-“Шуранхай”-н Эрдэнэчимэг 3.5 кг жинтэй охин төрүүлэн С.Жавхлан хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэлээ-
Өнгөрсөн амралтын өдөр буюу Дашнямтай билэгт сайн өдөр гавъяат С.Жавхлан хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэлээ. "Торгоны зам" компанийн захирал Гантөмөрийн охин Долгормаагаас салж, "Шуранхай" хамтлагийн дуучин Эрдэнэчимэгтэй дотноссон тэрээр өнөө маргаашгүй төрөх гэж байхад нь ч хоёр дахь эхнэрийнхээ тухай хүлээн зөвшөөрсөн үг унагаагүй. Хэдий тийм ч тэрээр өөрийн хоёр дахь амьдрал, эхнэр, шинэ хүндээ тун их анхаарал тавьж сайн аав, сайн ханийн үүргийг гүйцэтгэж байгаа бололтой юм. Гэхдээ түүний үйлдлийг бас гайхмаар. Тэрээр олны хэл амнаас нуун удтал хүлээсэн шинэ хүнээ их өвөрмөц орчинд тосон авсан байх юм. Гавъяатын ярьдаг хэлдэг нь монгол ахуй, монгол ёс заншил, дэг боловч түүнийг эхнэрээ төрүүлэхдээ хуучны гэх энэ аргыг сонгосныг гайхах хүн олон гарах биз. Тэрээр гачууртын хар усан тохойн орчимд байх Тоорил вангийн намаржаан дээр гэр барин цагаан эсгий дэвсэж шинэ хүнээ тосон авах бэлтгэлээ хийжээ. Энэ газрыг сонгосон нь ч бас учиртай гэнэ.
Тэмүүжин Тоорил ванд булган дахаа барихад "Булган дахны чинь оронд бутарсан улсыг чинь нийлүүлж өгье" хэмээсэн байдгийг бид мэднэ. Харин гавъяат энэхүү намаржаан дээр байдаг булгийн усаар шинэ хүнээ угаахаар ийн сонгожээ. Хүүхэд хүлээж байснаа гүйцэхээр төрдөг гэдгээр гэр барьж байхад шахуу дуншиж эхэлсэн Эрдэнэчимэгийг араг түшүүлэн амаржуулсан аж. 3.5 кг жинтэй төрсөн түүний охиныг олон хүүхэд эх барьж авч байсан өвгөн эх барьж авсан гэнэ. Дуучин бүсгүйн ах эгч хэдэн он, ямар орчинд амьдарч байгаа билээ эмнэлэгт төрүүлнэ гэж хэчнээн зүтгэсэн ч гавъяатын шийдвэрээр ийн Эрдэнэчимэг цагаан эсгий дэвссэн гэрт араг түшин байж нярайлжээ. Эрдэнэчимэг бүсгүй ч ах дүүсийнхээ бус эр нөхрийнхөө шийдвэрийг дагахыг хүссэн аж.
Гавъяатын гайхмаар энэ мэт үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч, зохицож амьдардаг учраас ойр дотныхон нь "Жавхлангийн хувьд Эрдэнэчимэг хамгийн зөв сонголт нь" хэмээн ярьдаг биз. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр шал угаан, гудамж хоршоогоор хангалттай явган таваргасан бүсгүй ч хөдөлгөөнтэй байвал амар төрдөг гэх эртний үгний үнэнг харуулж хүндрэл багатай төрсөн сурагтай. Гавъяат шинэхэн төрсөн охиноо өвөл хаврын салхинд ажрахгүй нүцгэн гүйж явдаг хөдөөний жаалууд шиг хөрслөг, хөрөв аргаар өсгөх бодолтой байгаа гэнэ лээ. Тиймдээ ч вакцин хийлгэх гэж хотод ирснээ эм тарианаас зугатан гачууртыг зорьсон нь хадмуудынх нь цухлыг барж байгаа аж. Юутай ч Монголын хоёр сайхан дуучин шинэ хүнтэй болсонд нь баяр хүргэж, эрүүл энхийг хүсье. Монголын үрс маш олон болох болтугай.