Ази Номхон далайн орнуудын креатив, маркетингийн салбарын хамгийн том наадам болох “Spikes-Asia Festival of Creativity” тэмцээний “Young Spikes Integrated Competitions” хэсгийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр “Монголын Маркетингийн Холбоо” ТББ өнгөрөгч 5 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Сити их сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд маркетингийн агентлагууд болон компанийн маркетингийн алба хэлтсийн төлөөлөл болох 30 хүртэлх насны нийт 15 баг оролцсон ба нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх шинэлэг бүтээлч санаа, стратеги төлөвлөгөө бүхий даалгавар гүйцэтгэж тэмцээний дүрмийн дагуу илтгэлээ англи хэл дээр хамгаалан шүүгч болон олон нийтэд танилцууллаа.
Багуудад Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэндийн төслийн багаас даалгавар өгөгдсөн юм.
Энэхүү тэмцээний ялагч 1 баг эх орноо төлөөлөн энэ оны 9-р сард Сингапурт болох SPIKES ASIA фестивалд эх орноо төлөөлөн оролцох эрх болон Сингапур явах 2 талын нислэгийн тийзийг гардаж авсан бол 2 болон 3-р байранд орсон оролцогчид маань мөн энэ оны 9-р сард Улаанбаатар хотноо зохиогдох SMART FORUM-д оролцох эрхээр тус тус шагнагдсан билээ.
Нэгдүгээр байр: OOTB баг /Б.Есөнзаяа, Х.Цэнд /
Хоёрдугаар байр: NAMBO ONE /Д.Намуундарь, Г.Золбоо/
Гуравдугаар байр: THE VU /O.Бүтэд, Б.Нинжмаа/
Тус тэмцээнийг Монголд албан ёсны эрхтэйгээр анх удаа зохион байгуулсан Монголын Маркетингийн Холбоо цаашид энэ мэт салбараа дэмжсэн, боловсон хүчнийг чадавхжуулсан нийгмийг хамарсан олон арга хэмжээ, төслийг гүйцэтгэх төлөвлөгөөтөй байгаагаа мөн уламжиллаа.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч: Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөл, Жем Интернэшнл ХХК - GEM International LLC
Дэмжигч: Citi University