АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японд айлчлахтай зэрэгцээд олон орны төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөснөө мэдэгдлээ. Тэрбээр сүүлийн нэг сард гадаад улсад гурав дахь удаагаа айлчилж байна.
Үүний дараа тэрбээр БНСУ-ыг зорих юм байна. Хэдий тийм боловч Дональд Трампын энэ удаагийн айлчлал дорвитой үр дүнд хүрэх магадлал бага гэж Цагаан ордон мэдээлж байгаа юм. Түүнчлэн "БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпинтэй хийх уулзалтаар худалдааны хэлэлцээнд ахиц гарахгүй бол БНХАУ-ын импортод нэмэлт тариф ногдуулна" гэж Дональд Трамп анхааруулжээ. Тэрбээр "Хэрэв уулзалт үр дүнгүй болбол БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын импортын тарифыг нэмж магадгүй" гэж мэдэгдэж байсан юм. Энэ бямба гарагт болох уулзалт дэлхий нийт, ялангуяа хөрөнгийн зах зээлийн анхаарлын төвд байх болно.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унаас гадна олон хүнтэй уулзана. Гэхдээ Ким Чен Унтай арай өөр байдлаар уулзах байх. “Их 20”-ийн чуулганы дараа би БНСУ-д нэг өдөр айлчилна. Олон орны олон хүмүүстэй уулзахаар төлөвлөсөн. Манайх хүндлэл хүлээсэн улс. Хуучин шигээ биш. Эдгээр орнууд биднийг хүндэлдэг. 3, 4, 5 жилийн өмнө ийм байгаагүй. Харин одоо эргээд хүндэлдэг болж байна” гэж онцолжээ.
Н.Номин-Эрдэнэ