16 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд 35 эрүүл мэндийн байгууллагын 161 аппаратаар нийт 571 иргэнд гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Засгийн газраас 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар тус эмчилгээг гүйцэтгүүлэхийг дэмжсэн шийдвэр гарсан.
Ингэснээр гемодиализ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чадавхи бүхий шаардлага хангасан хувийн хэвшлийн долоон эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулж, 140 гаруй үйлчлүүлэгч үнэ төлбөргүй эмчилгээнд хамрагдан нийслэлийн хэмжээнд хүлээгдэлгүй боллоо.
2016, 2017 онд 16 аймаг, Нийслэлийн 6 дүүрэгт гемодиализийн 46 аппарат шинээр суурилуулж, хүний нөөц санхүүжилтийг шийдвэрлэн иргэд оршин суугаа нутагтаа тус эмчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүлсэн байна.
Цаашид эрүүл мэндийн яамнаас бөөрний эмгэгийг эрт илрүүлж, оношлох, эмчилгээнд эрт хамруулах, хянах үйл ажиллагааны эрх зүйн баримтыг шинэчлэн боловсруулж, эмч мэргэжилтнүүдийг сургахад анхааран ажиллах аж.
Ингэснээр бөөрний дутагдалд хүрэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, ард иргэдийн мэдлэг зан үйлийг сайжруулж, оношилгоо, эмчилгээ, хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. энэхүү үйл ажиллагаанд боловсрол, эрүүл мэндийн бүх түвшний, төр хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо чухал байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.