Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг дээшлүүлэх зорилгоор ТЭЦ IV-ийг 123 мвт-аар өргөтгөхөөр болсон. Энэ ажил дуусч, өргөтгөлийг ирэх даваа гаригт ашиглалтад оруулахаар болжээ. Ингэснээр хотын эрчим хүчний хангамж тодорхой хэмжээгээр сайжирна гэж салбарынхан үзэж буй.
Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөлмөрийн бүтээжийг сайжруулах талаар дотоод нөөц боломжоо ашиглан хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлыг хийж буйгаа “ДЦС-IV” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар хэллээ.
Түүнчлэн ирэх онд эрчим хүчний үнэ тарифыг өөрчилж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэхээс гадна, банк санхүүгийн байгууллагын урт богино хугацаатай өр авлагыг шийдвэрлэхэд албаныхан анхааран ажиллах аж.
Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай энэ сарын 17-нд салбарын сайд очиж ажилласан юм. Энэ үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрчим хүчний салбарт хийж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ марктенг, менежментийг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэсэн юм.
Мөн ойрын үед ДЦС-V, Тавантолгойн ДЦС, Эгийн голын УЦС-ийн эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулснаар Монгол Улс эрчим хүч импортлогч биш экспортлогч орон болох боломжтой гэж албаныхан үзэж байгаа аж.