Элон Маск компанийнхаа бүтээгдэхүүний талаар дахиад л хачирхалтайгаар жиргэжээ. Тэрээр “Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Калифорнид шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна, гэхдээ машин биш” гэсэн аж.
2015 онд гэрийн хэрэгцээнд зориулсан зай хураагуур үйлдвэрлэнэ гэдэг бараг л боломжгүй юм
Өнөөдрөөс сар гаруй хугацааны өмнө Маск “Тесла Моторс ахуйн хэрэгцээнд зориулсан хүчин чадал өндөртэй зай хураагуур бүтээж байгаа, ганц хоёр сарын дараа бид танилцуулах болно” гэж мэдэгдэж байв.
Ерөнхийдөө айл өрх, албан тасалгааг төвийн эрчим хүчнээс ангижруулах зорилготой энэхүү зай хураагуурын загварыг нь гаргаж дууссан төдийгүй үйлдвэрлэж эхлэхэд ердөө хагас жил дутуу үлджээ.
Гэхдээ нэг хачирхалтай зүйл бий. Нэгдүгээрт Тесла гэрийн зай хураагуур бүтээхийн тулд SolarCity-тэй хамтрах нь ашигтай. Түүнчлэн Невадад баригдаж байгаа “Gigafactory”-д үйлдвэрлэхгүй бол алдагдал ихтэй.
Гэтэл “Gigafactory”-ийн барилгын ажил дуусаагүй байгаагийн дээр 2020 оноос л бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвлөгөөтэй байгаа билээ. Үүнээс гадна Тесла хэрвээ энэ онд 55,000 автомашин зах зээлд нийлүүлэх зорилгоо биелүүлэх юм бол их хэмжээний зай хураагуур үйлдвэрлэх шаардлагатай.
Энэ бүх асуудлыг зохицуулж байж 2015 онд гэрийн хэрэгцээнд зориулсан зай хураагуур үйлдвэрлэнэ гэдэг бараг л боломжгүй юм. Тэгэхээр тэд зай хураагуур танилцуулахгүй ч байж магад.
Нэг зүйлийг сонирхуулахад компани тавдугаар сарын 6-ны өдөр 2015 оны эхний улирлын тайлангаа гаргах гэж байгаа.