Шилдэг 50 хоолны цуврал үргэлжилж байна. Ходоодны шүүс ялгаруулж байгаа биз.
40. Марзипан. Герман
Шар буурцагны нухшаар хийсэн хямд дуураймалд нь бүү хууртаарай. Харин жинхэнэ марзипаныг элсэн чихэртэй хольсон бүйлсний үрээр хийдэг юм шүү.
39. Кетчуп. АНУ
Энэ бол улаан лоолийг цагаан цуутай холин хийсэн халуун ногоотой амтлагч. Хүмүүс үүнийг хүссэн хоолтойгоо хольж хэрэглэдэг.
38. Франц шарсан талх. Хонконг
Хонконг маягаар хийсэн Франц шарсан талх. Уг талхыг кокосын чанамал, самрын тосоор амтлан өндөгний зуурмагт дүрж цөцгийнд шардаг ажээ.
37. Тахианы мах. Австрали
Амталж шарсан тахиан мах. Хатаасан хуурай бяслаг болох пармезан болон пицца хийхэд ашигладаг цагаан моцарелла бяслаг хайлуулж сармис, улаан лоолийн амтлагчтай холин махан дээрээ түрхдэг байна.
36. Хуммос. Ойрх дорнод
Энэхүү хоолонд газрын кунжутын үрээр хийсэн сүмс, вандуй, сармис, нимбэгний шүүс зэрэг ордог. Тун хачирхалтай орц найрлагатай тус хоолыг талхтай хольж идэх нэн тохиромжтой.
35. Чилитэй хавч. Сингапур
Сингапурыг халуун ногоотой хоолгүйгээр төсөөлшгүй. Тэдний нэг нь давсалсан өндөгний шар, хар перц, жигнэсэн бяслагаар амтлан хийдэг хавч юм. Мэдээж улаан чинжүүний сүмсийг мартаж болохгүй.
34. Агч модны шүүс. Канад
Канадад бинг агч модны шүүсгүйгээр иднэ гэдэг манайд давсгүй хоол идэхтэй л адил. Бүр зарим эцэг эхчүүд хүүхдэдээ брокколи байцаа идүүлэхийн тулд агч модны шүүс түрхэж өгдөг аж.
33. Чипстэй загас. Их Британи
Та нар өмнө шарсан загасыг чипстэй хольж идэж үзсэн үү? Тэгвэл энэхүү хоолны хослол тэртээ 1860 оноос үүсжээ.
32. Анкимо. Япон
Монк загас буюу мэлхий загас нь сүши хийхэд хамгийн тохиромжтой загаснуудын нэг юм. Энэхүү загасаар хийсэн хоолыг Японд анкимо хэмээн нэрлэдэг аж.
31. Парма хам. Итали
Энэ бол давсалж хатаасан зүсмэл мах юм. Ихэнхдээ пицца хийхэд ашигладаг тус махыг бүхий л төрлөөр шарж, жигнэж хэрэглэдэг аж.
Үргэлжлэл бий.
А.Эрхэмбаяр