Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани “Model 3” загварын автомашинаа Европт нийлүүлэх зөвшөөрлөө авсан байна.
Нидерландын Тээврийн зохицуулалтын газрын мэдээлснээр хоёрдугаар сараас эхлэн эхний хүргэлтийг гүйцэтгэж болох юм байна.
Түүнчлэн “Model 3” загварын “Long Range” төрлийн автомашиныг Европт анх удаа борлуулахаар төлөвлөжээ.
"Model 3 загварын автомашины хүргэлтийг Европт хийж эхлэх нь “Tesla Motor”-ийн тэргүүн зорилтуудын нэг" гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск мэдэгджээ.
Нэгдүгээр сарын нэгнээс эхлэн АНУ-д “Tesla”-ийн автомашин худалдан авснаас эдлэх татварын хөнгөлөлт хоёр дахин буурч, 3750 ам.доллар болоод байгаа юм. Хэдий тийм боловч энэ нь Европ болон БНХАУ-д суудлын автомашин борлуулахад сөргөөр нөлөөлөхгүй гэж “Tesla” компани үзэж байгаа юм байна.
Б.Анхтуяа