Бангкок хотноо болж буй Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах сонирхогчдын боксын олон улсын тэмцээний 60кг-д Д.Отгондалай гавьяат алтан медаль хүртлээ.
Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай медалийн төлөөх тоглолтод Тайландын Р.Жунтронг ялж хагас шигшээд шалгарсан.
Медалийн өнгө хувиргах тулаанд Кубийн боксчин Дариаски Палмер Каррионыг 3:2-оор ялж алтан медалийн төлөө тоглохоор болсон юм. Аваргын төлөөх тулаанаа тэмцээнийг зохион байгуулагч орны боксчин Сомча Вонгсувантай өнөөдөр хийн, аваргаллаа.