Монгол Улс энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар дэлхийн 135 оронтой худалдаа хийж гадаад худалдааны бараа эргэлт 10022.6 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 5190.4, импорт 4832.2 сая ам.долларыг эзэлж байна. Ингэхдээ нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 34.4 хувиар өсч, импорт 17.5 хувиар буурчээ.
Харин гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хоёр тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны мөн үед 358.2 сая ам.долларын ашигтай гарчээ.
Үүнд зэсийн баяжмалын экспорт 1437.1 сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ. Харин импортын хэмжээ буурахад авто болон агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 388, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл 363.2, эрдэс бүтээгдэхүүнийх 231.5 сая ам.доллараар буурсан нь нөлөө үзүүлсэн байна.