18.30 минутын байдлаар “Ургах наран” хороолол орчимд агаарын чанарын үзүүлэлт хамгийн өндөр буюу 181 байна. Өнгөрсөн долоо хоногийн турш мөн л ийм өндөр байсан. Учир нь Налайхын зам засварын улмаас тухайн орчинд ихээхэн тоосжилт үүсжээ.
“Ургах наран”-гийн бүдүүн ширхэглэгт тоосонцор (PM10) 181 гэсэн үзүүлэлт зааж байгаа бол Баянрхошуунд 85 байна. Мишээл экспо, Баянхошуу орчимд агаарын чанарын үзүүлэлт хамгийн бага буюу 85-88 байна.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар Ургах наран хорооллоос бусад цэгт “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. Налайхын автозам засварын ажилтай холбоотойгоор Ургах наран хороолол орчим агаар дахь тоосонцрын агууламж зарим өдрүүдэд “Их” болон “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн. Түүнчлэн 10 дугаар сарын 26-ны өдөр шороон шуурга шуурсны (салхины хамгийн их хурд 14-17м/с хүрсэн) улмаас сул хөрс, шорооноос үүдэлтэй тоосонцор Баянхошуу, Цахилгаан станц орчимд илүү ажиглагдаж “Бохирдолтой” түвшинд хүрчээ.
agaar.mn