Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр 21.00 цагт МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож, Засгийн газрын бодлого, цаг үеийн асуудлаар ярилцлага өгcнийг сийрүүлэн хүргэж байна.
-Монгол Улсын төсөв батлагдсаны дараа үе үеийн Ерөнхий сайдууд ярилцлагад орж, энэ төсвийн хүрээнд юу хийж чадах вэ гэдгээ тодорхойлдог. Таны тодорхойлолт юу вэ?
-Би ямар нэг тодорхойлолт өгье гэж бодож байгаагүй. Тодорхойлъё гэвэл боломжийн төсөв гэж хэлнэ. Яагаад гэвэл би УИХ-ын чуулганд үг хэлэхдээ хэцүүхэн шийдвэрүүд гарах нь ээ, үүний дагуу төсвөө оруулна гэдгээ өмнө нь хэлсэн. Мэдээж 100 хувь биелэгдэх боломжгүй, гэхдээ хүсэж байсан нэлээд хэдэн зүйлээ хийсэн.
Ялгаад хэлбэл, эдийн засаг хүнд байна гэдгийг нийгэмдээ хүргэсэн. Эдийн засаг хүнд байгаа учир айл өрх бүхэн, хүн бүрт очих нь байна шүү гэдгийг хэлсэн. Эх, хүүхдийн мөнгөний тухай асуудал. Дараагийн нэг зүйл нь УИХ-тай нэлээд сайн хамтарч ажиллаж, дэмжиж өгсөн. Би талархалтай байгаа. Мөн энэ засаг юу хийхээ бариад ороод ирвэл хийх юм байна гэдгийг харуулж чадсан болов уу.
Манай өнөөдрийн Төсвийн бүтэц дотор цалин, тэтгэвэр, тэтгэмж халамж 62 хувийг эзэлдэг. Дээр нь цахилгаан, халаалт, дулаан зэрэг урсгал зардлууд 19 хувийг эзэлдэг. Нийт 81 хувь. Хөрөнгө оруулалтад долоохон хувийг зарцуулж байна.
Олон улсын валютын сан, Дэлхийн банк, эдийн засагчид, улстөрчид ч хэлдэг. Засгийн газар Хөгжлийн банкны бүх зардлын төсөвт оруулж ир гэснийг бид хийж чадсан. Дээр нь жил бүр хүслийн жагсаалт гаргадгаа больж, бүх шинэ обьектуудыг зогсоосон. Хэмнэлтийг дээрээс эхэлье гэдэгтэй санал нийлж, яам агентлагуудынхаа 15 хувийг цомхотгох, зардал хэмнэх ажлуудыг хийсэн.
80 байгууллагыг 25 болгож цөөлөх, цомхотгох, аж ахуйн тооцоонд шилжүүлэх асуудлыг шийдэж чадсан. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сараар үржүүлэн мөнгө авдаг байсан. Гэхдээ хамгийн сүүлийн саруудын хамгийн өндөр цалингаа дахин 40 хувиар үржүүлээд, дахин 36 дахин үржүүлдэг энэ үрэлгэн тогтолцоогоод өөрчилж чадсан. Сүүлийн 40 хувиар үржүүлдгийг больсон. Дээр нь ажилласан жилээр нь тооцдог шинэ тогтолцоо руу шилжиж чадсан.
ШУА-ийн олон хүрээлэнгүүдийг цэгцлэх асуудлаа хийж чадсан. Дүрэмт хувцсанд зардаг санхүүжилтээ хасаж, заавал дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй байгууллагуудаа цэгцэлж чадсан. Оюутнууд Засгийн газрын санаачилгыг дэмжиж, Үндэсний тэтгэлгийг сайн онц сурдаг оюутнуутнуудад олгохоор болсныг дэмжсэнээ илэрхийлсэн. Нийгмийн хөдөлгөгч хүч болсон оюутнууд, Оюутны холбоонд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Ийм зүйл хийгээд байхад төсөв муу боллоо, Засгийн газар бодлогоо алдчихлаа гэж хэлэхэд хэл эвлэхгүй.
-Цалинтай холбоотой асуудал хүмүүсийг бухимдуулж байна. Цалингийн зээлтэй бид албан хаагчид зээлээ төлж чадахгүй аргаа барж зээл авсан банк руугаа нягтлангуудаа утасдуулж байна гэж ярилаа. Энэ асуултыг боломжийн гэж тодорхойлсон төсвийн хариултын дараа тавихаас өөр аргагүй?
-Мэдээж цалин, тэтгэвэр нэмэх шаардлагатай. Үйлдвэрчний эвлэлээс тэр шаардлагуудыг тавьж байгаа. Гэхдээ боломжтой байхад цалин нэмэхгүй сууж байгаа Ерөнхий сайдыг ямар хүн гэх вэ гэдэг дээр ямар ч эргэлзээгүйгээр хариултыг нь өгнө.
Гэхдээ бодит байдал дээр өнөөдөр цалин нэмэх мөнгө алга. Тийм учраас Үйлдвэрчний эвлэлд бид учраа хэлсэн. Тэдний шаардлага тавьснаар 60 хувь нэмэх боломж байхгүй байна. шаардлагатай зүйлүүддээ тодпорхой хэмжээний мөнгө нэмье, эх үүсвэрийг нь дайчилъя гэж Засгийн газар, УИХ-тай ярьж байгаад зохицуулалт хийсэн л дээ.
-Цалинг хугацаанд нь олгохгүй байгаа асуудалд хариулт өгөөч?
-Нэгдүгээр сарын 15-нд цалин буух ёстой байсан ч Төсвийн тодотгол хэлэлцэж байсан учир Сангийн яам мөнгөө тавина гэсэн асуудлаас болж хэд хоног барьсан нь үнэн. Одоо бол нэгдүгээр сарын эхэн, сүүлийн мөнгийг ямар ч асуудалгүй тавиад эхэлсэн. Түр зуурын асуудал байсан.
-Хэд хэдэн асуудлаар Таныг янз бүрээр шүүмжиллээ. Эхийн одонгийн мөнгийг хасах тухай?
-Тухайн үед хүмүүс их эмоцтой байсан байх. Одоо энэ асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдчихлээ. Тэгэхээр сэтгэлийн хөөрлөө дарж, энгийн байдлаар ярья. Алдарт эхийн одонгийн мөнгөнөөс яагаад хасах болов гэсэн асуудал ургана аа даа. Үнэхээр манай өнөөдрийн Төсвийн бүтэц дотор цалин, тэтгэвэр, тэтгэмж халамжийг нэмэхэд нийт төсвийн 62 хувийг эзэлдэг. Дээр нь цахилгаан, халаалт, дулаан зэрэг урсгал зардлууд 19 хувийг эзэлдэг. Нийт 81 хувь.
Олон улсын жишгээр ядуучуудын машин гэдэг ойлголт байхгүй. Машинтай хүнийг боломжийн амьдралтай гэж үздэг. Гэхдээ татвар одоо хуучнаараа үлдсэн. Одоо сэтгэл хөөрөл дарагдсан учир эргэж нэг нийгэмдээ хэлэлцүүлэг хийе, дахин яръя. Эдийн засагчид, иргэд өөрсдөө яръя. Ер нь энэ нь зөв үү, үгүй юү гэдгийг эргэн харъя гэж байгаа.
Хөрөнгө оруулалтад долоохон хувийг зарцуулж байна. Тэгэхээр манай улс халамжийн эдийн засгаасаа бүтээгч эдийн засаг руу шилжих цаг нь болсон. Алдарт эхийн одонгийн мөнгөний асуудлыг яагаад хөндсөн гэхээр хамгийн бага нь хүүхэд нь 18 нас хүртэл төр тэр ээжид Одонгийн мөнгө өгье: Бага нь 18 нас хүрчихвэл тэр айлын хүүхдүүд бүгд насанд хүрч, төрөөс өгдөг одонгийн мөнгийг ээждээ өгөх боломжтой гэж үзсэн хэрэг.
Айлын 4-5 хүүхдийн нэг нь сайн явахад ээжийгээ аваад явчихна аа даа. Ийм тогтолцоо руу оръё гэсэн. Та бас хүүхдийн мөнгийг асуух байх. Жишээлбэл, аав, ээж нь хоёулаа ажилтай, орон сууцтай, машинтай айлууд хүүхдийн мөнгийг зэрэгцэж авдаг, өгдгийг л больё гэсэн шүү дээ. Хүн амыг нийгмийн байдлаар нь 20 бүлэгт хуваагаад, хамгийн бололцоотой дээд талын таван бүлэгт хүүхдийн мөнгийг тэвчье. Үлдсэн 15 бүлэгт хамаарах айл өрхөд хүүхдийн мөнгийг өгөөд явъя гэсэн нь бөөн шүүмжлэл дагуулсан. Одоо бид халамжийн тогтолцоогоо өөрчлөх цаг болсон.
Ерөнхий сайдын хувьд энэ бодлогоо дутуу тайлбарласан байж болно. Нэгэнт ийм асуудал гарсан учир энэ жилдээ одонгийн болон хүүхдийн мөнгийг яаж ийгээд өгье гэж шийдсэн. Гэхдээ бид байшингаа сууриар нь зөв тавихгүй бол хаа хаанаа болохгүй гэдгийг ойлгоцгооё л доо.
Би бол Ерөнхий сайд гэдгээс илүү Монгол Улсын иргэн, хүний хань, хүүхдүүдийн аав Сайханбилэг шүү дээ. Хямрал хэн нэг хүнийг тойрохгүй, бүх хүнийг л дайрна. Тэгэхээр үүнийгээ бодитоор харж, улс төржилгүй, хүмүүсийг амьдралаар тоглолт хийлгүй энэ асуудлаа нэг тийш шийдэх цаг үе ирсэн. 2015 ондоо болдоггүй юм гэхэд ирэх жил, тэрний дараа жилээс цэгцлэхээс өөр аргагүй.
БИ ПОПУЛИЗМЫГ ГОЁ ГЯЛГАР ЦААСТАЙ, ХОРТОЙ ЧИХРЭЭР ТӨСӨӨЛДӨГ
-“Приус” машины татварыг нэмэх тухай асуудал яригдаж, хүмүүс баахан эсэргүүцлээ. Энэ асуудал юу болоод өнгөрөв өө?
-“Приус” машиныг хамгийн хямдхан гэж жишээ татаж байна. Хуучин загварууд нь 6-7 сая төгрөг, 20, 30 загварууд нь 10-17 сая төгрөгийн үнэтэй байгаа байх. Үүнийг тайлбарлахын тулд нэг жишээ татъя. Хөлбөмбөгчнийг клубууд өндөр үнээр худалдаж авлаа гэж бид дуулдаг. Роналдаг 80 сая доллараар авлаа гэж бодъё.
Тэр баг ийм үнээр авахдаа багт нь мөнгө төлөхөөс гадна, дахиад сарын цалинг нь өгнө. Тэгэхээр 80 сая дээр 10 саяыг нэмж төлнө гэж тооцдог. Түүнтэй адилхан машин авч байгаа хүн бензин, автозогсоол, гарааш, даатгал, магадгүй хотын төвөөр явахад замын мөнгө төлдөг болно гэх мэтээр машин авсны дараа зөндөө их зардал гарна гэж тооцох ёстой.
10 гаруй сая төгрөгөөр машин авч байгаа хүн өнөөдөр жилдээ нэг удаа төлдөг 30 мянган төгрөг 100 руу дөхөх юм байна гэдгийг хаана хаанаа ойлгох л ёстой. Гэтэл хүмүүс “Приус” чинь ядуучуудын машин, яагаад татвар нэмэх гээд байна гэж байна.
Популизм болгон өртөгтэй. Эх, хүүхдийн мөнгөн дээр популизм хийлээ, асуудлаа шийдүүллээ. Нөгөө талд нь ямар өртөг төлж байна вэ гэхээр энэ жил дэлхий даяар шатахууны үнэ унаж байхад манайд дагаад үнэ унах байсан. Гэтэл татвар нэмээд, татвараар авсан мөнгөө бид дахин халамждаа зарцуулахаас өөр аргагүй болж байна.
Приус “hybrid” гэдгээрээ онцгой татвар төлдөггүй. Олон улсын жишгээр ядуучуудын машин гэдэг ойлголт байхгүй. Машинтай хүнийг боломжийн амьдралтай гэж үздэг. Гэхдээ татвар одоо хуучнаараа үлдсэн. Одоо сэтгэл хөөрөл дарагдсан учир эргэж нэг нийгэмдээ хэлэлцүүлэг хийе, дахин яръя. Эдийн засагчид, иргэд өөрсдөө яръя. Ер нь энэ зөв үү, үгүй юү гэдгийг эргэн харъя гэж байгаа. Огт мөнгө төлөхгүйгээр машин унадаг, замаар явдаг асуудал яваандаа нийгмийн мөн чанараас болоод байхгүй болох байх.
-Та 2011 онд АН-ын УИХ дахь бүлгийн дарга байхдаа учир утгагүй популизм улсын хөгжлийг яаж хойш татдаг тухай тэр үеэс л яриад байж. Өнөөдөр хэн популизм хийгээд байна, энэ бол утгагүй яриа гэдгийг ойлгодог болж. Гэхдээ та энэ хоёр сард үүнийг яаж мэдрэв?
-Детройт хотод нэг "сэлэм эргүүлдэг" нөхөр популизм хийсээр байгаад хотын мээр болсон. Өнөөдөр тэр хот сүнстэй хот нэр авсан. Бүх эдийн засаг нь дампуурсан. Популизмын үр төлбөр ямар үнэтэй харуулсан жишээ байхад яагаад заавал биеэрээ амсах гээд байгаа юм бэ. Би популизмыг гоё, гялгар цаастай хортой чихрээр төсөөлдөг. Хуурамч хайр. Тухайн үед л хүмүүст таалагдаж байвал сэтгэлийн таашаал авдаг.
Гэхдээ тэр нь маргааш бидний үр хүүхдүүд, улс орны ирээдүйг хулгайлж байдгийг бид ойлгохгүй бол болохгүй. Популизм болгон өртөгтэй. Эх, хүүхдийн мөнгөн дээр популизм хийлээ, асуудлаа шийдүүллээ. Нөгөө талд нь ямар өртөг төлж байна вэ гэхээр энэ жил дэлхий даяар шатахууны үнэ унаж байхад манайд дагаад үнэ унах байсан. Гэтэл татвар нэмээд, татвараар авсан мөнгөө бид дахин халамждаа зарцуулахаас өөр аргагүй болж байна. Энэ бол популизмын өртөг, үнэ цэнэ. Энэ бол хайр биш.
-Засгийн газар хэцүү шийдвэрүүд гаргана. Мэдээж бүгдийг алга ташин хүлээж авахгүй нь ойлгомжтой гэж Та хэлсэн. Тэгвэл алга ташиж хүлээж авсан шийдвэр байгаа юм уу?
-Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Алга ташуулах шийдвэрүүд ч гарсан байх. Жишээлбэл, дөрвөн жил зогссон байсан хайгуулын ажлаа сэргээж чадлаа. Хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбар, бизнесийнхэн алга ташиж байгаа гэж бодож байна. төсөвт том алхам хийлээ. Учир мэдэх хүмүүс алга ташиж байгаа болов уу гэж горьдож байгаа.
Гацууртын ордыг хөдөлгөх боллоо. Дахиад л хөрөнгө оруулагчдад эерэг дохио очиж байгаа болов уу гэж бодож байна. 106 лицензийн асуудлыг Урт нэртэй хуулиас бусад асуудлыг бүгдийг шийдэж чадлаа, хөрөнгө оруулагчид алга ташиж байгаа болов уу. Концессоор болон тусламжаар олон сургууль барих шийдвэр гаргалаа. Хүүхдүүд алга ташиж байгаа болов уу.
МҮЭ, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээр хийлээ. Талбай дээр өдөр бүр жагсаал болохгүй боллоо. Хөгшчүүл, тайван амгалан байхыг хүсэж байгаа хүмүүс алга ташиж байгаа болов уу. Тавантолгойн хэлэлцээр хийгдэж эхэллээ. Олон жил зогссон төсөл хөдлөх нь гэж тодорхой хэмжээний хүмүүс алга ташиж байгаа болов уу. Мянганы сорилтын сантай хоёрдугаар гэрээгээ хийж, эхлүүллээ.
Монгол Улсад нэлээд том хөрөнгө оруулалт орно. Эдийн засаг тэлнэ, хүмүүс алга ташиж байгаа болов уу. Японтой MPA гэж Эдийн замгийн хамтын ажиллагааны том гэрээгээ шийдэж чадлаа. Олон хүн үйлдвэр эрхлэгчид алга ташин хүлээж авах болов уу гэж бодож байна. Шатахууны хөтөлбөрийг Монголбанкны санхүүжилттэй тусгай хөтөлбөрөөс гаргаад авчихлаа.
Шатахуун өөрийгөө аваад явах чадвартай боллоо. Тодорхой хэмжээний хүмүүс алга ташсан болов уу. Тэгэхээр гаргасан шийдвэр бүхэн тодорхой зорилтот бүлгийн хүмүүсийнхээ нурууг амрааж, ачаанаас нь үүрэлцсэн шийдвэрүүд өнгөрсөн хоёр сарын дотор гаргалаа.
УЛААНБААТАРТ ГАЗЫН ҮЙЛДВЭР БАРИНА
-Засгийн газрын хуралдаанаар Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 сургууль барих шийдвэр гаргалаа. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд Та үүнийгээ юу гэж тайлбарлах вэ?
-Улсын төсөв долоохон хувийн хөрөнгө оруулалт байна. Хүүхдүүд 3-4 ээлжээр хичээллэж байна. Хичээл тараад гэртээ харихаас айн, харанхуй гудамжаар явж байна. Тэгэхээр эхний удаад 3-4 ээлжээр хичээллэж буй сургуулиудын асуудлыг шийдэлгүй болохгүй. Энэ зорилгын хүрээнд нийслэлд 21 сургууль барих болсон. Бидэнд буцалтгүй тусламжийн хоёр багц байсан.
Нэгдүгээр багцаар сургуулиа шинэчилнэ. Дахин Засгийн газраас Концессийн гэрээгээр 72 бага сургууль, цэцэрлэг барих гэрээнд гарын үсэг зурах эрхийг Эрдэнэбат сайдад өгсөн. Тусламжийн хоёр дахь багцаар хийх гол ажил нь Улаанбаатарт газын үйлдвэр барих асуудал. Улаанбаатар түгээх сүлжээ байгуулах ажлыг тусламжийн багцын хөрөнгөөр шийдвэл, Улаанбаатарын хамгийн том бэрхшээл болсон утааны асуудал шийдэгдэнэ. Энэ бол манай Засгийн газрын ойрын хугацаанд хэрэгжүүлэх том ажил байгаа юм.
Монголоос жамц давс Японд аваачиж, япончууд чихэр хийж байна. Жамц давс амтагддаг энэ чихрийг яагаад Японд үйлдвэрлэж байх ёстой юм. Технологийг нь оруулж ирээд, манай үйлдвэрүүд үйлдвэрлээд, идэж сурсан Японы зах зээлд нь гаргаж болж байна.
-Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар МИАТ, Дуурь, Драмын театрын хувьчлалын Та онцгойлоод байсан. Яагаад?
-Таны нэр дурдсан обьектуудаас илүү би нийгмийн салбарын хувьчлал талаас нь харж байна. Жишээ нь, СЭЗДС-ийн захирлыг томилоход төр, сайд оролцдоггүй. Тэр сургууль өөрийн гэсэн Удирдах зөвлөлтэй. Асуудлуудаа өөрсдөө шийдээд явдаг, зөв тогтолцоонд орсон. Яагаад МУИС, ШУТИС, АШУҮИС ийм тогтолцоо руу орж болохгүй гэж. Бас эмнэлгийн захирал томилоход улстөрчид ордог. Эмнэлгийн даргаа хамт олон нь хүлээж авахгүй гээд бөөн асуудал үүсдэг. Ийм зүйлээсээ төр өөрөө татгалзах хэрэгтэй.
Эмнэлэг, сургууль бүрт нь Удирдах зөвлөл байгуулж, тэнд юм хийнэ гэж байгаа хүмүүсээс бүрдсэн Удирдах зөвлөлтэй, өөрсдөө захирлуудаа томилдог, хөрөнгө оруулалтаа бие даан шийддэг болох менежментийн тогтолцоог хэрэгжүүлж, нийгмийн салбарт компанийн удирдлагын менежментийг оруулна гэсэн үг. Энэ бол Засгийн газрын үлдэж байгаа хугацаанд хэрэгжүүлэх хамгийн том ажил болно. Төрийн өмчийн хороо болон холбогдох бусад байгууллагуудыг бэлтгэд хангахыг шахаж байгаа. Удахгүй шийдэгдэнэ.
-Улстөрийн оролцоо өндөртэй салбарууд шүү дээ. Тэр оролцоог үгүй болгох сонирхол улстөрчдөд байгаа гэж үү?
-Тэр оролцоог үгүй болгоно. Цаг нь болжээ. Зөвхөн удирдлагын тогтолцоо, засаглалыг нь өөрчилснөөр асуудал шийдэгдэхгүй л дээ. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт энэ бүх өөрчлөлтүүдийг цогцоор нь авч үзэх ажлаа Ерөнхий сайд ахлаад явж байна. Засаглал, санхүүжилт, эмчилгээ үйлчилгээ рүү нь орно. Их, дээд сургуулиудыг ч ийм маягаар явуулна.
-Намууд солигдох тоолонд төрийн албанд мэргэжлийн бус хүмүүс ажилд томилогддог асуудал байсаар л байна?
-Засгийн газар хоёрдугаар сардаа багтаан УИХ-д Төрийн албаны тухай хуулийн төслийг өргөн барина. Энэ хуулиар гол асуудал шийдэгдэнэ. УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбон ярих бололцоо байгаа. Тэр дотроо сонгодог Парламентын тогтолцоонд орох, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хэмжээ хязгаарыг тогтоох тухай ярина. Энэ асуудлууд дотор гол суурийг нь тавиад өгөхөд нам солигдоход төрийн албан хаагчдыг халж сольдог асуудлууд шийдэгдэх бололцоо нь гарна. Улс төр, төрийн албыг ялгаж салгаж өгнө.
-Та эдийн засаг тэргүүлэх чиглэл гэдгээ зарласан. Яг юу хийх гэж байна вэ?
-Эдийн засаг бол Засгийн газрын тэргүүлэх чиглэл. Эдийн засгийг дээшлүүлэх асуудал чухал. Асуудал хөрөнгө оруулалтаас үүссэн. Эдийн засгийн хүндрэлээс бид хувийн сектортоо тулгуурлаж гарна. Хувийн секторын ажиллаж бололцоог гаргах, том төслүүдээ хэрэгжүүлэх, хамгийн гол нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Үйлдвэр хөгжүүлэх ажлыг жижиг зүйлээс эхэлнэ.
Японтой МРА хэлэлцээр хийсэн, хоёрдугаар сард гарын үсэг зурах гэж байна. Би телевиз үзэгчдэдээ үзүүлэх гэж нэг хайлш төмөр авчирсан. Энэ бол канон гэдэг хувилах машин дотор ордог төхөөрөмж. Энэ төхөөрөмжийн түүхий эдийг Японоос оруулж ирээд, манай “Санко тек” компани угсарч байгаа. Энэ компани угсраад, буцаагаад Япон руу явуулж байгаа.
Гэрээ байгуулагдвал Японоос энэ түүхий эд нь татваргүй орж ирнэ. Буцаад Япон руу татваргүй гарна. 120 гаруй хүн амтай эдийн засагт нийлүүлэгдэнэ. Бид цаашид түүхий эдийг нь Японоос оруулах биш, Монголдоо үйлдвэрлээд гаргадаг болох тал руу явж, үйлдвэрлэл хөгжинэ. Монголчууд мундаг хүмүүс л дээ. “Волксваген” машины үйлдвэрт машины хүрдний арьсыг үйлдвэрлэдэг Чех дэх үйлдвэрийн ихэнх ажилчид нь монголчууд. Тэр үйлдвэрийг Монголдоо байгуулъя.
Монголоос Хятад, эсвэл Европ руу гаргаж болно. Жишээлбэл, бас нэг жижиг чихэр байна. Энэ бол Монголын жамц давсыг Японд аваачиж, япончууд чихэр хийж байна. Идэхэд жамц давс амтагддаг. Энэ чихрийг яагаад Японд үйлдвэрлэж байх ёстой юм. Технологийг нь оруулж ирээд, манай үйлдвэрүүд үйлдвэрлээд идээд сурсан Японы зах зээлд нь гаргаж болж байна. Ийм жижиг зүйлээс эхэлбэл эдийн засаг их энгийн, үүнийг бодлогоор, татвараар, хөрөнгө санхүүгээр дэмжээд өгвөл асуудал өөрөө шийдэгдэх бүрэн боломжтой.
-Тариаланчид, гурил үйлдвэрлэгчид хоёр тал болоод л үзээд байна?
-Манай тариаланчдад 70 мянган тонн буудай байна. Ирэх намрын ургац хүртэл гурилын үйлдвэрүүдэд 100 мянган тонн буудай хэрэгтэй. Энэ буудайны цавуулаг хүрэхгүй байна, бууз банш наалдахгүй , буузны ул унаад байна гэдэг асуудал ярьдаг. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шаардлага хангахгүй байна гэж байгаа. Тэгэхээр 20 мянган тонн цавуулаг ихтэй буудай оруулбал байгаа 70-тайгаа хольж, гурил үйлдвэрлэе гэж байгаа.
Гэтэл манай тариаланчид гаднаас авахгүй гээд, гурил үйлдвэрлэгчид Монголдоо тариалсан буудайг дангаар нь авахгүй гээд суучихаж байна. Ерөнхий сайдад орж ирэхэд нь би 70 мянган тонн буудайн цавуулаг хүрч байгаа эсэхийг бүх талын төлөөлөл байж байгаад лабораторийн шинжилгээгээр шалгуул. Цавуулаг нь хүрч байвал ав, хүрэхгүй бол гаднаас авахаас өөр аргагүй гэж хэлсэн. Тэгсэн хоёр талын төлөөлөл орж ирээд дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө 20 мянган тонн буудайгаа оруулж ирээрэй гэж байна. Тариалан эрхлэгчдийн хоёр холбооны нэг нь гаднаас буудай оруулахыг дэмжсэн. Нөгөө холбоо нь гаднаас авахгүй, тэмцэнэ, шүүхдэнэ гээд явж байгаа.
ШИЙДЭХИЙН ТУЛД АРД ТҮМНЭЭСЭЭ САНАЛ АВНА
-Тоймчид Таны талд бичээд байна. Тэгэхдээ таныг шийдэмгий бай л даа гэж хэлээд байна?
-Нийгэмд зөв ойлголцол бий болгохгүйгээр асуудлаа тал талаас нь ярихгүй байж хэн нэгэн шийдэмгий байх тухай асуудал ерөөсөө биш. Сая төсөв дээр харагдлаа шүү дээ, зөв бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаагүйгээс нөгөө талдаа популизм үйлдвэрлэсэн. Өнөөдөр энэ уулзалтад орохын өмнө нийгэм, хүмүүстээ ямар мессэж хүргэх вэ гэж нэлээд бодлоо.
Шийдэмгий байхын тулд ойлголцол хэрэгтэй. Хүүхдийн болон одонгийн мөнгө хасах тухай яригдаж байхад хүмүүс маш их бухимдсан мессэж илгээсэн. Нийгэм ийм байдалтай байна. Тийм учраас эхэлж ойлгуулах, хүргэх ёстой юм байна. Илүү олон хүнийг асуудалд оролцуулах, энэ ажлаа сайн хийх ёстой юм байна гэж бодсон л доо. Би танаас зөрүүлээд нэг зүйл асууя. Танд эдийн засаг хямарч байгаа юм шиг харагдаж байна уу, гайгүй юм шиг санагдаж байна уу?
Үүрэн телефоны дөрвөн оператор компани 15151111 гэсэн дугаар гаргаж өгсөн. Ирэх бямба гаригийн өглөөнөөс эхлэн мягмар гаригийн 22.00 цаг хүртэл иргэдийнхээ саналыг мессэжээр хүлээн авч, дээрх хоёр замын аль нэгийг сонгох хэрэгтэй байна.
-Үнэнийг хэлэхэд би өөр дээрээ нэг их сайн мэдрэхгүй байна. Би өчигдөр таксинд суухад таксины жолооч “Таксинд суух хүний тоо эрс багасч байна. Хямрал бидэнд үнэхээр мэдрэгдэж байна” гэж хэлсэн.
-Хямрал гэдэг хэн нэг хүнийг тойрохгүй, хүн бүрт нөлөөлдөг. Эдийн засаг хямарсан, хямраагүй гэх мэтээр цэц булаалдах хэрэггүй байна. Би Ерөнхий сайд болоод эдийн засгийн үзүүлэлтүүдийг хэмжих тоонуудыг харлаа. Талбай дээр олон жагсаал боллоо. Би ер нь огцорчихвол яасан юм гэж бодогдох үе гарсан.
Огцорлоо гээд яах юм, хэн нэгэн Ерөнхий сайд болоод авч явах ёстой. Тэгээд бодохоор ажиллахгүй бол болохгүй, энэ чинь Монгол Улсын хувь заяа гэж боддог юм байна. Байдал амаргүй байна. хямрал юунаас болсон юм бэ. Бид нар залж авчирсан хөрөнгө оруулагчдаа заамдаж аваад буцаагаад явуулсан. Бид хөрөнгө оруулагчдаа буцааж авчрах зайлшгүй хэрэгтэй. Авчрахын тулд том төслүүдээ явуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Тэгж байж валют орж ирж, долларын ханш буух ёстой. Энэ нь нэг зам.
Харин нөгөө зам нь бид бүх хэрэглээгээ танаж, зардлаа багасгах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, обьектуудаа барихаа больё, цалингаа багасгая. Эдийн засгийн ухаанд аль аль нь зөв зам. Энэ хоёр дээр өнөөдрийн гол маргаан яваад байна. Тэгэхээр энэ хоёр замын алийг нь сонгох вэ? гэсэн асуултад өнөөдөр хариулт өгөх цаг нь иржээ. Би Ерөнхий сайдын хувьд нийт иргэддээ хандан нэг зүйл хүсэж байна.
Юу гэхээр нэг нь Оюутолгой, Тавантолгой зэрэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын том төслүүдээ шийдэх замаар ханшийн өсөлтийг тогтоог баръя. Эсвэл эдийн засгийг сахилга батжуулах замаар ханшийг тогтооё гэсэн хоёр зам байна. Би өнөөдөр үүрэн телефоны оператор дөрвөн компанийн удирдлагатай уулзлаа. Та нар мессэж явуулдаг нэг дугаар гаргаад өгөөч ээ, би энэ хоёр асуултад иргэдээсээ хариулт авмаар байна гэсэн.
15151111 гэсэн дугаар гаргаж өгсөн. Ирэх хагас сайны өглөөнөөс эхлэн мягмар гаригийн 22.00 цаг хүртэл мессэж явуулж, дээрх хоёр замын аль нэгийг сонгох хэрэгтэй байна. Тэр болтол би бүх нийтлэлчид, сонин хэвлэл, цахим ертөнц, нийгмийн сүлжээнийхэн, эдийн засагчдыг нийгэмд энэ талаар хэлэлцүүлэг явуулаад өгөөч гэж байна. Хэрэв Оюутолгой зэрэг том төслүүдээ явуулъя гэсэн сонголт дийлэнх болбол Оюутолгойг тойрсон элдэв хэрүүлээ зогсоож, улс орныхоо эрх ашгийг хохироохгүйгээр төслийг явуулах ёстой.
Үүнийг дагаж олон асуудал шийдэгдэнэ. Тэгээд дахин популист яриа гарвал “Уучлаарай, ард түмэн нэгдүгээр замаар яв гэсэн юм аа” гэж хэлэх гээд байна. Шийдэмгий бай гэж үүнийг хэлж байгаа юм. Хоёрдугаар зам нь муу шийдэл бас биш. Сахилга баттай байя, тусалъя гэж байгаа бүх хандивлагчдаа оруулж ирээд Монголбанкинд тодорхой хэмжээний валют байршуулъя. Олон улсын валютын сан,бусад байгууллагаас хөтөлбөр авъя.
Тэвчиж болох бүх зардлаа тэвчиж, нэг жил хагастаа бүгдээрээ тэсье гэж уриалаад явж чадна. Бидний гол суурь нь энэ дээр ирээд л гацчихлаа. Ард түмнээсээ асуухад буруугүй гэж би бодож байна. Ардчиллын үндсийн үндэс нь ард түмэн. Үндэснээсээ тусдаа ургадаг цэцэг гэж байхгүй. Санал асуулгаар чиглэл тодорхой болчихвол хийх ажлын төлөвлөгөө хоёр чиглэлээр гарсан, хийж хэрэгжүүлэхэд бэлэн байна. УИХ дээр ч шийдвэрээ гаргахад амар болно.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /MPA.mn/