Улс төрийн эргэн тойронд
Наадмын өмнөх долоо хоногийн хамгийн чухал үйл явдал нь АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, МАН-ыг хамтарсан засгаас гаргасан шийдвэр юм. Үүнд нь МАН гомдолтой байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бид Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлсэн” гэв.
Ямартаа ч Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, МАН-ын дэд сайд нар ажлаа өгөх болж байна. Мөн ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан зэрэг агентлагийн дарга нар ч дараагийн дарга нартаа тамгаа гардуулах боллоо.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сүүлийн 3 долоо хоногийн турш гадаад томилолттой байлаа. Тэрээр хамгийн сүүлд ИБУИНВТ-д ажлын айлчлал хийгээд ирсэн юм.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбаттай холбоотой, анхаарал татсан 2 мэдээ цацагдлаа. Эхнийх нь “Хос дэнс” залуу хуульчдын клубын мэдэгдэл бөгөөд тэд Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг ХОМ-ээ худал мэдүүлсэн, эрхэлж болохгүй албан тушаал хашсан гэсэн юм. Үүний дараахан П.Очирбат гишүүн өөрийнх нь талаар худал мэдээлэл тараасан УИХ-ын даргыг шүүхэд өгнө хэмээн хариу мэдэгдэл гаргаж амжив.
УИХ-ын гишүүдийг эрэгтэй эмэгтэйгээр нь ялган, мэтгэлцүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-аас баталлаа. Гэсэн ч энэ хуулийн хэрэгжилтэд зориулж улсын төсөвт нэг ч төгрөг суулгаагүйг манай сэтгүүлч Э.Энхмаа “Төсөвгүй хууль” нийтлэлдээ онцолжээ.
Иргэдийн дунд наадмаар 9 хоног амрах нь гэсэн хүлээлт үүсээд байсан. Харин Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд 5 хоног амрах шийдвэр гаргалаа.
Нийслэлийн иргэд бид урин дулаан цаг болохор ойр хавийнхаа цэцэрлэгт хүрээлэнг барааддаг. Гэтэл хагас тэрум төгрөгийн өртгөөр босоон Гүнжийн нуур цэцэрлэгт хүрээлэн эл хуль, хүнгүй шахам байна. Үүний учрыг тодруулсан нийтлэлийг манай сэтгүүлч Р.Адьяасүрэн бичсэнийг толилуулж байна.
Чингис хаан Гранпри тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ тэмцээнийг өнжжээ. 2016 оны олимпийн наадамд оролцох оноог олгох тул энэ тэмцээнд олон орны тамирчид оролцож байна. Тэмцээний 2 дахь өдрийн байдлаар манай жүдочид медалийн тоогоор илт давуу байгаа нь бахархууштай.
Энэхүү олон улсын нэр хүндтэй наадмыг Үндэсний портал Gogo.mn сайт газар дээрээс нь шууд дамжуулан, видео болон фото мэдээнүүүд, оролцогчид, зохион байгуулагчдын ярилцлагыг спорт сонирхогчдодоо цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.
Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан бид такси үйлчилгээ гэсэн сэдвийг үргэлжлүүлэн хөндөж байна. Такси үйлчилгээнд явдаг иргэд жуулчдад хэрхэн үйлчилж байгааг харуулсан туршилтын үр дүнг “Зайсангаас Чингис зочид буудал хүртэл 5500 төгрөг үү, эсвэл 10 мянга уу” нийтлэлээрээ хүргэсэн. Мөн өнгөрч буй энэ 7 хоногт UBCab компанийн гүйцэтгэх захирал А.Наранбаатарын ярилцлагыг та бүхэнд хүргэлээ.
Төгсгөлд нь хэлэхэд Дэлхийг донсолгосон Монгол наадам эхлэхэд ердөө 6 өдөр үлдлээ. Бид та бүхэнд наадмын бэлтгэл ажлуудын талаарх мэдээллийг тухай бүрт нь хүргэн ажиллана.