Бид Стив-Морелтой уулзахаар түүний нээсэн “Уугуул” төвийг зорилоо. Морин хуурын аялгуу сонстож үүднээсээ эхлээд л Монгол ахуй бүхий орчин биднийг угтан, арцны үнэр хамар цоргиож байв. Тэрээр морин хуурын хичээлээ зааж дуусаагүй байхад бид ирэв. “Чи морь унахдаа амыг нь тултал нь чанга татаад байвал яах вэ. Морь давхиж чадах уу? Үүнтэй адил морин хуур тоглохдоо чанга, сулыг нь тохируулж мэдэрч тогло” хэмээн шавьдаа захиж, дараагийн хичээлээ таслахгүй ирэхийг захиж үдэв. Дараа нь биднийг тавгийн идээгээр дайлж, сүүтэй цай аягалан барив.
Цай уунгаа бидний яриа эхэлж, түүний хүүхэд нас, Монгол нутгийг зорьсон шалтгаан, гэр бүлийнхнийхээ эсэргүүцэлтэй тулгарсан үе, яагаад Монгол ёс заншил, морин хуурт уусан шингэхийг хүсэж, дурласан тухай зэрэг олон сэдвээр хүүрнэснийг хүлээн авна уу. Тэрээр “Тэнгэрээс буусан од” конинд тоглож, Монголчуудын хэдийний танил болсон.
-Сайн байна уу. Таны ажил тавлаг уу?
-Сайн. Сайн байцгаана уу? Миний ажил сайн байна.
-Та яагаад төвөө “Уугуул” гэж нэрлэсэн бэ?
-Уугуул гэдэг нь язгуур гэсэн утгатай үг. Миний зорилго бол язгуур соёлыг сэргээж, түмэн олонд түгээх юм. Би морин хуурыг мэдэрч, ойлгож тоглохын тулд давхар бие биелгээ, уртын дуу сурч бас ёс заншил, уламжлал судалж байна. Энэ төв бол миний урлан. Энд би таталган Монгол бичиг бичдэг бас тамга сийлэх, арьсан эдлэл сонирхон хийж эхэлсэн. Мөн хүмүүст морин хуурын сургалтаа хичээллүүлдэг газар маань юм.
-Энд байгаа эд зүйл бүр уламжлал хадгалсан эртний эдлэл шиг харагдаж байна. Ингэж тохижуулсны ард ямар утга учир бий бол?
-Би учир, утгагүй зүйлд дургүй. Монгол соёлд утга, учиргүй юм нэг ч байхгүй. Энэ нь Монгол соёлын баялаг болохыг харуулдаг. Хэрвээ авдар дээр нэг хээ байвал учиртай л гэсэн үг.
Морин хуур сайн тоглохын тулд уламжлал, ёс заншил, биелгээ хүртэл сурч эхэлсэн. Энэ гүн ухааныг гүнзгийрүүлэн судалж, дотор хүнээ нээхийг хүсдэг.
-Урлан дахь утга учир бүхий эд зүйлсээсээ нэгийг нь онцолж, тайлбарлаад өгөөч?
-Би тууль хайлж сурч байга учир сацал товшуурын тухай ярьж өгье. Энэ хөгжмийн зэмсэг яг хүний биетэй адил нэг бүхэл юм. Өөрөөр хэлбэл үүнийг хийхэд цавуу ашигладаггүй. Сацал хэлбэртэй учир сацал товшуур гэж нэрлэдэг. Хүмүүс товшуурын толгойд сацлын есөн нүх сийлдэг нь буруу юм. Учир нь сацлын нүх энэ хэсэгт байх ёсгүй. Эсрэг талд нь нүх сийлээд байдаг гэсэн үг. Одоохондоо би сурч байгаа оюутан учир миний товшуур хадаггүй байна. Харин “Алтайн магтаал” хайлж чаддаг болсон цагт багш маань хадаг уяж өгнө. Мөн энэ хөгжим хөг аялгуугаараа муу муухай энергийг хөөж гаргадаг увдистай. Хөгжмийн зэмсэг болгон амьтай шүү дээ.
-Стив багадаа ямар хүүхэд байв. Хүүхэд насаа дурсвал?
-Би уул, устай ойрхон нутагладаг эмээ, өвөө дээрээ өссөн. Тийм болохоор байгаль хамгаалагч болохыг мөрөөддөг байлаа. Тодорхой санахгүй байгаа ч намайг зургаа юм уу, долоон настай байхад ах надад Nintendo гэх компьютер тоглоом өгсөн юм. Тэр цагаас хойш би их хаалттай болж, байнга л тоглоом тоглох болсон. Арван долоон нас хүртлээ хүнтэй ч юм ярихгүй, харилцаа үүсгэдэггүй, бүрэг байлаа.
Нэг хэсэг компьютер графикийн ажил хийсэн. Энэ чиглэлээр суралцаж байхдаа шөнөжин тоглоод өдөр хичээл дээрээ унтчихдаг байсан. Арван найман нас хүрээд Парис явж, мэргэжлээрээ ажилласан. Өдөрт дунджаар 18-20 цаг ажиллаж, зургаан жилийг үдсэн. Хоол унд ч олигтой иддэггүй. Ихэнхдээ кофе ууж, суши, пицца зэрэг түргэн хоолоор болгочихдог байв. Удалгүй бие муудаж, ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн. Энэ цагаас л миний амьдрал хэрхэн өрнөж, утга учир нь юун дээр тогтож, яг юуны төлөө амьдарч буйгаа эргэцүүлж эхэлсэн. Маш олон хүн надтай төстэй ийм замаар өөрийгөө олсон байх.
-Тэр үеэ хэрхэн давсан бэ?
-Сэтгэл хөдлөл, сэтгэлзүй, дуу хөгжим хүний биеийн эсийн түвшинд хүртэл хэрхэн хүрч нөлөөлдөг тухай гэх мэт олон зүйл судалсан. Амьдрал тааруухан байсан энэ үед би морин хууртай учирсан. Энэ хөгжмийн зэмсэгт шууд дурласан.
-Анх хэдэн онд Монголд хөл тавив?
-2014 оны долдугаар сарын 11-ний өдөр. Наадмын бэлэгшээлтэй өдөр байсан байна лээ. Энд ирснээсээ хойш нэг удаа л нутаг руугаа яваад ирсэн. Морин хуур сайн тоглохын тулд уламжлал, ёс заншил, биелгээ хүртэл сурч эхэлсэн. Энэ гүн ухааныг гүнзгийрүүлэн судалж, дотор хүнээ нээхийг хүсдэг. Монгол ёс заншилд би дэндүү их хайртай.
-Морин хуур сурах эхлэлээ хэрхэн тавьсан бэ?
-Манай нэг найз надад Тува хөгжмийн цомог бэлэглэсэн нь надад их таалагдсан. Дараа нь надад хөгжим судлаач, морин хуурч бүсгүй тусалсан. н.Шинэцог морин хуурч, багш надад олон зүйл заасан. Би онолоос илүүтэй өв тэгш мэргэшсэн хүмүүсээс суралцах хэрэгтэй гэж боддог.
Зарим хүн монгол уламжлалаа мартаж, гээж байна шүү дээ. Орчин үеийн монгол бүжиг болон язгуур биелгээг үзээд ялгаж чаддаггүй.
-Монголд амьдрахад хүндрэлтэй зүйл тулгарч байв уу?
-Би бусад орнуудаар их яваагүй. Шууд л Монголд ирсэн. Анх их цочирдсон. Монгол хэл мэдэхгүй байсан учир эхэндээ хүмүүстэй харилцах хэцүү байв. Аажмаар хэлээ сурч, хүмүүстэй төвөггүй харилцах болсон.
-Аймгуудаар аялсан уу?
-14 аймагт очсон. Ихэнхдээ хүмүүс намайг урьдаг. Бас тоглолт, үйл ажиллагаа, нэвтрүүлэгт оролцохоор явсан. Баруун, зүүн аймгийнхны ёс заншил, аялгуу эгшиг нь өөр, өөрсдийн гэсэн онцлогтойг анзаарсан.
-Өөр улсын соёлыг судалж, эх нутгаасаа хол амьдрахад гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бол?
-Манай ах одоо ч эсэргүүцдэг. “Чи наанаа байх ёсгүй. Энд эргэж ир” гэдэг. Би эсэн мэнд байгаагаа л дуулгах гэж залгадаг. Илүү удаан утсаар яривал уурлана, загнана шүү дээ. Аав, ээж хоёр эхний гурван жил миний эсрэг байсан. “Чи яг гадаад хүн юм шиг. Ер нь чи манай хүүхэд биш” гэж хүртэл хэлсэн. Үүнийг сонсоход аав, ээжгүй болсон мэт надад хэцүү сонсогдсон. Тэгээд би “Та нарт хоёр сонголт байна. Хүсэл, сонирхлыг минь ойлгож, намайг хүлээж авбал ав. Эс тэгвээс би та нарын хэлсэн шиг хүү чинь байхаа больё доо” гэсэн. Гурван жил өнгөрсний дараа би энд өөрийн гэсэн төвөө байгуулж, кинонд хүртэл тоглож, идэвхтэй амьдарч байгааг хараад миний сонголт буруу байгаагүйг ойлгосон байх. Би буцаад аав, ээжтэй болсон шүү. Тэд намайг ойлгодог болсон. /инээв/
-Аав, ээж, ах тань ямар мэргэжилтэй вэ?
-Аав архитектур боловч мэргэжлээрээ ажиллаагүй. Ээж ч их уран гартай. Алт, мөнгөөр чамин гоё зүйлс хийж чаддаг ч энэ чиглэлд ажиллаагүй. Хүсэл, мөрөөдлөө даган өөртөө итгэж зориглож чадаагүй гэх юм уу даа. Харин би энэ замналаар амьдрахыг хүсээгүй. Ах Францад Төв шуудангийн захирлаар ажилладаг. Баян чинээлэг хангалуун амьдардаг нэгэн. Тийм учраас миний ингэж амьдрахыг ойлгохгүй, “Наашаа буцаад ир. Над шиг бизнес эрхэлж, амжилттай явах ёстой” гэдэг. Би ахтайгаа холбоогүй байдаг учраас юм яримааргүй байна. Бид хоёр өөр амьдралын хэв маяг, зорилго мөрөөдөлтэй хүмүүс.
-Ирээдүйн зорилго, мөрөөдлөө бидэнтэй хуваалцаач?
Монгол язгуур соёл, уламжлалыг сэргээж, энэ талаарх мэдээллийг түгээмээр байна. Зарим хүн монгол уламжлалаа мартаж, гээж байна шүү дээ. Орчин үеийн монгол бүжиг болон язгуур биелгээг үзээд ялгаж чаддаггүй. Бүх хүн язгуур урлагийн мэргэжилтэн болох ёстой гэж хэлэхгүй. Гэхдээ энэ талаар ойлголттой байж, ялгаж салгадаг байх хэрэгтэй. Өөрсдийн гэсэн онцлог бүхий язгуур соёл, уламжлалуудыг үндсэн хэв маягаар нь хадгалж үлдвэл сайн.
Манай төвд хэдэн өдрийн өмнө арван таван настай хэрнээ хэзээ ч шагай тоглож байгаагүй хүүхэд орж ирсэн. Би их гайхсан. Зарим хүн бугуйл, товшуур мэддэггүй. Хүн болгон монгол ахуйгаар амьдарч малчин болох шаардлагагүй ч энэ талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Монголчууд язгуур соёлоо мэдэхгүй бол гаднын хүн шиг л харагдана. Энэ сургалтын төвийг нийгэмд нэг ч гэсэн гэрэл нэмэх зорилгоор нээсэн. Зориг, мөрөөдөл байхад болно доо гэж бодоод хийхийг төлөвлөсөн зүйлсээ алгуурхан ч гэсэн бүтээхийг зорьж байна.
Том мөрөөдөл нэг өдөрт биелэх боломжгүй. Хэн нэгэн надад зуун сая эсвэл хэдэн тэрбум төгрөг өгөөд хүссэнээ бүтээ гэхгүй шүү дээ. Тиймээс өөрийн боломжоор шат ахиулахыг хичээж байна. Мэдээж туслахыг хүссэн хүмүүс байвал нээлттэй.
Хүн болгон монгол ахуйгаар амьдарч малчин болох шаардлагагүй ч энэ талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй.
-Таныг ном бичиж байгаа гэж сонссон. Номынхоо тухай товчхон мэдээлэл өгөөч?
-Би уртын дуу, магтаалыг англи, франц хэл рүү орчуулж байна. Мөн кириллээс Монгол бичиг рүү хөрвүүлж байна. Би хүмүүсээс “Жаахан шарга” юуны тухай дуу вэ гэж асуудаг. Ихэнх нь морины тухай дуу л гэдэг. Шал өөр утгатай дуу шүү дээ. Энэ утга учрыг тайлахын тулд би уртын дуучин, уран зохиолын, угсаатан зүйн багш гээд олон хүнтэй холбогдож, мэдээлэл цуглуулан, тайлбар бэлдэж номдоо хавсаргана. Дөрвөн хэл рүү хөрвүүлж, судлах юм их тул цаг их шаардаж байна. Ном маань хэзээ хэвлэлээс гарахыг тэнгэр мэднэ. Тэр үед худалдаж аваад олон зүйлийн учгийг тайлаарай.
-Таны өдөр хэрхэн эхэлж, хэрхэн өнгөрдөг вэ?
-Даваагаас бямба гараг хүртэл өглөө есөн цагаас шөнийн нэг, хоёр цаг хүртэл завгүй ажилтай байдаг. Хүмүүст хичээл зааж, бас давхар сурч байна. Харин ням гарагийг өөртөө зориулж, бүтээлээ урлан, номын ажилдаа шамддаг.
-Одоо хэдэн шавьтай вэ?
-Морин хуурын хорь орчим шавьтай. Тэдэн дунд тогтмол ирдэг хүмүүс байна. Дураараа ирэхгүй нэг сар алга болсны дараа “өө багшаа сайн байна уу” гээд ороод ирдэг хүмүүс бий. Хамгийн бага нь долоо, хамгийн ахмад нь 40 настай. Би завтай үедээ үнэ нэмэлгүй нэг хичээлийг хэдэн ч цагаар заадаг.
Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
-Манай төвийг зорьж ирсэнд баярлалаа.