Баянзүрх дүүрэгт байрлах 3-р төрөх буюу “Амгалан” амаржих газраас 2019 оны долоодугаар сарын 1-ны өдөр зэргэлдээх “Хаанчлал” байгууллагатай холбоотой гомдол, мэдээллийг Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч н.Хонгорт хүргүүлсэн. Үүний дагуу манай сурвалжлах баг газар дээрээс нь очин тодрууллаа.
“Амгалан” амаржих газрын баруун талд “Хаанчлал”-зочид буудал, баар, караоке байрладаг бөгөөд эдгээр байгууллагын авто машины гарц нэг аж. Үүний улмаас “Хаанчлал”-д ирж буй үйлчлүүлэгчид машинаа амаржих газрын хашаанд тавьж түргэний машины хөдөлгөөнд саад учруулах, шөнө оройн цагаар согтуурсан иргэд амаржих газрын эх, хүүхдийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг зөрчил гаргаж байна хэмээн “Амгалан” амаржих газраас мэдээлсэн юм.
"ТУСДАА ХАШААТАЙ БОЛГОХ ГЭЖ УУЛЗАН, САНАЛ ТАВЬСАН Ч ЗӨВШӨӨРӨӨГҮЙ"
“Амгалан” амаржих газрын дотоод хяналтын ажилтан Ө.Сүрнээ “Энэ баар манай амаржих газар хоёр бараг нэг хашаанд байрладаг. Өнгөрсөн жил бид гадна талаа тохижуулан хашаа барьсан. Ингэхдээ тус байгууллагын хаалгыг хааж тусдаа хашаатай болгоё гэтэл машин орж, гарах гарц нь хаагдах тул зөвшөөрөөгүй.
Манайд үйлчлүүлж буй иргэдийн ар гэрийнхнээс байнгын санал гомдол ирдэг. Учир нь орой болгон энэ байгууллагын газраас согтуу хүмүүс хашхиралдаад амаржсан эх, төрөх гэж буй эмэгтэй, нярайн амгалан тайван байдлыг алдагдуулж унтуулдаггүй. Мөн дээр нь түргэний машин орж, гарах үед түгжрэл үүсгэдэг зэрэг асуудлууд байна. Амаржих газрын үүдэнд АТМ байрладаг бөгөөд “Хаанчлал”-д үйлчлүүлж буй согтуурсан этгээдүүд түүнээс мөнгө авахдаа орилж хашхиран, амаржих газрын үүдэнд зодоон хийдэг. Тэгээд ч зогсохгүй хашаан дотор бие засан, шүлс, хог хаяж эмнэлгийн халдвар, хяналтын үйл ажиллагааг алдагдуулж байна” гэв.
“Амгалан” амаржих газар нь 2015 оноос одоогийн шинэ байрандаа нүүн орсон бөгөөд түүнээс ч өмнө тус “Хаанчлал” байгууллага үйл ажиллагаагаа явуулж байжээ. Амаржих газрын барилгын ажил элэх үед “Хаанчлал” байгууллагын төлөөллөөс “Манайх баар ажиллуулдаг, дуу шуугиан ихтэй энд албан ёсоор эмнэлгийн байр барьж болж байгаа юм уу хэмээн асуусан ч асуудал байхгүй хэмээсэн” гэв.
“Бид байнга л уулзаж ярилцан, санал тавьсан ч зөвшөөрөөгүй. Нийслэлийн захирагчийн албанаас тус, хаалга хашааны асуудлыг янзалж өгье гэсэн шийдэгдээгүй энэ хэвээрээ байна” хэмээн Ө.Сүрнээ нэмэв.
"МАНАЙХТАЙ АЛБАН ЁСООР УУЛЗАЖ, АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭЭГҮЙ"
Харин “Хаанчлал” байгууллагын төлөөл “Тус амаржих газраас албан ёсоор нэг ч удаа манай дээр албан бичиг хүргүүлж, албан ёсоор хүн уулзаагүй. Жилийн өмнө Батболд гэх даргатай нь би өөрөө орж уулзсан. Гадна талбайн асуудлыг шийдье, танай цагаан халаадтай хүмүүс манайхаар үйлчлүүлээд байна. Тиймээс гадаа үүдэнд аль нэг газар камер тавьж өгөөч гэж хэлсэн. Үүний дагуу манай үүдэнд камер суурилуулсан.
“Амгалан” амаржих газраас манай эсрэг өдөр бүр цагдаагийн дуудлага өгдөг. Манайх албан ёсоор шөнийн 04 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй тул энд хуулийн хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Харин хашааг тусгаарлах асуудал дээр хэрэв тус амаржих газрын саналаар тусгаарлавал манай байгууллагын хаалга хаагдаж орох гарах гарцгүй болно. Мөн шөнийн цагаар манай 2-3 хамгаалагч гадаах талбайн машинуудыг зохицуулж, түргэний машин түгжрэхээс сэргийлдэг.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Хонгорт хүсэлт гаргахаасаа өмнө манайхтай эхэлж уулзах хэрэгтэй байсан юм” гэв.
“Амгалан” амаржих газраас Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Хонгорт хүргүүлсэн гомдол, мэдээлэлд “Архи согтууруулах ундааг шөнийн цагаар тогтмол гадагш нь зарах, ...сар бүрийн нэгний өдөр архи согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглосон захирамж хэрэгжихгүй, байнга архи зарагдах... зэрэг хүндрэл гарч байгаа учир архи зөвшөөрлийг цуцалж бидний ажилд тусална уу” хэмээжээ.
Үүний дагуу “Хаанчлал” байгууллагын төлөөлөгчөөс асуухад “Манай байгууллага сар бүрийн 1-ны өдөр албан ёсоор архи зардаггүй, буудал, "паб"-аа ажиллуулдаггүй. Автобусны буудал болон эргэн тойрны газруудаар “шагийн наймаачид” байнга архи зардаг. Түүнээс болж тус амаржих газрын хүмүүс ийм яриа гаргаж байна” хэмээв.
“Амгалан” амаржих газрын Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Хонгорт хүргүүлсэн гомдол, мэдээллийн хариу ирэх сарын ихээр гарах юм.