Буцах
2017.01.03 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2017-01-03
0
0
2017-01-03
- Өнөөдөр 08:30 цагийн үеийн агаарын чанарын мэдээгээр Баруун дөрвөн зам, МҮОНРТ орчимд маш их бохирдолтой байв.
- GoGo.mn сайтаас Ардчилсан намын даргад нэр дэвшигчдээс та хэнийг дэмжиж байна вэ? гэсэн санал асуулгыг уншигчдынхаа дунд 14 хоногийн хугацаатай явуулахад 8341 хүн саналаа өгснөөс нэр дэвшигч Л.Гантөмөр тэргүүлж, нийт уншигчдын 29 хувийн санал авчээ.
- Хурц өнцөг ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар оролцож, бидний өмнө тулгамдаж буй агаарын бохирдлын асуудлын талаар ярилцсаныг та ЭНД дарж уншиж, сонсож, үзэх боломжтой.
- Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хариуцсан дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж байна.
- Шинэ нийгмийн эрүүл мэнд нийгэмлэг, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч “Вакцинд эргэлзэх байдлын судалгаа”-г хийснээ танилцуулахад чанарт нь эргэлзсэний улмаас вакцинжуулалтад хамрагддаггүй гэх эцэг эхчүүд байдаг талаар хэлж байв.
- С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын эргэн тойронд ямар үгс цухалзаж байсныг та ЭНДээс унших боломжтой.
- Зөөлөн хүчний бодлого сэдвийн дор хэлэлцсэн Нүүдэл шийдэл нэвтрүүлгийн дугаарт дурдагдсан онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 33 тоот тогтоолоор нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлээс арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийн нэг жилийн хүүгийн хэмжээг 15.0 хувиас доошгүй байхаар шинэчлэн тогтоожээ.
- УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.
- Гавьяат жүжигчин, соёлын элч дуучин Э.Амартүвшин Италийн Неаполь хотын Сан Карло театрт дуулахаар болж, тус театрт Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулахаас гадна сар гаруй хугацаанд ажиллах юм.
- Улирч буй 2016 онд дэлхий дахинд тохиосон олон улсын харилцааны чухал үйл явдлууд, 2017 онд хэрхэн цааш өрнөх тухай олон улсын харилцааны судлаач профессор Д.Баярхүү ийнхүү ярьж байна.
- Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын байдлаар гадаад валютын албан нөөц 1,303 сая ам.долларт хүрч, өмнөх сараас 25 хувиар нэмэгдлээ.
- “Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн сарын 27-ны өдөр хуралдаж, компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Алтайг жинхэлж, гүйцэтгэх захирлаар томилжээ.
- Хоёр тарифтай тоолуур тавиулж, шөнийн цагаар ҮНЭГҮЙ цахилгаан ашиглана.
- Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 48кг-д төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургууль, "Аврагч" спорт хорооны тамирчин Б.Тунгалаг алтан медаль хүртлээ.
- Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё ирэх ням гаригт эхлэх бөгөөд уг башёг 2016 оны сүүлчийн тэмцээний түрүү бөх, монгол сүмоч, 71 дэхь ёкозүна Какирюү М.Ананд тэргүүлэн барилдах бол баруун магнайд мөн манай сүмоч, 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж гарах юм байна.
- 2017 оны хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 53кг-д нийлбэр дүнгээр Ч.Нямзул түрүүллээ.
- 2017 оны хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 56кг-д нийлбэр дүнгээр спортын дэд мастер Г.Өнөболд түрүүллээ.
- 2017 оны хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хамгийн ахмад тамирчин нь 52 настай Б.Ганболд байсан бөгөөд тэрбээр улсын аваргад эрэгтэйчүүдийн 56кг-д "Сувинер Хаус" компаниар овоглон залуучуудтай өрсөлдлөө.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжлээ.
- 2017 оны хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 58кг-д нийлбэр дүнгээр Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ О.Баярцэцэг түрүүллээ.
- 2016 онд 20 гаруй уурхай, уулын үйлдвэр ашиглалтад орж, улсын хэмжээнд 800 ажлын байр шинээр бий болсон, 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээллээ.
- “Оюу толгой” компани энэ сарын 31-нд ханган нийлүүлэгчдийн форум зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд форумд оролцох хүсэлтэй нийлүүлэгчдийг бүртгэж байна.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга болсонтой холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулсан иргэд энэ сарын 01-нээс “Шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах бөгөөд иргэд, даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж, гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байна.
ДЭЛХИЙД
- Туркийн цагдаа нар нэгдүгээр сарын нэгний өдөр Истанбул хотын Reina шөнийн клубт гал нээж 39 хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэн 12 хүнийг баривчилжээ.
- Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бразилын гурван шоронд бослого гарч, нийт 184 ялтан оргожээ. Оргодлуудын нэг нь шоронгоос зугтсаныхаа дараа өөрийн Facebook-тээ зургаа тавьж "Гинжнээсээ саллаа" хэмээн бичсэн байна.
- Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцроход хүргэсэн найз Чой Сун Силийн охин Чун Юраг Солонгосын удирдлагууд эх оронд нь шилжүүлэн авах талаар арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна.
- Технологийн ШИНЭ ЖИЛЭЭС юу хүлээх вэ?
- Доналд Трампын төлөөлөгч Шон Спайсерийн хэлснээр ОХУ Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх ямар ч баримт байхгүй ба Тагнуулын ерөнхий газрын дүгнэлт гараагүй байхад яаран дүгнэлт хийх нь хариуцлагагүй явдал гэв.
- Xinhua агентлагийн мэдээлснээр, “Хүмүүс гэрээслэл үлдээлгүйгээр нас барснаар хүүхдүүд нь өмч хөрөнгийг нь булаацалдаж, гэр бүлийн харилцаандаа сэв суулган, үүний үр дүнд нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байна” гэжээ.