Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтарч бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бүртгэж эхэлжээ.
Шинээр сургууль төгссөн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар энэ шалгалтад хамрагдах бөгөөд шалгалт өгөх бол дипломын хуулбар, цээж зураг, шалгалтын хураамжийн 35 мянган төгрөгийг Төрийн банкны дансанд тушаана.
Бүртгэлийг өчигдрөөс эхлэн нэг сарын хугацаанд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын цахим хуудсаар хийх юм.
Онлайнаар бүртгүүлсний дараа тухайн багшийн цахим шуудангийн хаяг руу онлайн жишиг даалгавар илгээх тул шуудангийн хаягаа үнэн зөв бөглөнө. Дараа нь өөрийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг болон нууц үгээрээ нэвтэрч орж мэдээллээ шалгах хэрэгтэй гэж тус институтийн мэргэжилтэн зөвлөв.