Airbus онгоц осолдсон байж болзошгүй. Энэ мэдэгдлийг Индонезийн дэд Ерөнхийлөгч, сураггүй болсон онгоцны эрлийн ажиллагааг ахалж байгаа Калла хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Гэхдээ онгоц сүйрсэн бүс нутаг одоогоор тодорхойгүй гэсэн юм.
AirAsia Indonesia компанийн онгоцны эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө харанхуйн улмаас зогсоосон эрлийн ажиллагаа өнөө өглөө дахин эхэлжээ.
Сингапур улсын эрх баригчид эрлийн ажиллагаанд оролцуулахаар Геркулес С-130 гэх цэргийн тээврийн онгоц илгээлээ.
Airbus А320-200 онгоцны эрлийн ажиллагаа Явагийн тэнгисийн Белитунг арал орчмын бүс нутагт үргэлжилж байгаа юм. Учир нь тус онгоц энд алга болсон.
AirAsia компанийн онгоц Индонези улс хариуцдаг бүс нутагт алга болсон учир эрлийн ажиллагааг тэдний тал тэргүүлж байна. Индонезийн талаас долоон онгоц, тэнгисийн цэргийн дөрвөн усан онгоц зэргийг эрлийн бүс нутаг руу илгээжээ.
Сураггүй болсон онгоцыг хайхад Малайз, Өмнөд Солонгос, Австралийн эрлийн багийнхан мөн оролцож байгаа юм.
Хэргийг эргэн сануулахад Малайзын иргэний агаарын тээврийн AirAsia компанийн QZ8501 дугаарын нислэг үйлдэж явсан, Airbus A320-200 онгоц хөөрөөд 42 минутын дараа холбоо тасарчээ. Тус онгоц Индонезаас Сингапурыг чиглэн нисч явсан.
Онгоцонд нийт 162 хүн байсан юм. 155 зорчигч, хоёр нисгэгч, нислэгийн инженер болон онгоцны дөрвөн үйлчлэгч гэсэн бүрэлдэхүүнтэй байжээ.
AirAsia компанийн мэдээлж буйгаар онгоцонд Индонезийн 155, Өмнөд Солонгосын 3, Их Британийн нэг, Малайзын нэг, Сингапурын нэг, Францын нэг иргэн зорчиж явсан байна. Францын иргэн Airbus онгоцны хоёр дахь нисгэгч юм.
AirAsia Indonesia нь Малайзын агаарын тээврийн компанийн Индонези дахь салбар юм. Одоо сураггүй байгаа нь Индонези дэхь салбарын онгоц юм.
Энэ жил Малайзын агаарын тээвэрт хэд хэдэн осол томоохон болсон билээ. Тодруулбал өнгөрсөн гуравдугаар сард Куала Лумпураас Бээжинг чиглэсэн МН370 нислэг хөөрснийхөө дараа холбоо тасарч, одоо болтол ор сураггүй байгаа. Боинг 777 онгоцонд 239 хүн байсан.
Түүнчлэн өнгөрсөн долдугаар сард Малайзын агаарын тээврийн бас нэг Боинг онгоц Украины зүүн бүс нутагт сүйрсэн. Онгоцонд зорчиж явсан 283 зорчигч, нислэгийн багийн 15 хүн бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.