Б. Мөнхзул
- Д.Долгион 2000 онд усанд сэлэлтээр улсын аварга болж байжээ
- Эрүүл биетэй байхны тулд идэвхитэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Мөн эрүүл хооллолт, зөв зуршил, хүмүүнлэг сэтгэлтэй байгаарай. Эдгээрийг нийлүүлбэл та бүхэн мөнхийн гоо сайхныг олох болов уу
Монголын загварын ертөнцийн хамгийн том ёслол болох “Гоёл” наадмын отгон Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион тодорсон билээ. Тэгвэл отгон топ Д.Долгионы талаар товчхон мэдээлэл хүргэе. Тэрбээр дунд сургуулийн сурагч байхдаа л загварын тайзтай нөхөрлөсөн. Багаасаа Японд амьдарч, бага сургуулиа дүүргээд Монголд ирж “Сакура” дунд сургуулийн сурагч болжээ.
Түүний мөрөөдөл нь загвар зохион бүтээгч болох. Бас ч үгүй хэдэн тэмцээнд өөрийн урласан хувцсаар уралдаад үзсэн нь мөрөөдлөө бодитой болгох их хүсэл тэмүүллийг өгчээ. Д.Долгион есдүгээр ангид байхдаа үсчин, гоо сайханчийн тэмцээнд оролцох найздаа туслахаар анх удаа модель болсон бөгөөд улмаар тус тэм цээний шилдгээр тодорсон нь загварын ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавихад нөлөөлсөн байна.
Монголд ирээд Усан спорт сургал тын төвд дасгал сургуулилалтаа үргэлжлүүлэн 2000 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.
Түүний найз нөхөд нь ч Д.Долгионыг загварын ертөнцөд хүчээ сорихыг ятгаснаар “Эра” төвөөр овоглон загварын тайзнаа ур чадвараа сорьж эхэлсэн түүхтэй. Улмаар New face-д түрүүлж, “Мода Арт” тэмцээний шилдэг 15-д багтан, “ТВ мисс” тэмцээний үндэсний ялагч болов. Мисс, загвар өмсөгч Д.Долгион спортод ч чамгүй одтой нэгэн.
Багадаа гимнастикаар хичээллэж, Японд амьдарч байхдаа усанд сэлэлтийн сургуульд сурч байжээ.
Miss universe тэмцээнд эх орноо төлөөлснөөс гадна “Дэлхийн топ модель” тэмцээний тусгай байрт шалгарч байлаа.
Түүний амжилтаас дурдвал 2012 оны “Miss Mongolia”-д түрүүлж, 2017 оны Топ модель шалгаруулаагүй “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч болсон. Miss universe тэмцээнд эх орноо төлөөлснөөс гадна “Дэлхийн топ модель” тэмцээний тусгай байрт шалгарч байлаа.
13 жил “Гоёл” наадмын тайзнаа алхсан Д.Долгионтой холбогдож сэтгэгдлийг нь сонслоо. Д.Долгион 2012 оны “Miss Mongolia”-д түрүүлж, 2017 оны Топ модель шалгаруулаагүй “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч болсон. Miss universe тэмцээнд эх орноо төлөөлснөөс гадна “Дэлхийн топ модель” тэмцээний тусгай байрт шалгарч байлаа.
-Юун түрүүнд топ модель болсонд баяр хүргэе?
-Маш их баярлалаа.
-Өөрийгөө энэ жилийн топ болно гэдэгт хэр итгэлтэй байв?
-Аливаа тэмцээн уралдаанд оролцож байгаа моделиуд өөрийгөө бэлдэж ордог. Тэр утгаараа бүгд бэлтгэл сайтай байлаа. Ер нь “Гоёл наадамд оролцож байгаа нь өөрөө нэр төрийн хэрэг. Уг наадамд оролцсоноороо Монголын хувцас загварт хувь нэмрээ оруулж буй нэг хэлбэр юм болов уу.
-Та 13 дахь жилдээ “Гоёл”-д оролцлоо. Энэ жилийн наадмын өмнөхөөсөө ялгарах онцлогийг тодорхойлбол?
-Дизайн, хувцас загварын шинэ техник технологи, боловсруулалт, артистуудын чиг хандлага өөр байлаа. Мөн гаднаас шүүгчид ажилласнаараа онцлогтой.
-Таныг топ моделиор зарлах тэр мөчид хамгийн түрүүнд юу бодсон бэ?
-Хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад зарласан. Миний нэрийг зарлахад сандарсан, бас баярласан. Өөрийн эрхгүй сандардаг юм билээ.
-Та усан спорт, гимнастикаар хичээллэж байжээ. Мөн улсын аваргад ч түрүүлсэн юм байна. Спортоор хэр удаан хичээллэсэн бэ?
-Би мэргэжлийн тамирчин биш. Багаасаа, Японд байхаасаа л сонирхлоороо хичээллэсэн. Одоо хүртэл хичээллэж байгаа. Эрүүл чийрэг, идэвхтэй хөдөлгөөнтэй байхын тулд дээрх спортыг сонгож хичээллэдэг юм.
-Бүсгүйчүүддээ хандаад гэгээн гоё уриалга хэлэх үү?
-Хүний дотоод гоо сайхан бол мөнхийн гоо сайхан юм. Харагдах байдал тийм ч чухал биш. Эрүүл биетэй байхын тулд идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Мөн эрүүл хооллолт, зөв зуршил, хүмүүнлэг сэтгэлтэй байгаарай. Эдгээрийг нийлүүлбэл та бүхэн мөнхийн гоо сайхныг олж авах болов уу.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ