хариуцлагын хэм хэмжээг ялгаатай байхаар зааглан тогтоожээ. Түүнчлэн бусад улсын хууль тогтоомжийг судлан алба хаагчид үзүүлэх улс төр, нийгэм, эдийн засаг, хууль зүйн баталгааг дээрдүүлэн, шинэлэг зохицуулалтыг нэмж, алба хаагчид үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг шинээр тусгасан хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав.
Биеийн хүч, гардан тулааны мэх, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх журмыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай тул энэ талаарх зохицуулалтыг нь илүү нарийвчлан тодорхой заасан байна.