Баянзүрх дүүрэгт байрлах 3-р төрөх буюу “Амгалан” амаржих газраас 2019 оны долоодугаар сарын 1-ны өдөр зэргэлдээх “Хаанчлал” байгууллагатай холбоотой гомдол, мэдээллийг Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч н.Хонгорт хүргүүлсэн. Үүний дагуу манай сурвалжлах баг газар дээрээс нь очин тодрууллаа.
“Амгалан” амаржих газрын баруун талд “Хаанчлал”-зочид буудал, баар, караоке байрладаг бөгөөд эдгээр байгууллагын авто машины гарц нэг аж. Үүний улмаас “Хаанчлал”-д ирж буй үйлчлүүлэгчид машинаа амаржих газрын хашаанд тавьж түргэний машины хөдөлгөөнд саад учруулах, шөнө оройн цагаар согтуурсан иргэд амаржих газрын эх, хүүхдийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг зөрчил гаргаж байна хэмээн “Амгалан” амаржих газраас мэдээлсэн юм.
Хавдар судлалын үндэсний төв туулах чадвар сайтай автомашинд суурилагдсан хавдрын эрт илрүүлгийн явуулын эмнэлэгтэй болов. Монголын талаас Улаанбаатар централ ротари клуб, Хонгконгийн талаас Хонгконг ротари клуб санаачилга гарган хамтран зохион байгуулж, 130 мянган ам.доллараар босгосон явуулын эмнэлгийг тус төвд хандивлажээ.
Явуулын эмнэлгийг Ланд ровер машинд суурилуулсан бөгөөд элэг, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр ашиглана. Машинд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулж эхэлж байгаа аж.
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу орох чиглэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хууль тогтоомжоор хориглосон эд зүйлийг илрүүлэх, эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалтыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулж байгаа юм.
Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орон нутгийн зорчигч тээврийн Архангай, Ховд, Завхан чиглэлийн автобусанд тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлж, зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Ерөнхийлөгчийн тамгын газраас Цагдаагийн ерөнхий газрын даргад Монгол улсын Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг ор үндэсгүйгээр гүтгэн, зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаа хэмээн иргэн Ц.Уянгад хариуцлага хүлээлгэж ажиллахыг хүсчээ.
Цагдаагийн Ерөнхий газраас тус гомдол мэдээллийг хүлээн авч Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг нээжээ. Хэрэг бүртгэлийн ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудаар, “Элийрэгч /Uyanga_Ts/” гэх твиттер хуудасны хэрэглэгч Ц.Уянгын нийтийн цахим сүлжээнд оруулсан мэдээллүүд нь хүний нэр төрийг гутаан доромжилсон, худал мэдээлэл болох нь тогтоогдсон гэв.
Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар ажиллаж байгаа юм.