Сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригт уламжлал болгон зохион байгуулдаг болсон Гэр бүлийн өдрийг энэ сарын 26-нд “Уулзах газар танайд” уриан дор тэмдэглэх гэж байна. Энэхүү өдрөөр та гэр бүлээрээ хамтдаа
- кино үзэх,
- номын санд очих,
- амралт сувилалд явах,
- гэр бүлээрээ хурал хийх,
- спортоор хичээллэх,
- музейгээр зочлох гэх мэт олон сонирхолтой зүйлсийг хийж нэг өдрийг гэр бүлдээ зориулаарай.
Гэр бүлийн өдрөөр юу хийж өнгөрүүлэх, хэрхэн тэмдэглэхээ мэдэхгүй, нийслэлд гэр бүлд чиглэсэн хөнгөлөлт урамшуулал хаана байгаа, гэр бүлээрээ очихыг хүссэн газар байгаа боловч хаяг байршил, урамшууллыг мэдэхгүй бол дараах линкээр орж мэдээлэл авахыг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
Хүүхэд - Гэр бүл ->https://www.facebook.com/family.mn/
Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр->https://www.facebook.com/events/268770966911904/
Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ, эцэг эхийн хайр халамжийг мэдрэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болох, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэх, гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжрах, гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэх, гэр бүл тогтвортой бат бөх болох гэх мэт олон эерэг үр дагаврууд гарах юм.