ОУ-ын Мото спортын холбооноос энэ жил шинэ ангиллын ДАШТ-ийг зохион байгуулахаар болсон нь Мото Е ангиллын ДАШТ юм. Тэгвэл тус тэмцээний шинэ улирал хойшилж магадгүй байна. Учир нь Испанийн Херез авто тойруулагд өчигдөр гал гарч оролцогч багууд багагүй хэмжээний хохирол амсжээ.
Тус тойруулгад шинээр баригдсан гараж шатсан бөгөөд нийт 18 мотоцикл түймэрт өртөж шатсан байна. Эдгээр электрон мотоциклуудыг өнөөдөр эхлэх байсан улирлын өмнөх сорилд ашиглах зорилготой байсан юм.
Гал орон нутгийн цагаар шөнийн 12 цаг үед гарсан бөгөөд азаар тухайн үед барилгад ямар нэг хүн байгаагүй аж. Гэхдээ энэ асуудал уралдааныг зохион байгуулагчдын сэтгэлийг түгшээж байна. Учир нь гал хэрвээ электрон мотоциклуудаас болж гарсан бол ДАШТ-ийг хойшлуулах, магадгүй цуцлах ч магадлалтай юм.
Одоогоор галын шалтгааныг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд улирлын өмнөх сорил тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Мөн хохирол амссан багууд ДАШТ-ий нээлтийн хуваарийг хойшлуулах хүсэлтээ илэрхийлж байгаа аж.
Г.Баярмөнх