Ердөө 12 настай Ц.Ухаанзаяа охин Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн орнуудыг шинэчилсэн талаарх мэдээллийг манай GoGo.mn сайт хамгийн анх онцолж байсан билээ. “Долдугаар ангийн сурагч охин тоглолтынхоо орлогоор Төрөх тасгийн орнуудыг шинэчилжээ” мэдээллийг ЭНД ДАРЖ унших боломжтой.
Үүний дараа олон хэвлэл мэдээллийн байгууллага Ц.Ухаанзаяа охины мэдээллийг цацаж, МҮОНТВ-ийн “Дөрвөн урилга” нэвтрүүлэгт ч оролцож байлаа.
Харин саяхан Ц.Ухаанзаяа охин маань ТВ9 телевиз, Зууны мэдээ сониноос шалгаруулдаг “Энэ цагийн эгэл баатар” шагналыг авсан байна. Ингээд шагнал авсных нь маргааш Ц.Ухаанзаяа охин болон түүний ээж С.Буянхишигтэй ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
Ц.УХААНЗАЯА: ЭЭЖ ААВ МААНЬ НАМАЙГ УРЛАГТ ХАЙРТАЙ ХҮН БОЛООСОЙ ГЭЖ УРЛАГААР ХҮМҮҮЖҮҮЛСЭН
Сурв: -Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
Ц.У: -Намайг Цэрэндондовын Ухаанзаяа гэдэг. Би Хэнтий аймгийн Хэрлэн нэгдүгээр сургуулийн 8а ангид сурдаг.
-Яагаад төрөх эмнэлэгийн орыг өөрчлөе гэж бодов?
Ц.У: -Манай ээж манай бага дүүг төрүүлэх гээд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Төрөхөөс гарсныхаа дараа бидэнд “Дээр үеийн пүршэн төмөр ортой, суухаар бараг газар хүрмээр” гэж ярьсан юм. Тийм болохоор бид гэр бүлээрээ ярьж байгаад төрөх эмнэлэгийн орнуудыг шинэчлэе гэж шийдсэн.
-Түрүүнд нь өөрийнхөө тоглолтыг хийж байсан уу?
Ц.У: -2013 оны аравдугаар сарын 7-нд анхны бие даасан “Ачийг тань хариулья” уран бүтээлийн тоглолтоо хийсэн.
-Хичээлийнхээ хажуугаар энэ их ажлыг яаж амжуулдаг юм бэ?
Ц.У: -Хичээл өглөө орвол тараад өдөр бэлтгэлдээ явна. Харин өдөр хичээл орвол орой нь бэлтгэлээ хийдэг.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн больё гэж боддог вэ?
Ц.У: -Ээж аав маань намайг урлагт хайртай хүн болоосой гэж урлагаар хүмүүжүүлсэн. Харин би өөрөө эмч хүн болохыг мөрөөддөг.
С.БУЯНХИШИГ: БАГШ, ЭЦЭГ ЭХИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО САЙН БАЙЖ Л ХҮҮХДИЙГ ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛНЭ
-Охиныхоо тоглолтыг та сэтгэл догдлон үздэг байх?
Ээж: -Охиноос маань нэг удаагийн тоглолтонд 16 удаа тайзан дээр гардаг. Дуулна, бүжиглэнэ, уран нугарна, хулсан хуур хөгжим тоглоно. БХИС-ын үлээвэр найрал хөгжмийн хамтлагтай, ардын хөгжимтэй, ардын дуу дуулсан. “Инээмсэглэл” хамтлагийн эгч нартайгаа хамт бас дуулж байгаа юм. Энхжин, Мөнхжин, Дөлгөөн гээд “Инээмсэглэл” хамтлагийн эгч нарт нь шинэ жилийн баярын мэнд хүргэе.
-Эгэл баатар цолыг авахад хамгийн их тус болсон хүн гэвэл?
-Энэ баатар цолыг миний охинтой хамт олон хүн авсан гэж бодож байна. Уран нугаралтынх нь “Дэлбээ” хамтлагийн Ч.Банзрагч багш. Өдөр тутмын дасгал сургуулилт шаардлагатай учраас бид хоёр уран нугаралтад илүү их цаг зарцуулсан. Ч.Банзрагч багш нь энэ жил 74 настай. Багшийгаа урт удаан насалж, хүүхдүүдийн төлөө үйлс нь улам их өргөжөөсэй гэж хүсье. Энэ багшийн онцлог нь өнчин ядуу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг. Өөрийнхөө тэтгэврийг сургалтандаа зарцуулдаг. “Хүүхдүүдээс төлбөр аваач” гэхээр “төлбөр авах чадвартай хүүхэд байхгүй ээ. Өдий хүргэсэн хүүхдүүдээ хаяж чадахгүй” гээд л зүтгээд байдаг юм. Тэгэхээр энэ хүн бол гавьяагүй гавьяатан гэж би боддог. Танай сайт миний охины талаарх анхны нийтлэлийг гаргаагүй байсан бол өнөөдрийн амжилтанд хүрэхгүй л байх байсан. Магадгүй материал нь олны танил биш гээд хасагдах ч байсан юм бил үү.
-Яаж ийм хэрсүү, ухаалаг, авьяастай охин өсгөж хүмүүжүүлэв ээ. Нууц нь юундаа байна?
-Би дөрвөн хүүхэдтэй. Миний ганц охин. Би өөрөө ч нийгмийн идэвхитэй хүүхэд байсан. Энэ хүмүүжлийг би эцэг, эхээсээ л олсон. Сургууль дээр хэдэн цагийн хичээл орсон, юу хийсэн гээд бүхий л мэдээллийг манай ээж авдаг байсан. Багш эцэг, эхийн харилцаа маш чухал. Миний бага ангийн, дунд ангийн багш нартай ээж маань байнга уулзаж, юу хийхэв, юу хэрэгтэй байна гээд л байнга ярина. Охиноо ч гэсэн хүүхдээ хэт нь ингэж хүмүүжүүлэх болов уу гэж бодож байна. Багш, эцэг эхийн харилцаа холбоо сайн байж л хүүхдийг зөв хүмүүжүүлнэ.
-Урлагийн мэдрэмжтэй байна гэдэг бас их чухал юм шиг. Та урлагийн мэдрэмж өндөртэй байсан уу?
-Багаасаа авьяаслаг, дуунд дуртай урлагийн мэдрэмжтэй хүүхэд байсан. Урлагийн мэдрэмжтэй хүн чинь ер нь их гоё шүү дээ. Жигтэйхэн сайхан хөгжмийг тогтож сонсож чадахгүй ийш тийшээ хараад л суудаг хүмүүс надад огт таалагддаггүй. Хүүхдүүдээ урлагт хайртай хүн болгож өсгөвөл өр зөөлөн хүн болдог. Түүний зэрэгцээ урлаг гэдэг хүнийг хүнтэй сайхан харилцдаг, зөв мэндэлдэг, наад захын соёлтой болгож чаддаг. Энэ энгийн чадваруудыг хүн бүхэн эзэмших л ёстой юм.
-Хандивын тоглолтыг нь олон хүн үзсэн үү?
-Нэгдсэн эмнэлэгийнхэн бүгдээрээ үзсэн. Чингис хотын Төрийн байгууллагууд болон Төрийн бус байгууллагууд мөн их дэмжсэн. Дараа нь хотод тайлан тоглолтоо хийхэд Соёмбо принтинг бас их тусалсан. Тус болсон хүмүүсээ тоочих гэхээр бас заримыг нь орхигуулах гээд. Орхигдуулчихвал гомдох байх.
-Ер нь уралдаан тэмцээнд их оролцдог уу?
-Сүүлийн үед хүүхдүүдийн дундах уралдаан тэмцээн цөөрсөн. Тэмцээн уралдаанд орлоо гэхэд заавал түрүүлэхдээ гол нь биш. Тэндээс хүүхдүүд үргэлж суралцаж, ахиж дэвшиж байдаг. Авьяас залуу үе төвийн тэргүүн Х.Сарантуяа гээд эмэгтэй олон жил дараалан хүүхдийн дууны “Алтан цом” уралдаан зохион байгуулж байгаа. Сүүлдээ бүр фестиваль болж өргөжсөн. Манай охин энэ “Алтан цом” уралдаанд удаа дараа ордог. Өнгөрөгч 2013 онд манай охин Алтан цомын эзэн болсон. Нэг жил нь хүрэл авсан бол дараа жил нь мөнгөн медаль авах гэж, тэрний дараа цомыг нь авах гэж зүтгэдэг. Тийм болохоор улсаас ч гэсэн уралдаан тэмцээнүүдийг явуулж л байвал хүүхдүүд хөгжих боломжийг нээж өгдөг юм шүү гэдгийг хэлмээр байна.
-Охин нь урлагийн замналаа хэдийнээс эхэлсэн юм бэ?
-Гурван настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлсэн. Дөрвөн настайдаа “Алтан цом” наадамд оролцоод хүрэл медаль авсан юм. Тэгээд медаль авсан хүүхдүүдийн аялан тоглолт Хөх хотод болоход хамт явж байсан.
-Дөрвөн настайдаа аялан тоглолтонд оролцож байсан гэсэн үг үү?
-Би айгаад багштай нь уулзсан. Тэгсэн “зүгээрээ” л гэсэн. Багш нь “том хүүхдүүд гэрээ санаад уйлаад байдаг, Ухаанзаяа бүр тоох ч үгүй байсан” гэж хэлсэн. Гэртээ ирэхдээ бүр хайрцагтай жимс, эмээдээ бугуйвч, ээждээ толь авчихсан байж билээ.
-Та насыг нь андуураагүй биз? Дөрвөн настай юу?
-Андуураагүй ээ. 2006 онд явсан юм.
Ц.УХААНЗАЯА: АЗ ЖАРГАЛ ГЭДЭГ БОЛ ИНЭЭД ХӨӨР, БАЯР БАЯСГАЛАН
-Сайхан сэтгэлтэй, сайн хүн гэж хэнийг хэлдэг гэж бодож байна?
-Аливаа зүйлийг сэтгэлээсээ хийдэг хүнийг хэлнэ. Харин сайн хүн гэж хүнд тусалдаг хүнийг хэлнэ.
-2015 онд ямар зорилготой байна?
-Ээж аавынхаа төрсөн нутгаар явж тоглолт хийнэ. Аав маань Төв аймгийн Алтанбулагт, ээж маань Говь-Алтайн хүн.
-Шинэ жилийг яаж тэмдэглэх гэж байна?
-Гэр бүлээрээ аз жаргалтай тэмдэглэнэ.
-Чиний хүсэл мөрөөдөл юу вэ?
-Гэр бүлээрээ аз жаргалтай байх.
-Аз жаргал гэж юу юм бэ?
-Инээд хөөр, баяр баясгалан.
-Манай сайтад ирж ярилцлага өгсөн та хоёрт маш их баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхэн сайхан баярлацгаагаарай.